ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Спорт

УЛААНБААТАРТ 25 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

Ном таныг өөрчилнө

http://57.e-school.mn/Data/Uploads/Images/newsthumb/d18e40f1-db63-4a37-967d-3ce1fc63d374.jpg

Хүн өөрчлөгдөхөд тийм ч амар биш, ихээхэн хугацаа шаардлагатай. Цаг хагас үргэлжлэх кино хүнийг өөрчилж чадахгүй. Хүн унших явцдаа аливааг бодож эргэцүүлэхээс гадна, уншсан хэсгээ эргэж харах, бусадтай санаа бодлоо солилцох, өөрөөр хэлбэл номтой нөхөрлөснөөр илүү нухацтай үйл явц явагддаг. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудын төсөөлөн боддог. Алдарт зохиолч Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэзээ ч кино болгохгүй гэж татгалзжээ. Тэр энэ зохиолоо кино болгож, ямар нэгэн тодорхой дүрээр амьдруулахаас зайлсхийсэн байна. Сайн зохиол хүмүүсийг бодуулдаг, бодол явагдаж байж хүн өөрчлөгднө.

Эрхэм сайн охины шинж

https://news.mn/wp-content/uploads/2013/02/%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%81%D0%B0%D1%80.jpg

Сайхан гоо зүстэй бөгөөд санаа сэтгэл номхон дөлгөөн, саруул ухаантай охин сайн. Эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран бол эрхэм сайн охин мөн. Алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад ахас ихэсийг зэргээр хүндлэгч уур хилэнгүй охин сайн.

Асар муу охины шинж:

Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт асар их ууртай охин муу. Ачит эцэг эхээ сургахад уурлан ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгаад маш баясан айл хэсэгч охин муу. Үйл хийх дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх охин муу. Айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай аальгүй охин муу.

Амттай кофе хэрхэн чанах вэ?

1. Цэвэр ус Амттай кофе чанаж уухын тулд танд цэвэр ус хэрэгтэй. Аагтай, анхилуун үнэртэх кофе уухыг хүсэж байгаа бол гоожуурын усыг март.

2. Бүү яар Кофе буцалгагчинд кофе чанаж байгаа бол галаа хамгийн бага дээр нь тохируул. Мэдээж ажилдаа яарч байгаа хүн хурдхан шиг кофегоо чанаж уумаар байгааг мэдэж байна. Яарч чанасан кофе хэзээ ч амттай болохгүй. Кофе гэдэг ундаа удаан болдог гэдгийг бүү мартаарай.

3. Нарийн хоолойтой кофе буцалгагч Амттай кофе уухыг хүсэж байгаа бол нарийхан хоолойтой кофе буцалгагч сонгоорой. Илүү анхилуун кофе гарна.

4. Давс нэм Тийм ээ, тийм, давс нэмээрэй. Халбага давс биш л дээ, 2-3 талст давсны тухай ярьж байна. Амтлахад давс амтагдахгүй, ямар учир шалтгаантайг хэлж мэдэхгүй юм, гэхдээ кофены амт чангардаг.

5. Цагаан гаа Багаханыг цацаарай, ялгааг нь та шууд л мэдэрнэ. Давсаа ч нэм, цагаан гаагаа ч нэм. Гэхдээ кофе чанагчинд усаа хийхээс өмнө нэмээрэй.

6. Сахар Бор сахар хэрэглэнэ, өөрийнхөө амтанд тохируулаад хийнэ.

7. Кофены нунтаг Нунтгийн төрөл бүрээс туршиж үзэх хэрэгтэй. Би өөрөө заримдаа жижгийг, заримдаа том үрийг хэрэглэдэг. Амт нь өөр өөр байдаг юм.

8. Кофегоо буцалгаж болохгүй Энэ бол гол дүрэм, гал дээр тавьсан кофены дээгүүр давхарга үүсээд буцлах гээд эхлэнгүүт л шууд галаас авна. Минут орчим хүлээж байгаад дахин гал дээрээ тавина, дахиад авна энэ мэт гурван удаа хийнэ. Хэрвээ кофены дээр тогтсон давхарга хагарах юм бол кофены ёроолд шингэсэн бүх ааг ууршиж алга болно шүү.

9. Кофены үр Амттай кофе чанахаар шийдсэн үү? Тэгвэл зөвхөн өндөр зэрэглэлийн үрлэн кофе сонгоорой. Нунтаг кофегоор хэзээ ч амттай кофе чанахгүй шүү.

10. Хэсэг амраана Кофегоо чанангуутаа аягалах гэж бүү яар. Ядаж 30 секунд амрааж хандал.


Сэтгэгдэл

Гур гереес [66.181.176.21] 2019-09-10 03:28:11

Сайхан кофе ууцгаа...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.