НМХГ: Аяга таваг ариутгах машингүй газруудыг гурван саяар торгоно

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Хоолны газрын үйлчилгээ эрхлэж буй аж ахуй нэгжүүд шинэ стандарттай болж байгаа. Уг стандарт ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Стандартад мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс ирсэн нийтийн хоолны газруудтай холбоотой гомдол, санал зэргээс боломжтой зүйлсийг тусгасан байна.

Тухайлбал, орон сууцны зориулалтыг өөрчилж хоолны газар төлөвлөхгүй гэсэн заалт шинээр оруулжээ. Энэ мэдээллийг зарим хэвлэл мэдээлэл сөргөөр ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл одоо үйл ажиллагаа явуулж буй газрууд болон, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар зураг төсөл нь зохиогдсон газрууд үүнд хамаарахгүй юм байна. Харин орон сууцны зориулалтыг өөрчилсөн ч журам шинэчлэгдэн батлагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан газруудад стандартын шаардлагыг чанд биелүүлэхийг шаардана. Мөн актлагдсан барилгад үйл ажиллагаа явуулж буй газруудын тусгай зөвшөөрлийг сунгахгүй.

Мөн хүн амын дунд хелико бактер маш их байгаа. Энэ нь хоолны газрууд аяга, тавгаа бүрэн гүйцэт ариутгаж, халдваргүйжүүлэхгүй байгаатай холбоотой. Тиймээс хоолны газрууд нь аяга, таваг ариутгах автомат машинтай байх стандарттай болж байгаа аж. Уг стандартыг зөрчсөн, мөрдөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15, 11.1, 11.2-дугаар заалтаар шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх стандартыг зөрчвөл иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.


Сэтгэгдэл

Zochin [203.217.139.225] 2019-09-13 12:36:27

11 дүгээр хорооллын 5а байранд байрлах Уран хоолны газрыг шалгаж үзэх шаардлагатай, энэ газарт аяга таваг ариутгагч машин байхгүй л болов уу. Доод подволдоо шөнөөр архи, пиво зардаг,

Bolor [202.126.88.170] 2019-09-10 15:26:02

3 сая төгрөг бол наадуулын чинь хувьд бол инээдтэй л мөнгө шдээ

Zochin [202.4.248.86] 2019-09-10 14:42:42

Ашгүй дээ. Одоо хүртэл юугаа хийж байсан юм бол доо. Ажлаа хийдэггүй л байсан байна. Орон сууцны дор хоолны газар байх ёсгүй. Газ хэрэглэдэг газрууд аюултайгаас гадна үнэр энэ тэр гээд оршин суугчдад их хэцүү байдаг.

Зочин [202.179.31.32] 2019-09-10 13:59:08

Зөв л шаардлага байна.

зочин [202.131.225.249] 2019-09-10 13:54:07

Аяга таваг ариутгагч шалгаж торгоод юу өөрчлөгдөх юм бол доо

Зочин [202.9.43.120] 2019-09-10 13:18:40

Манай монгол орон шиг замараагүй улс алга.нарантуул зах болон бусад том худалдааны төвүүдийг маш сайн шалгаж бүх цайны газруудыг аяга угаачтай болгох хэрэгтэй.

Зочин [49.195.34.182] 2019-09-10 12:00:26

Geriinhee ayga tavga huuhdee amaaraa hoollohoo boli busad n yahav

Зочин [202.9.42.48] 2019-09-10 11:24:32

zuv

zochin [103.229.123.130] 2019-09-10 11:15:48

aliar ayga tavagnaas haldaad delhiid deeguurt orood baigaamash zuv. b c virus, helikobakteri b

Зочин [103.57.92.105] 2019-09-10 11:15:33

Баярлалаа.

Зочин [64.119.20.131] 2019-09-10 11:12:15

Энэ журмыг хэрэгжүүлбэл хоолны чанар сайжирна. Энэ замраагүй хоол халааж өгдөг газруудыг цэгцлэх хэрэгтэй.

Зочин [202.21.108.194] 2019-09-10 10:59:47

Маш зөв. Аяга тавгаа байнга ариутгаж байх хэрэгтэй. Ариутгаагүйгээс болж маш олон өвчин хоолны газруудаас дамжиж халдварлаж байна

Зочин [202.126.89.232] 2019-09-10 10:57:22

Тогооч нарын эрүүл мэнд

Зочин [183.177.97.14] 2019-09-10 10:28:22

Ингээд нийтийн хоол руугаа анхаарч байгаад баярлалаа, дараа нь хүнсний бүтээгдэхүүний хадгалалт , үйлдвэрлэл, импорт руу гээд шатлаад хяналт шалгалтаа сайжруулаарай, амжилт


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.