“Гаагуу” байгаа гэсээр гай дагуулдаг монгол зан

Aдмин / Хууль

Монгол хүнд сайн тал олон ч гайхаад баршгүй, ойлгоё гээд ч ойлгож чаддаггүй нэгэн зан байдаг юм. Энэ зан нь намар цагт бүр өвсөнд тавьсан түймэр мэт болохыг яана.

Хулгар шарын маханд хүмүүс хошуурч, хонины гуяар тарваганы гуя сольё хэмээн цахим хуудаснаа бичсэн байх юм. Тарвага амттай махтайгаа адил аатай хор хөнөөлтэй тахал түгээдгийг бид сайн мэднэ. Тэгсэн атлаа яагаад татгалзаж болохгүй идсээр тахал туссаар байгаа юм бэ.

Хамгийн сүүлийн тоо баримтыг сонирхуулъё. Энэ он гарсаар тахлын шинжтэй дуудлага нийт 12 удаа гарснаас ихэнх нь хөнгөн хэлбэрийнх байж амь наснаас нь холуур өнгөрсөн аж. Баян-Өлгий аймагт тахал туссан гэр бүлийн хоёр хүний эрүүл мэнд нь сайнгүй байгаа ч эмнэлгийн ажилтнууд яаралтай арга хэмжээ авч байгаа аж. Тоо баримтыг хараад сүржигнэх зүйлгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ сануулж байгаагийн том шалтгаан нь нийслэл рүү орж ирж буй орон нутгийн тээврийн хэрэгслээс өдөр бүр хөлдөөсөн боодог, тарваганы мах хэдэн зуугаараа илэрсээр хураасаар байгааг хяналтын ажилтнууд хэлсээр байна.

Нэг хүний мөнгө олох гэсэн, нөгөө хүний тэвчээргүй зангаас үүдэн нийтээрээ тахалд нэрвэгдвэл ямар аймшигтай байдал үүсч болохыг тарвага идэхийг дурлагсад бодоод үзэхэд илүүдэхгүй болов уу. Ерөөс биднийг зарим нэг орныхон үхэр монгол хэмээн хочилдог нь энэ мэт зантай холбоотой байж мэдэх юм.

Болохгүй, аюултай гэх мэдээлэл өгсөөр байхад зүтгээд дайраад байдаг зангаа татвал дээрсэн. Цасан шуургатай, бага насны хүүхдээ малд явуулахгүй байхыг сануулъя, гол усанд осолдож байна, анхаарал болгоомжтой бай гэсэн мэдээлэл хангалттай явуулдаг ч бид нөгөө л хэнэггүй зангаараа “гаагуу” байгаа гэсээр амь насаа алдсаар.”Гаагуу” гэх монголчуудыг гай дайрсан жишээ олон байна.

Тарваган тахлыг та хаанаас ямар замаар авдаг, өвчлөхгүй байх боломж байна уу. Ямар шинж тэмдэг илэрдэг талаар ахин дахин сануулъя.

Тарваган тахал өвчнийг ямар замаар авч болох вэ?

• Тарваган тахлаар өвчилсөн тарвагыг агнах, арьсыг өвчих, махыг эвдэх явцад шууд хавьтлын замаар

• Мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулснаас дам халдварын замаар

• Халдвар авсан хүн ханиаж найтаах үед амьсгалын замаар

• Халдвартай тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хэрэглэх үед хоол хүнсээр

Тарваган тахал өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

• Нохойд бариулсан тарвага болон тарвага, зурамны үхсэн сэг, зэмтэй таарвал шууд харьцахгүй байх, яаралтай мэргэжлийн байгууллагад мэдээлэх

• Тарвага, зурам агнахгүй байх, тарвага, зурамны арьс, мах худалдан авах, мах хоол хүнсэндээ хэрэглэхгүй байх

• Тарвага, зурамны бөөс, бүүргэнд хазуулахаас сэргийлэх

• Тарваган тахлын эсрэг вакцинд жил бүр хамрагдах

• Тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх

• Тарваган тахлын сэжигтэй болон өвчтэй хүнтэй цуг байсан тохиолдолд нэн тэргүүнд ойролцоо эмнэлгийн байгууллагад яаралтай хандах

Та тарвага, мэрэгчтэй харьцсаны дараа зургаа хоногийн дотор

- Өндөр халуурах

- Булчирхай цочиж, томрон, эмзэглэх

- Дотор муухайрах, бөөлжих огиулах

- Цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:34

Dr. louis [129.205.113.45] 2019-08-21 11:37:05

contact st. louis clinic to sell our kidney on: dr.louisclinic@gmail.com

Мэргэжлийн өвчин, за юу! [202.131.228.118] 2019-08-20 08:30:07

Хүн тарваган дахал тусчихлээр "Й" авиа хэлж чаддаггүй юм гэсэн. Тэгээд "Гаагуу" "Гаагуу" гээд байхгүй юу даа. Сэтгүүлч мань мэргэжлийн өвчин тусчихсан байншдээ. Хахаха! Тэгэж байгаад галуу болоод нисээд явчихна, за юу!

Зочин [64.119.20.108] 2019-08-19 18:04:35

Оркууд sarcasm ойлгохгүй гаагүү байгаа.

