Ханмадан урлаг соёлын фестиваль Сөүл хотод боллоо

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын Аж үйлдвэрийн Хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны 15 жилийн ойн хүрээнд болсон Гадаад ажилчдын Ханмадан урлаг соёлын фестиваль Сөүл хотод боллоо.

image

Тус фестивальд Монголын Улсын ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэтуяа, тус улс дахь Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, ажилтан албан хаагчид, гэрээт ажилчдын төлөөлөл оролцон улс орноо сурталчлав.

image

БНСУ-д одоогоор 16 улсын ажиллах хүчин хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бөгөөд Монгол улсаас гэрээгээр 6 мянган ажилтан хөдөлмөр эрхэлж байна.

Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах хөдөлмөрийн гэрээгээр олон жил үр бүтээл, тогтвор суурьшилтай, Монгол залууст үлгэр дууриал болон ажиллаж буй иргэн Т.Гантөмөрт "Хүндэт өргөмжлөл" гардуулав. Өчигдөр болсон БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны 15 жилийн ойн хүрээнд болсон Гадаад ажилчдын Ханмадан урлаг соёлын фестивалийн үеэр түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр 2007 онд Хөдөлмөрийн гэрээний дагуу тус улсын Тэгү хотын Будгийн үйлдвэрт одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм. Анх 3 жилийн гэрээтэй ирсэн ч үйлдвэрийн эзэд нь түүнд дахин ажиллах санал тавьснаар ийнхүү 13 жил болжээ.

image

"Хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж чаддаг улс юм байна. Энд ажилласнаар амьдрал ахуйд минь үнэхээр өөрчлөлт гарсан. Хүүхэд маань Сөүлийн Их сургуульд сурч байна. БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч анх гарч ирээд бүх үйлдвэрийн ажилчдын цалин хөлсийг нэмсэн. Үйлдвэрийн эзэд уртасгасан цагаар ажиллуулах нь багассан. Хийх ёстой ажлаа цагт нь хийгээд явахад 2 сая вонийн цалин авдаг. Хэрэв цаг сунгаж ажиллах тохиолдолд нэмэлт цалин олгодог. Сөүл дахь Монголын Улсын Хөдөлмөр Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр байнга үйлчлүүлдэг. Сар болгон 40 мянган воннын нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Эх орондоо очиход энд ажилласан жил болгон маань тэтгэвэр тогтоолгоход хүчин төгөлдөр тооцогдохоос гадна БНСУ-д зээлд хамрах, эрүүл мэндийн оношлогоо үзлэгт үнэ төлбөргүй хамрах, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд даатгалаас тэтгэмж авах зэрэг олон боломжууд байдаг. Залууст хандаж хэлэхэд энд ирэхээсээ өмнө Солонгос хэлний бэлтгэлээ базааж, ирсэн газраа тогтвор суурьшилтай, улс орныхоо, Монгол хүний нэр хүндийг өндөрт өргөх явахыг захиж хэлье дээ.Та бүхэнд баярлалаа" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.