ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Боловсрол

УЛААНБААТАРТ БАГАВТАР ҮҮЛТЭЙ 22 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ: ЗОЧИНДОО ХАР УС ХИЙЖ ӨГДӨГГҮЙН УЧИР

Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье.

https://updown.mn/wp-content/uploads/2018/06/34963302_775963072609025_3733124529313021952_n.jpg

Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин:

– Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. …

Айлын хүнд харин ч сайн юм болж, хурдан гэгч савтай хар уснаасаа хутгаж өгөв. Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж байтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ.

Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ баяжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айлын амьдрал өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг.

Тэр бадарчин жирийн хүн биш байсан учраас зориуд баян айлын буяныг авахаар очсон байжээ. Үүнээс хойш Монголчууд зочиндоо хар ус өгөхийг ихэд цээрлэх болсон ба зочноо ихэд хүндэтгэн халуун хоол, ундаар дайлдаг болсон ажээ.

ХУРДАА ТОХИРУУЛ


Замын осол, хурд хэтрүүлснээс хичнээн сайхан ойр дотны хүмүүсээ алдаж байгааг бид харсаар л байх уу. Хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

Хүүхдээ хэрхэн эрт унтуулах вэ?

Та зөвхөн хүүхэд биш гэр бүлийн бүхий л гишүүдийг эрт унтах хэвшилд дасгах хэрэгтэй.

Хүүхэд тань унтахаар хэвтэх үед өрөөнүүдийн гэрэл асаалттай, эцэг эх нь зурагт үзэж байвал анхаарал нь сарниж тоглохыг илүүд үзэх болно. Мөн та орой бүр хүүхдээ унтуулахын өмнө тогтсон нэг зүйлийг хийж хэвшээрэй. Жишээлбэл, та орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгч болох бөгөөд хэдэн өдрийн дараа таны хүүхэд ном уншсаны дараа унтах цаг болсон байдаг гэсэн ойлголтыг авах юм.

https://updown.mn/wp-content/uploads/2018/08/untah-1.jpg

Мөн хүүхдийн унтах таатай орчинг бүрдүүлэх нь чухал. Хурц биш шар гэрэл нь биеийг амрааж, таатай байдлыг төрүүлдэг байна.

Хүүхэд бол таны тусгал гэдгийг санаж унтахын өмнө ухаалаг утас, таблет зэргээ унтрааж хэвших хэрэгтэй. Ингэснээр хүүхэддээ муу үлгэр дуурайл үзүүлэхээс сэргийлэх болно.

Дасгал хөдөлгөөн хийхээ битгий мартаарай. Оройн хоолны дараа дугуй унаж дасгал хөдөлгөөн хийснээр унтах сэдлийг бий болгодог. Эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлж эрт унтах хэвшилтэй болсноор таны хүүхэд эрүүл саруул өсч бойжих юм.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 23:35:41

ok


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.