П.Чинзориг: Манайхныг мэргэжлийн мэргэн буудагчидтай эн тэнцэхүйц өрсөлдлөө гэдгийг шүүгчид хэлж байсан

Б.Мөнхцацрал / Спорт

“Армейские игры-2019” Олон Улсын цэргийн наадмын хүрээнд “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд 21 улсын 230 гаруй мэргэн буудагчид оролцож, үе шат, дасгал бүрдээ шилдэгүүдээ тодруулсан. Бид тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн ахлагч ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга хурандаа П.Чинзоригтой уулзлаа.

-Энэ жилийн тэмцээнд нэлээн амжилттай оролцоод ирсэн. Энэ талаар?

-“Цэргийн наадам” тэмцээний хүрээнд болдог “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Беларусь хотын Брест хотод хоёр дах жилдээ зохион байгуулагдлаа. Урьдны жилүүдэд Казакстан улсад болж байсан. Манай мэргэн буудагчид энэ жилийн тэмцээнд тодорхой хэмжээнд амжилт үзүүлсэн. Тухайлбал, “Мэргэн буудагчийн халз тэмцээн”-д нэг оролцогч хүрэл медаль, “Шилдэг хос” шалгаруулах тэмцээнд хоёр оролцогч түрүүлсэн байгаа. Харин багийн тэмцээнд ерөнхий дүнгээр урьд жилийнхээс хойшилсон.

-Яагаад багаараа ийм доогуур амжилт үзүүлчихэв. Юун дээр алдав гэж та бодож байна?

-Миний бодлоор сэтгэлзүйн бэлтгэл дутагдснаас болж манайхан өнгөрсөн жилээс доошилсон амжилт үзүүлчихэв үү дээ. Жишээлбэл, нэг тэмцээн дээр эхний хоёрдугаар байрт орж байхад дараагийн тэмцээнд хойшоо байр эзлэсэн нь сэтгэлзүйн бэлтгэл дээр алдсан байх магадлалтай гэж дүгнэж байна.

-Тэгвэл цаашид юун дээр анхаарах вэ. Ер нь манай тамирчид бусад орнуудаас юугаараа ялгарсан бэ?

-Манай орны хувьд тэмцээнд оролцогчид мэргэжлийн мэргэн буудагчид биш. Гэтэл бусад орны оролцогчид бол өөрсдийн чансааг тодорхойлохоор энэ тэмцээнд ирдэг юм байна. Түүгээр ч зогсохгүй оролцогчдын мэргэн буудагч гэдэг үндсэн мэргэжил нь байдаг. Гэтэл манайхаас холбоо, нярав, хуульч гэх мэт мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлээд явсан. Гэхдээ бусад орныхон манайхны мэдээллийг аль хэдийнэ авчихсан байсан. Ингээд надад “Танайхан мэргэжлийн бус мөртлөө үнэхээр сайн байна. Зөвхөн буудагч гэхгүй бусад мэргэжлийнхэн хүртэл бид нартай эн тэнцэхүйц өрсөлдөж байна” гэдгийг 21 орны шүүгчид дуу нэгтэйгээр хүн болгон ирж надтай гар барьж албан ёсоор мэндчилж баяр хүргэж байсан.

-Тэгвэл манайхан мэргэжлийн мэргэн буудагчид байхгүй учраас тэмцээнд амжилт гаргасангүй алдсан гэсэн үг үү?

-Алдааны тухайд бид мэргэн буудагчаа бэлтгэх систем дээр нэлээн том өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тодруулбал, ахлагчын сургууль дээр буудагч гэдэг мэргэжлээр төгсдөг. Тэр нь болохоор мэргэн буудагчынх биш автомат болон бусад буудагч гээд төрлөөрөө өөр. Ер нь Зэвсэгт хүчинд мэргэн буудагч зайлшгүй хэрэгцээтэй мэргэжил учраас мэргэн буудагчийг тусад нь бэлтгэдэг, сэтгэлзүйг нь заадаг, тусад нь бүх засвараа өөрсдөө хийдэг, бүх орчноо тодорхойлдог ийм сургалтад шилжүүлэх шаардлагатай. Би энэ талаараа удирдлагууддаа тодорхой хэмжээгээр танилцуулсан байгаа.

-Тэмцээнд амжилттай оролцсон мэргэн буудагчийн нэрсийг ер дурдсангүй?

-Мэргэн буудагчийн зааг тэмцээн өөрөө их хаалттай байдаг. Учир нь бусад орны Зэвсэгт хүчний нууц ажилтнууд, тусгай мэргэн буудагчид байдаг учраас тэнд зураг авах, дүрс бичлэг хийх хориотой бусад орны оролцогчтой хамт зургаа авахуулах болбол заавал өөрөөс нь зөвшөөрөл авдаг зарчимтай. Энэ ч утгаараа манайх ч бас нууцлалтай байх ёстой. Тиймээс би оролцогчдынхоо нэрийг хэлсэнгүй.


