Оршин суугаа газартаа 1-ээс доошгүй жил суусан байх гэсэн журмыг хүчингүй болгов

Б.Мөнхцацрал / Боловсрол

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажиллагаа явуулсны үндсэн дээр ерөнхий боловсролын сургуульд шилжин ирэгсдээс байрны гэрчилгээ, ордер шаарддаг, тухайн хаягтаа 1 жилээс дээш хугацаагаар оршин суусан байх шалгуур нь хүний сурч боловсрох эрхэд халдсан үйлдэл байх тул Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт буюу Нийслэлийн захирагчийн албанд зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлсэн билээ.

Тус шаардлагыг биелүүлсэн тухай хариуг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц комисст хүргүүлсэн байна.

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн ХЭҮК-ын гишүүний шаардлагатай танилцаж, Нийслэлийн Боловсролын газарт тодорхой арга хэмжээ авч ажиллах чиглэл өгснөөр, тус газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан журмын 4.4-т заасан "Оршин суугаа газартаа 1-ээс доошгүй жил суусан байх" гэсэн журмыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн дугаар сургуультай холбогдох асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлбарыг үүгээр хүргүүллээ гэжээ.


Сэтгэгдэл

зочин [103.57.92.212] 2019-09-11 16:43:30

Амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэж хуульчлаад нийслэлээ утаа, тоос, хулгайч,оркуудын үүр болгочихсон атлаа бага насны хүүхдүүдийг оршин суугаа газраар нь хязгаарлаж, нүд үзүүрлэдэг нь зөв үү? Гэрийн гадаа ойрхон сургууль байх атал өөр дүүргийн нутагт. Өөрийн дүүргийн нутагт гэхээр сургууль , цэцэрлэг байхгүй. Байлаа ч бүр хол. Амьдралаа гэж. Улс төрөө гэж. 76 гэж. Хэзээ гольдролдоо орно доо, Монголын маань хөгжил?

Зочин [203.91.118.180] 2019-09-11 09:01:11

Хэрэгжүүлж чадсан бол 1 жил оршин суусан байх гэдэг журам маш зөв шийдэл байна шдээ. Хүүхдээ харьяалалын бус сургууль сургаснаас болж хотын түгжрэл үүсч байгаа юм.

зочин [66.181.190.234] 2019-09-10 19:49:06

Арай дэндүү монголчууд номхон,ноомой хүлцэнгүй хүүхэд болон өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцдэггүй,хэлдэггүй болхоор төр улс ни ингэж хүний эрхийг уландаа гишгэж доромжилж бгаа хэрэг юм шүү дээ?

Зочин [202.179.31.28] 2019-09-10 18:40:50

Сургуульд бас нэхэх үү ? Арай хэтэрхий бүдүүлэг юм. Интернет тавиулахад бас байрны гэрчилгээ нэхдэг. Ийм байж болохгүй.

Зочин [64.119.23.211] 2019-09-10 22:38:04

Нэхэх нь үөв Тэгэхгүй бол бүгд 1-р сургуульд хүүхдээ өгнө гд л дайрнашдээ маанагаа

Зочин [202.21.127.238] 2019-09-10 17:49:03

Цэцэрлэг мөн адилхаан, үүнийг болиулаач

Зочин [64.119.18.63] 2019-09-10 17:45:46

Зарим сургууль маш их мөнгө нэхдэг гэсэн Нэг ёсны авилга нэхэж бу хэрэг.Хүүхдээ сургуульд оруулахыг бодоод эцэг эхчүүд арга буюу зөвшөөрдөг .Ийм тийм гэвэл хүүхдийг нь бүртгэж авахгүй нь мэдээж..Ер нь ЕБ сургуульд элсэн орох журмыг маш тодорхой болгомоор юм.

Зочин [202.21.108.194] 2019-09-10 17:27:10

Ийм шийдвэр байсан шүү. Байрны гэрчилгээ авчир гээд байсан. одоо больсон юм байлгүй дээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.