Чингэлтэй Хайрханы энгэрт дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай нээлтээ хийлээ

Б.Мөнхцацрал / Спорт

Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлсэн хөнгөн, атлетик, хөлбөмбөгийн талбай шинээр нээгдлээ.

image

Чингэлтэй Хайрханы энгэр бэлд орших тус спорт талбайг УИХ-ын гишүүн Д.Ганболдын санаачилгаар байгуулсан бөгөөд нээлтйн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр болж, 2000 гаруй хүн оролцлоо.

image

Нээлтийн арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ баг болон дүүргийн удирдлагуудын багийн нөхөрсөг тоглолт, урлаг, соёлын арга хэмжээ, гимнастик, цирк, галын техникийн спортын үзүүлэх тоглолт болов.

image

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудал, 18 нэр төрлийн 43700 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбай ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалт болж байна.

image Тус талбай нь дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

image

image image


Сэтгэгдэл

өахөххм [103.111.68.3] 2019-09-09 07:41:58

яг хаана вэ

Гаяа [112.72.11.105] 2019-09-09 07:33:22

Чингэлтэй хайрханы өвөрт өсөж торниж хүн болсоон би.37 - р сургуулын 92 оны 8а ангийг төгссөн ангийхандаа мэнд хүргэе.

Зочин [202.9.44.133] 2019-09-09 05:52:31

Энд хэн очих юм болоо. Хайран миний татварт төлсөн мөнгө

Зочин [202.126.89.91] 2019-09-09 07:29:33

чадахгүй бол чацга царайлаад утсаа маажаад гэвтэж бай,дэлхийн хаан спортыг тив дамжин түмэн олон үздэг юм чамаар л дутав гэж

Зочин [202.179.31.50] 2019-09-09 05:39:14

сайхан юм харагдаж б.үeр усны хамгаалалт нь хэр юм бол.шавартайгаа хутгалдчих юм биш бгаа

зочин [103.9.90.53] 2019-09-09 05:27:33

УИХ-ын гишүүн Д.Ганболдод нийт Чингэлтэйчүүдийн өмнөөс талархаж байна, Ард иргэддээ ярих биш хийж хэлсэн үгэндээ хүрч байгаад нь баярлалаа

Зочин [202.126.88.223] 2019-09-09 04:09:29

Нийслэлийн засаг дарга Амарсайхандаа баярлалаа. Ажлаа аваад дүүрэг болгоныг хөл бөмбөгийн талбайтай болгоно гэж амлаж байсан. Хэлсэндээ хүрдэг ажил хэрэгч даргад ажлын амжилт хүсье.

Зочин [202.5.198.35] 2019-09-09 04:09:18

saihan buteen baiguulalt hiijee

зочин [202.126.89.6] 2019-09-09 04:04:28

юмыг цогцоор хийж хэзээ сурах юм болдоо нэг мөсөн битүү стадион, үзэгчдийн тав тухыг хангасан юм барихгүй дээ

зочин [180.149.112.27] 2019-09-09 03:35:56

сайхан ажил болжээ.цаашид балгас болгочихгүй аваад явах хэрэгтэй юм даа.

Зочин [202.55.188.82] 2019-09-09 03:32:59

Ok

Зочин [66.181.183.12] 2019-09-09 03:25:12

Eneniii orond arai jijig 5~6 talbaibhiichihgui olon zaluus zereg toglonoshdee yg baruuniih shig talbai l jijig bdag ym

Муу новш нь [103.26.194.148] 2019-09-09 03:17:14

Талархажинш дээ.

Зочин [43.228.131.45] 2019-09-09 02:51:10

Хийсэн юмтай хэлэх үгтэй хүн юмаа Ганболд гишүүн. Маш гоё бүтээн байгуулалт болжээ .

Стадион барьж өгсөн бүх хүнд Баяр хүргэе!!! [202.131.228.118] 2019-09-09 02:26:39

Сайхан ба хэрэгтэй бүтээн байгуулалт байна. Үүнд сэтгэл тавьж, ажил хэрэг болгож, стадион барьсан бүх хүнд улаанбаатарчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Одоо тэгээд тамирчиддаа амжилт ерөөж, стадиноо ашиглах оршин суугчиддаа тав тухтай байж стадионоо ариг гамтай эдлэхийг хүсье.

Зочин [202.21.126.30] 2019-09-09 02:22:58

Маш зөв зүйтэй ажил санаачилж хийлгэжээ.

Зочин [202.179.2.147] 2019-09-09 02:07:03

saihan yum hiijee

Зочин [192.82.65.120] 2019-09-09 01:56:26

УИХ гишүүн Ганболдод талархаж байна Эрлийз хурлийзаараа дуудуулсан ч хийсэн юмтай хийх зүрх сэтгэлтэй хүн дээ

Зочин [202.70.43.58] 2019-09-09 01:48:35

goyo


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.