MGL [66.181.161.127] 2019-08-19 16:33:28

GAAGUU GEJ MGL UGEND BAIDAGGUI BAIH.GAIGUI GEJ BICHDEG CH GAI UGUII BAIHAA GESEN UG BAIH.

Сми [103.229.123.24] 2019-08-19 12:14:21

"Гаагуу" бишээ гайгүү байгаа гэж бичээч ядаж.энэ сурвалжлагч гэж Оркууд ба бнаа.боловсрол гэж 00.малнууд

Зочин [202.126.88.181] 2019-08-19 13:00:53

Албаар егөөдөж бичиж бгаа юм аа

Зочин [66.181.184.53] 2019-08-19 11:25:37

Зурамний гөлчөгийний зураг тавихдаа яадаг байна. Монголчууд хулгар шарын маханд бүгд л дуртай шүү дээ. Би дэргэд минь байдаг болоосой хорхойгоо дарчих юмсан.

Нүд чих [202.126.88.237] 2019-08-19 11:05:04

Хулгар шар-тарваганы зураг биш байна.Зурамны зураг байна.Таньдаггүй юмуу,мэддэггүй юмуу?

мөнхжин [43.228.131.239] 2019-08-19 07:29:38

хашилтанд хийж бичих нэг зүй тогтол бий. энийг мэддэггүй мангарууд уу. Гайгүй гэдгийг зарим нь гаагуу гэдэг гэж ёгтолсон өнгөтэй бичээд энийг хашилтанд хийж болдог. Гайгүй гэж бичихийг мэдэхгүй хэн байдгийн ккк мэдэхгүй байж мэдэмхийрдэг хүмүүсээс иччихлээ

Зочин [122.201.22.167] 2019-08-19 10:30:26

Үхтэр, хүртэр гэж юу гэсэн үг юм бол ккк.

Зочин [202.9.43.25] 2019-08-19 02:56:50

Тэнэгүүдээ гайгүй байгаа гэсээр гай дагуулдаг монгол зан гэж байна.

залуухан бүсгүй [43.228.131.239] 2019-08-19 07:30:16

харин тийн хэн ч харсан ойлгомжтой юмыг шүүмжлэх гээд ядсан юм ааккк

зочин [103.212.116.193] 2019-08-19 02:29:30

Гаагуу,тарвага ид гээд бичээд бгаа нөхөдүүд монгол гэх эх хэлээ бузарлаж дуусах юм,одоогийн нийгэмд бгаа багш нарын мэдлэг,заах арга барил гэж авах юм алга даа,тарваганы мах идэх гэж ярина даа,гайгүй дээ гэж хэлж бичнэ дээ,

Гаагүй [202.21.127.161] 2019-08-19 02:19:21

Бичиж байгаа юмныхаа агуулга, мөн чанарыг мэдэхээ байг гэхэд дор хаяж өгүүлбэр зүй, найруулга нь зөв байдаг ч болоосой. Ямар аймаар юм бэ? Гаагүй гэж юу гэж байгаа юм болоо? Гаа гэж уг нь сэнгэнэсэн үнэртэй зүйлийг хэлдэгсэн. Уг нь гайгүй гэж баймаарсан. Ийм тэнэг юмнууд их мэдэгч болж юм бичиж олон нийтийг бузарлаж байхаа болих цаг болоогүй юм байх даа

зочин [43.228.131.239] 2019-08-19 07:27:40

"ммммм" хашилт хийж бичихээр ямар утгатай болдгийг мэдэх үү мал аа юу ч мэдэхгүй мал байна ш дээ

Shamil [202.126.89.3] 2019-08-19 02:04:29

Hotod tahal degdvel zogsooj diilehgui bodhoos aimaar.

Зочин [66.181.179.226] 2019-08-19 01:37:41

ЗҮГЭЭР Л ГҮЙЛГЭЖ ХАРААД ОЙЛГООД УНШЧИХ ЮМАН ДЭЭР ЦЭЭЖ БИЧИГИЙН ШАЛГАЛТ АВААД СУРЦАН , ЯМАР Ч ЮМНААС ЗААВАЛ ӨӨ СЭВ ОЛЖ БАЙЖ САНАА АМАРДАГ БОЛЖ БАЙГАА БОЛ СОЛИОРОХ ӨВЧНЫ ЭХНИЙ ШАТ ГЭЖ ҮЗДЭГ .

Зочин [202.126.89.148] 2019-08-19 01:27:14

Гаагуу гэж үг монгол үгийн санд байдаг билүү? Facebook-ээр дүүрэн алдаатай бичдэг насанд хүрэгчид битүү юм билээ.

Зочин [122.201.22.167] 2019-08-19 01:17:37

"Гаагуу" гэж юу гэсэн үг вэ.

Зочин [202.9.43.25] 2019-08-19 02:34:10

Гайгүй байгаа гэсээр гай дагуулдаг монгол зан гэж байна

Зочин [202.9.43.25] 2019-08-19 00:28:56

Намайг хүмүүс тарвага ид гэдэг би иддэггүй. Тарвага идэх архи уух нь зүгээр л хүний ухамсарын асуудал.

dr. louis [129.205.113.45] 2019-08-21 11:38:20

dr.louisclinic@gmail.com to sell your kidney


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.