Сэтгэгдэл

Буудлагын багш [189.16.122.195] 2019-08-22 08:58:45

Манайхан армийн буудагчдаасаа л олон шалгахаар сонгож авсан. Өөр өөр мэргэжлийн байх нь албагүй. Гэхдээ Түвшин баяр Ranger-ийн гүйцэж сургалт явуулах боловсон хүчин хомс байх. Хувийн & хосын төрлөөр медаль авсан нь сайшаалтай ч цаашдаа хаа хаанаа багийг дасгалжуулах, дасгалуудыг цээжлүүлж, гүйцэтгүүлэх талаар анхаарах хэрэгтэй байх.

Зочин [189.16.122.195] 2019-08-22 09:05:17

Шалгавраар... RANGER-ИЙГ. гэж уншина уу

Аюуш [117.111.17.198] 2019-08-21 21:59:26

Бурангуй төр юу гэж аюултай хүн бэлдэх вэ дээ.

Top10 [112.72.11.104] 2019-08-21 20:13:29

Яг мэргэн буудах, байлдааны мэргэн буудагч эрс ялгаатай л даа. Манайд сонирхогчын цэц буудлага маш сайн хөгжсөн гэж боддог. Цэц тэмцээнүүдэд тусгай албад болон сонирхогчид орохд сонирхогчд илүү байдаг тэр нь зэвсэг техникээр илүү мөн практик дадлагаар илүү байгаагаас гэж боддог.

Зочин [202.55.191.40] 2019-08-21 11:42:17

Edgeer humuustee visa avah bolomj olgoson yum bishuu dee. Mergen buudagch baij l taaraa

Зочин [182.160.39.40] 2019-08-21 11:04:52

Монголчууд бүгд мэргэн буудагчид. Тарваганы толгой онодог харчуул Монголд л байна даа...

Зочин [66.181.179.55] 2019-08-21 10:41:23

Гайхалтай.Мэргэжлийн мэргэн буудагч байдаггүй гэж үү.Зүгээр л сайн бууддаг хүмүүс байдаг байх нь ээ!!! Анхааралдаа авах хэрэгтэй юм байна даа.Амжилттай оролцсонд баяр хүргэе

Зочин [64.119.26.62] 2019-08-21 13:49:53

Мэргэн буудагч байлгүй яахав дээ нууц байдаг тул багаа сайн бууддаг албан хаагчидаас бүрдүүлж авч очсон юм байна харин бусад орнууд мэргэн буучидаа оролцуулсан юм байна гэж ойлголоо

Зочин [202.9.45.0] 2019-08-21 10:11:00

Хаашаа юм. Манайд чинь тэгээд мэргэн буудагч баыдаггүй юмуу?

Зочин [202.21.108.246] 2019-08-21 09:47:07

Мэргэн буудагчийн үүрэг роль асар өндөр болсон.Өмнөх дайнуудад ч мөн адил байлаа.Манайх одоо болтол энэ талын ойлголт байхгүй тарваганд явдаг багажаараа явж байгаа нь үнэнхүү тэнэг хэрэг.Элбэгдорж гэж мал генерал цолыг баруун солгойгүй тарааж гутааж байсан.Түүнийхээ оронд орчин үеийн дайнд мэргэн буудагч онч чухал үүрэгтэй болсныг судалж бэлдүүлэх үүрэг өгөх ёстой.Баттулга гэх махан толгой энэ тухай ямар ч ойлголт байхгүй байгаа.ЖШ-ын дарга Ганбат гэж мал Номтойбаярын алтны компаний харуулын дарга хийж армиа мартсан.Дарга болодд хэдэн сар боллоо.Юу ч хийгээгүй байгаа юм байна.

Зочин [203.91.118.180] 2019-08-21 09:46:24

Ийм тэмцээнд тэгээд Мэргэжлийн бус буудагч илгээсэн гэсэн үгүү? Манай улсад ганц мэргэжлийн мэргэн буудагч байхгүй гэж үү? Хахаха арайчдээ. энийгээ тэгээд бахархал болгон нийтэд мэдээлэх нь эмгэнэл шүү.

Зочин [148.253.18.118] 2019-08-21 15:36:40

Тийм шүү. Анги байгууллага болгонд л мэргэн буудагч гэдэг албан тушаалтанууд байгаа. Сургуулийг хүртэл мэргэн буудагчаар төгсдөг атлаа тэр хүмүүсийг дэмждэггүй, сургадаггүй нь харамсмаар юм. Ялангуяа ийм тэмцээнд нярав, холбоочин мэргэжилтэй хүн оролцож явна гэдэг бол мэргэн буудагчдыг доромжилсон явдал.

Зочин [202.126.89.164] 2019-08-21 09:42:23

Угаасаа ганц арми гэлтгүй цэргийн бусад салбарт ч гэсэн өөр ажил хийлэг хүмүүс нь сайн бууддаг.манай орны онцлог байхаа

Зочин [59.153.112.83] 2019-08-21 08:50:23

Сайд нь мэргэжлийн бус хүмүүс тавигддаг юм чинь гайхах юу байнаа. Одоо нэг өвгөн байгаа биз дээ

onts buudagch [122.201.28.8] 2019-08-21 08:32:31

mergen buudagchiin temtseend mergejliin bus / nyarav, huulich, hoboochin gene vv / hvntei ochdog Mongoloos uur uls bnuu? batlan hamgaalah yaam yu bodoj bna. arai bvgd soliorchoogvi bgaa.. uls orniihoo ner hvndiig iim bdalaar unagaahaa bolioch


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.