ХААН банкны картаар "Магнай трейд" -ийн үндсэн ШТС-аас шатахуун авбал литр тутам 50 төгрөгийн хөнгөлттэй

Aдмин / Эдийн засаг

Аялал зугаалгын улирал үргэлжилж байна. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудаар аялахдаа автомашиныхаа шатахууныг хөнгөлөлттэй үнээр худалдан авч, мөнгөө хэмнэх боломжийг ХААН Банк харилцагчдадаа санал болгож байна.

Иргэд та бүхэн 2019 оны 8-р сарын 21-нээс эхлэн ХААН Банкны бүх төрлийн картаараа орон даяар байрлах “Магнай трейд” ХХК-ийн үндсэн ШТС-аас шатахуун худалдан авахдаа литр тутамд 50 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

“Магнай трейд” ХХК-ийн хувьд орон даяар нийт 166 ШТС-тай бөгөөд тэдгээрээр дамжуулан шатахуун, тос тосолгооны материалыг 24 цагийн турш тасралтгүй үйлчлэн хангадаг газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд манлайлагч компаниудын нэг билээ.

Энэ дашрамд дуулгахад, уг хөнгөлөлт байгууллагын бус, иргэдийн жижиглэн худалдан авалтад хамаарах төдийгүй зөвхөн ХААН Банкны Пос машин дээр ХААН Банкны картаа уншуулсан тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэх юм. Харин мөнгөн талон, шатахууны хуудас, МТ карт, Upoint карттай хэрэглэгчийн борлуулалт болон байгууллагын регистрээр баримтаа гаргуулсан тохиолдолд уг хөнгөлөлт хамаарахгүй гэдгийг бүү мартаарай.

Дурсамж дүүрэн аялалд амжилт хүсье!


Сэтгэгдэл

хэрэглэгч [202.126.88.57] 2019-09-23 00:39:05

Шатхууны талоноор үйлчлэхгүйн бол яах гэж толан гаргадаг байнаа танайх. Яг ажлын үеэр наад талоноор чинь үйлчлэхгүй гэж донгосхын

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:41

ok

Монгол [202.126.88.175] 2019-08-22 07:23:01

МТ гээс тулш аваад машин эвдэрсэн !!! Хогнууд

Жолооч [202.126.89.170] 2019-08-22 06:09:09

4-5 ШТС-ээс шатахуун дүүргэж адил зайнд явж үзсэн хамгийн бага явдаг муу шатахуунтай нь МТ клонкийг гэж дүгнэсэн. МТ-ээс шатахуун хийхээр машины мотор дүлэгнээд хүчгүй болж байсан шүү!!

Зочин [66.181.180.126] 2019-08-22 03:40:43

50 togrognoos bolj mashiinaa ebdeed yah be gej hogiin tulsh binzentei dampuurch bgaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.