Халхгол суманд төрийн албаны зөвлөл ажиллаа

Д.Тулга / Орон нутаг

Дорнод аймгийн төрийн байгууллага, төрийн албан хаагчдад зөвлөн туслах, үйл ажиллагаатай нь танилцах зорилгоор Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль сурталчилж, холбогдон гарсан дүрэм, журмыг танилцуулж, “Санхүүжилт шаардахгүйгээр ажил сайжруулах боломж”, “Сэтгэлзүйн удирдлагын зарим асуудал”, “Төрийн албаны шинэчлэлт” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Дорнод аймгийн төвд болон Халхгол, Хэрлэн суманд зохион байгуулсан бөгөөд ЗДТГ-ын болон Засаг даргын харьяа агентлаг, төрийн байгууллагуудын удирдах, гүйцэтгэх зэрэг төрийн албан хаагчдийн төлөөлөл оролцлоо.

“Шинэ сум” төсөл хэрэгжиж, шинэ орчинд ажиллах төрийн албан хаагчид өөрсдөө шинэчлэлийг үлгэрлэж, хандлага, соёл, ажлын арга барил, ажлын бүтээмжээ өөрчлөхийг зөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга, бүх талын дэмжлэгтэйгээр Халгол суманд шинээр баригдаж байгаа сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийн хэрэгжилтийн явцыг төслийн гүйцэтгэгч “Их Модун” компаний захирал Б.Цогтсэргэлэн танилцууллаа.

image

Маш богино хугацаанд, орчин үеийн стандартын шаардлага хангасан, “Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжиж байгаад иргэдийн сэтгэл хангалуун байна.

Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргах, түүхэн хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, шинээр барих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Халхын голын дайны үеийн авто машин, техник хэрэгслийг сэргээн засварлаж иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах техникийн үзэсгэлэн гаргаж, Монгол дайчдын хөшөөний өмнө “Мөнхийн гал”-ыг бадраан ёслолын үйл ажиллагаанд ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.Нурсулев, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн албаны зөвлөл, аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсэг Дорнод аймгийн Баянхошуу, Хавирга боомт дахь Хилийн цэрэг, Гааль, Татвар, Мэргэжлийн албад, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын “Хан-Уул” цогцолбор сургууль, 12 дугаар цэцэрлэг, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ, Хилийн цэргийн анги бусад байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Мөн ажлын хэсэг Дорнод аймгийн иргэдээс төрийн байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авсан байна.


Сэтгэгдэл

Saraa [180.149.93.98] 2019-08-27 00:54:50

Ард түмнээ ардаа зогсоочихсон, ... өөрсдөө улаан хивсэн дээр сандал тавиулаад алцайгаад суучихсан.... бас л шинэ цагийн дүр төрх шүү. Эд нар сумын төвийг барьсан байх нь ээ...

Зочин [103.229.120.153] 2019-08-27 00:53:15

Sotsializmiin uldegdluudiin bayar

Зочин [103.26.193.97] 2019-08-27 00:35:01

Ойн баяртай холбогдуулан сургалт зохион байгуулсан болж баярт оролцож явна аа гэвэл зохистой.Ингэж ажил хийж төрийн алба өөрчлөглөхгүй ээ

Зочин [66.181.177.142] 2019-08-26 11:55:25

Олон л гийгүүлэгч давхардаад товчилсон юм байх даа.

Зочин [202.126.88.170] 2019-08-26 08:44:48

hezee zuv bichij surah ve?

Зочин [66.181.180.246] 2019-08-26 09:32:58

маргааш

сайн байна уу [66.181.166.127] 2019-08-26 08:38:29

ажиллалаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.