Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

Б.Мөнхцацрал / Боловсрол

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд 260 дугаар шинэ цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж авлаа.

Канадын иргэн Жулие Велогийн үүсгэн байгуулсан “Жулие Вело” сангийн хөрөнгөөр баригдсан 260 дугаар цэцэрлэг өнгөрөгч дөрөвдүгээр сард ашиглалтад орсноор хотын төвөөс алслагдсан тус хорооны 170 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдээд байгаа юм.

"Хүүхэд сурч хөгжих таатай орчин бүрдүүлэхийн тулд БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 2,023 нэр төрлийн 25.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг энэ цэцэрлэгт нийлүүллээ.

Энэ бол Засгийн газраас бага насны хүүхдийн хөгжил, бага насны хүүхэдтэй гэр бүлийн нийгмийн асуудлыг онцгойлон анхаарч байгаагийн нэг жишээ бөгөөд 2019 онд улсын хэмжээнд 93 цэцэрлэг ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хамтран сургалт 88.1 хувьд хүрч, багш ажилтны албан тушаалын зэрэглэл өсч, цалин нэмэгдсэн, сургалтын хөтөлбөрөө сайжруулсан, цэцэрлэгийн 1,081 багш ажилтнаа сургасан зэрэг амжилтаар шинэ хичээлийн жилээ угтаж байна” гэж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэллээ.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Сэтгэгдэл

Хнн [124.64.19.98] 2019-09-02 10:29:40

Төргүй юм шиг бхий. Хаа хамаагүй гадны иргэд цэцэрлэг барьж өгчээ. Төр засаг бна уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.