Улаан номонд орсон Тул загасны толгой тээвэрлэж явсныг илрүүлжээ

М.Амаржаргал / Хууль

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж байгаа аж.

Хяналт шалгалтын хүрээнд 2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн авто тээвэр шалган бүртгэх товчоогоор иргэн Б.Э нь Соната 7 маркийн тээврийн хэрэгслээр 4 бодгаль загасны толгой бүхий бэлэг дурсгал, үзүүлэнгийн зориулалтаар модон дээр байршуулж, хатааж бэлтгэсэн эд зүйл тээвэрлэж явсныг илрүүллээ.

Тухайн 4 бодгаль загасны толгой бүхий эд зүйл нь холбогдох гарал үүслийн тодорхойлолтгүй байсан бөгөөд 2 бодгаль нь харагдах байдал, онцлог шинжээрээ Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон Тул загас байх магадлалтай байсан учраас Эрүүгийн хуулийн дагуу шалган шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлж ажиллалаа. Хяналт шалгалттай холбогдуулан иргэдийг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, байгалийн нөөц ашиглахтай холбоотой зохих зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтыг авч хэвшихийг анхааруулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Irgen [202.179.24.33] 2019-09-08 09:08:56

Uul, us uragmal mod, chuluu, an amitan ed bayalgaa uhaj tunhuj alij hyadaj haltar tavan tugruggui buheh geed baidag ym baih daa. Gadgash zuuhgui ym gej baihgui bolj dee. Huuruudiig huuliin daguu busdad surgamj btol ni arga hemjee av

Хариуцлагад эднийг татах ёстой. [202.131.228.118] 2019-09-07 02:04:37

Загас алахгүй бол үхэх гэж байгаа юм шиг байдаг гарууд уу? Хууль зөрчсөн юм чинь зохих ёсны шийтгэлийг нь хүртээх хэрэгтэй. Харин элдэв шалтагаар хариуцлагаас мултлав аа, наадуулаа. Бусдад сургамж болгох нь чухал.

Шударга [122.201.26.172] 2019-09-07 01:40:14

Аглаг бүтээлийн хийдээс хусчихсан юм биш байгаа ...Тэнд л ийм янз бүрийн үзмэр харагдсан


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.