Үнэн төрхөө нуусан шөнийн ангууч

Д.Тулга / Хууль

Хүүхүүдээ эрүүл, энх тунх өсгөж хүмүүжүүлэх нь эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг. Хүүхдийг дунд ангид ороход эцэг, эхчүүд гараас гарчихлаа хэмээн хараа хяналтаа сулруулдаг. Яг энэ үед хүүхэд ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлох хүмүүжлийн оргил үе ирдэг байна. Гэсэн ч томчуул анхаарал хандуулахаа болих үед хүүхэд өөр өөрийн гэсэн хүмүүжилтэй болж төлөвшдөг. Зарим нь агуу их хүсэл мөрөөдөлтэй байхад, зарим нв өдөр хоногийг аргацааж, зарим нь буруу замаар орж, зарим нь эгэл даруу ээж аавын хүүхэд хэвээрэй үлддэг.

Энэ үеийн хүмүүжлээрээ хүн насан туршынхаа амьдралыг олж авдаг байна. Яагаад гэхээр тэд өсвөр насныхан. Тэднийг энэ л насанд нь хайрлаж, энхрийлж, анхаарал халамж тавих нь зүйтэй. Өсвөр насанд нь анхаарал хандуулаагүйгээс болоод таны хүүхэд хэн нэгэнтэй удирдлагаар буруу замруу орох вий. Бусдыг хууран мэхэлж, хулгай хийж, хэн нэгнийг дарамталж, дээрэмдэж, өөрийнхөө хэрэглээг хангаж байгаа юм биш биз. Үүнээс болж таны хүүхдийг хэний ч төсөөлөөгүй ирээдүй хүлээж байх вий...

Сүүлийн жилүүдэд дээрэмдэх гэмт хэргийн гаралт ихэссээр байгаа нь бид үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлснийг илтгэнэ. 2019 оны эхний найман сарын байдлаар 600 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн гэх тоон мэдээлэл байна.

Үүнээс харахад бидний ирээдүй өөрсдийн хэрэгцээ, шаардлагыг яагаад хялбар аргаар олж, бусдын хөдөлмөрийг үнэлэхгүй байгаад сэтгэл эмзэглэмээр. Хүнийг айлган сүрдүүлж, хууран мэхэлж, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол энэ нь дээрэмдэх төрлийн гэмт хэрэг юм.

Дээрэмдэх гэмт хэргийг ихэвчлэн 17-30 насны эд залуу, идэр насандаа яваа хүмүүс үйлддэг нь эмзэглэмээр, харамсмаар бас аймаар. Харин тэдний гарт охид бүсгүйчүүд, өсвөр насныхан өртдөг нь эдгээр хүмүүсийн боловсрол, хүмүүжлийг илтгэнэ. Өөрийнхөө эгч шиг, дүү шиг тэднийг өрөвдөх сэтгэлгүй тэд хэрхэн хүмүүжсэн байна вэ?

Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болон үйлдэхээр завдсан бол зургаагаас найман жил хүртэл хорих ял эдэлдэг гэх. Хуулиа мэддэггүйдээ ийм үйлдэл гаргадаг байх. Хуулиа мэддэг бол ийм үйлдэл гаргаж, хэн нэгнийг сэтгэлзүй болон мөнгө хөрөнгөөр хохироохгүй байх даа.

Иймэрхүү араатан нь ч мэдэгдэхгүй, хүн нь ч мэдэгдэхгүй хүмүүсийн гаргаж байгаа үйлдлийг харахаар тэднийг их л өрөвдөх юм. Өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгоогүй тэд алаг дэлхийг ариун цагаан хөдөлмөрөөрөө үргэлжлүүлэн яваа иргэдийн үнэт зүйлсийг хормын дотор үгүй хийдэг гэдгээ мэддэг ч болоосой.


Сэтгэгдэл

0000 [103.10.23.113] 2019-09-08 13:08:39

Монголын төр хулгайч алуурчин нарын үүр болсон нь Хүүхэд залуусын хүмүүжэлд энгэж нөлөөлөж Нийгэмийн сэтгэлгээг хулгайлах луйвардах нь сайхан амьдарахын их булаг юм гэсэн баттай бодолтой болгож Монголын нийгэмийн ахуй болоод Монгол хүний ухамсарын хордуулсаар байна

ИРГЭН [103.10.23.113] 2019-09-08 13:00:49

Эрх мэдлээн ашиглаж улсын хөрөнгө мөнгийг луйвардах хулгайлах хахууль авах танхайрах бусдад дарамт үзүүлэх зэрэг гэмэт хэргийн ялын чангалах хэрэгтэй байна доод тал нь хөрөнгийг нь хурааж 5 жил хүртэл Дээд тал нь хөрөнгийг нь хурааж насаар нь хорих оноох хэргтэй байна Эрх мэдлээн ашиглан хулгай луйвар хийх хахууль авах бусдыг дарамталах зэрэг үүлдэл хэтрээ хэтэрлээ

unshigch [180.16.207.92] 2019-09-08 06:54:15

bid 2 iin gedeg ug ni hoyulaagiih ni gedeg bolson, yavsaar bgaad gedeg ni yavsaaraan bgaad geh jisheetei, ene gedeg ni utgaas bolon heregleh nuhtsluus ul hamaaran enehuu, ter gedeg ni terhuu bolj bh shig. ene mongold helnii zuvlul , academyd mongol helnii hureelen gej bdag bol ene heliig seglej bgaa uildluudiig tsag tuhaid ni taslan zogsooj tailbar zalruulga, zuv bichih bolon utgiin tailbar hiij bmaar bnaa

zochin [185.39.141.7] 2019-09-07 13:07:55

turd shurgalsan 65 yahan vnen turhuu nuusan hulgaich bishvv .. bvh tonuul deerem jdv . 60 ter bumiin shem ni zadarlaa shde .. iim lalaruudaar vnden huulia zasuulaad suuj baidag mongolchuudiig burhan iveeg !

zochin [66.181.161.76] 2019-09-08 05:45:47

65 ч гэх шиг бусдыг нь яах гээд байгаан

zochin [66.181.161.76] 2019-09-08 05:45:36

65 ч гэх шиг бусдыг нь яах гээд байгаан

Irgen [103.229.121.127] 2019-09-07 16:45:42

Mulguu amitan too ch medehgui 76 hun baidag ba 65 ni muu uldsen ni sain gesen um baihgui harin ch muu hamgiin muu ni ted za

Zochin [203.91.115.54] 2019-09-07 12:58:55

Mongolchuud ugiin hulgaich deeremchin tonuulchin gentei sht. Diktatur daranguilal dor l ter turulhiin aranshin ni namjina.

Зочин [122.201.31.114] 2019-09-07 12:45:37

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ГЭДЭГ БОЛЖ, ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ГЭДЭГ БОЛЖ. ХЭЛ УЛАМ ХУЖААЖААД БАЙН УУ ДАА


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.