Мансууруулах бодис хадгалж байсан этгээдүүдийг саатуулжээ

Б.Мөнхцацрал / Хууль

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн долоон этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар НҮБ –ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта – 9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал хадгалж байсныг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Дээрх этгээдүүд нь 17 – 29 настай, урьд нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1 -3 удаагийн ял шийтгэгдэж байсан байна.


Сэтгэгдэл

зочин [103.212.118.248] 2019-08-25 16:26:16

Хар тамхины хэрэг ч дох өвчин шиг монголоор нэг тархаж байна дөө,соёл урлагийн зарим этгээд, элчингийнхэн,тагнубл,цагдаа нарын этгээдүүд хар тамхи тээвэрлэгч,дамжуулагч,хэрэглэгч,наймаалагч гээд манангийн бүлэглэлээс дутахгүй бүлэглэл болчихжээ,төр төмөр нүүрээ харуулахаас нааш манан бүлэглэл,цагаан тахалын бүлэглэл дийлдэхгүйн бололтой

Зочин [202.179.26.120] 2019-08-25 13:07:44

анхнаасаа л тэр Харанга-ын муу хар тамхичин Лхагваа,дижи Өөжгий сүүлд тэр муу хүүхэн нтр-ийг өөгшүүлсэн муу авилгач шүүхээс болж иймэрхүү юм өөгшсөн шдээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.