“Халхын голын дайн-80” сэдвээр эрдэмтэд чуулна

Д.Тулга / Боловсрол

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм.Халхын голын дайн бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэхийн төлөө, нийтийн дайсны эсрэг тэмцсэн үл балартах түүхэн тэмдэглэлт үйл явдал мөн.

Халхын голын дайнд оролцсон талууд дэлхий дахины энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон нөхөрлөж, уг дайны түүхийн асуудлаар дайнд оролцогч улс орнуудын эрдэмтэн судлаачид олон жилийн өмнөөс судалгааны үр дүнгээ харилцан солилцож, хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн хувьд Халхын голын ялалтын 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан эрдэмтэн судлаачид түүхт ялалтын их ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Халхын голын дайн-80” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ҮБХИС-ийн олон улсын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Халхын голын дайны талаар гадаад дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад улс орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх зорилготой зохион байгуулж байгаа энэхүү хурлыг БХЯ, ҮБХИС, БХЭШХ, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн хамтран зохион байгуулах ажээ.

Эрдэм шинжилгээний хурлын ажиллагаанд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Геополитик судлалын хүрээлэн, Монгол Улсын их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын төлөөлөлболон ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 23:35:41

ok

Зочин [182.160.0.204] 2019-08-25 00:53:08

Оросууд Бои на Халхин-Голе гэж одоо мөрт чрьдаг. Бои на территорий МНР в районе реки Халхин*Гол гэж ярьдаггүй. Уг нь манайхыг туурга тусгаар улс гэж үздэг байсан бол иншэж ярих естой. Хоерт, Халхын голд гал зогсоосон болохоос өөр юм болоогүй. Би сайн зэвсэглэсэн чадвартай армийн урдаас сөрөн зогссон зөвлөлтийн, монголынхоо залуучуудын хатан зоригийг бахдана. Харамсалтай нь гал зогсоогоод манайх нутгаа хятадад алдаад энэ үйл явдал дууссан. Монголын нутаг харийн улсын байлдааны талбар болоод өнгөрсөн.

1939 оны үйл ажиллагаа дайн мөн үү? [202.131.228.118] 2019-08-23 15:24:49

1939 оны байлдааны үйл ажиллагааг "дайн" гэж дэндүү өргөнөөр томъёолчихоод байгаа юм биш үү? Оросууд үүнийг "бои", "сражение","битва", "конфликт" гэж томъёлсон байдаг, "война" гэдэггүй. Харин 1945 онд болсон ажиллагааг "дайн" гэвэл илүү зохимжтой. Энэ нь түүнд оролцсон хүч, хамарсан талбай, орон зай, үр дүн далайцын хувьд 1939 оныхоос хамаагүй өргөн байсан ш дээ.

Зочин [59.153.113.41] 2019-08-23 10:36:35

Халхын гол гэдэг түүхэн нэрийг эвдэлгүй, ёсоор хэрэглэсэнд баярлалаа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.