Хар ялааны нүүдэл буурахгүй байна

Aдмин / Хууль

Дорнод аймгийн Чойбалсан хотод есдүгээр сарын 2-ны өдрөөс хар ялааны нүүдэл иржээ. Хар ялаа нь зөвхөн Чойбалсан хотод дэгдээгүй тал хээрийн бүсийн бутлаг ургамал, өвс болон зарим нэг модонд үүссэн бөгөөд бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр байгаа юм. Албаны хүмүүсийн ажиглалтаар нүүдэллэж буй хар ялааны гол замд Чойбалсан хот оршиж байна гэж үзжээ.

Энэ асуудлын талаар тус аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн онд хар ялааны дээжийг “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн” рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр энэхүү хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавж болох нь тогтоогджээ.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хар ялааг устгах зөвлөмж өгсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацаж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой учир шөнийн цагаар хор цацах ажлыг явуулж буй аж.

Хэрлэн сумаас сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад хорыг тарааж эхэлсэн бөгөөд байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 м талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж цацах болно. Хар ялааны хор цацах ажлыг аймаг орон нутаг нийтээрээ хийснээр үр дүн гарна хэмээн үзжээ. Хар ялаа нүүдэллэж байгаа учир хор цацаад ч хурдан хугацаанд алга болохгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн албаны хүмүүс үзэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.