Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа эхэлжээ

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ дэмжих, иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, хямд хүнсээр хангах зорилтын хүрээнд жил бүр үзэсгэлэн худалдааг Скай их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулдаг билээ.

Тус үзэсгэлэн худалдаа гарснаар 2018 онд 1000-1200 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг 500 төгрөг болгож буулгасан бол энэ жил 1500 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг мөн 2 дахин буулгасан байна. Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Ховд болон Дархан-Уул аймгийн 400 өрхийн тариалан эрхлэгчид оролцож өөрсдийн гар дээрээс эрүүл, чанартай хүнсээр иргэдээ хангаж байгаа юм.

Дашрамд, тус үзэсгэлэн худалдаанд байцаа 800, манжин лууван 1500-1800, сонгино 1500-2500, тарвас 800-1500, зөгийн бал 20,000, сармис 12000-15000 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул эх орны хөрсөнд боловсорсон эрүүл хүнсээ худалдан авч тариалан эрхлэгчдээ дэмжихийг дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.


Сэтгэгдэл

монгол хүн. [202.131.230.19] 2019-10-09 04:28:32

хятадын эрлиизүүд л хаятадаас ногоо оруулья гэх баих тиимээ бити хятад ногоог оруул. бүү оруул

Зочин [66.181.161.39] 2019-09-08 08:56:32

Үзэсгэлэн худалдаа үнэтэй. Монгол хятад ногоо адил пестицидтэй хортой нь шинжилгээгээр гарсан.Хямдаар нь хятадаас оруулья. Үнийн өсөлтөд зарлагдаж байна

Зочин [122.201.24.99] 2019-09-08 00:42:08

untei baihaas gadna zarj baigaa hudaldaachid dan zoosnii nuheer harsan humuus

Зочин [202.179.31.106] 2019-09-07 14:44:02

Шинэ ногоо үнэхээр өөр гоё амттай байлээ шүү.

Зочид [66.181.178.209] 2019-09-07 13:17:54

Амёркаа дууриаж буй ум байлгүй лээ

Зочид [66.181.178.209] 2019-09-07 13:15:45

Социализмын үёд төмс30 байцаа 40 мөнгө байж Билээ!! Сайхан ч цаг үё байж дээ ! Хүн бүр ажилтай цалинтай хүүхэд залуус хүмүүжилтэй хот цэвэрхэн хүмүүс хиргүй цэвэр цэмцгэр

зочин [64.119.23.42] 2019-09-07 12:54:50

Миний дэлгүүр сүлжээнээс ногоогоо авцгаая?

Зочин [122.201.24.170] 2019-09-07 11:41:14

Дэндүү үнэтэй юм байнлээ!! Гар дамжаагүй хямд гэдэг шал худлаа!! Гадуур том супермаркет болон абсолют зэрэг дэлгүүрүүдэд үргэлж хямд байдаг!! Очоод үзэцгээ, ингэж худлаа рекламдаж хүмүүсийн цаг завыг барахаа больцгоо, ядаж НӨАТ өгөхгүй байж олигтойхон хямдруулах хэрэгтэй шүү дээ !!!!

Зочин [150.129.142.170] 2019-09-07 10:37:13

Арай дэндүү үнэтэй байнаа, Америкаас үнэтэй байх юм.

Зочин [66.181.161.39] 2019-09-07 10:25:40

Миний дэлгүүрт монгол төмс490.лууван 1090. Байцаа 890. Тарвас 999. Байхад яаасан үнэтэй юм бэ

монгол [66.181.190.80] 2019-09-07 10:20:40

Яагхад юмны үнэ нэиэгдээд байна даа ?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.