ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд ирэх сарын 9-нийг хүртэл амарна

Aдмин / Боловсрол

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд долоо хоног амарна.

Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд сурагчид есөн долоо хоног хичээллэж, нэг долоо хоног амрах хуваарьтай байгаа юм. Энэ дагуу сурагчид ирэх сарын 9-нийг хүртэл амрах бөгөөд арваннэгдүгээр сарын 10-наас хичээл эхлэх юм.

Боловсролын сайдын энэ оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Уг шинэ бүтэц энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад мөрдөгдөж байна.

Өмнөх хичээлийн жилүүдэд гурван улиралтай байсан хичээлийн бүтцийг өөрчилж, нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг богиносгон, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг тэнцвэржүүлэх зорилгоор дөрвөн улиралтай болгосон юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.