Малын хулгайн ялыг чангатгах талаар намрын чуулганаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлэхийг хүсэв

Б.Мөнхцацрал / Улстөр

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.09.13) 10 цаг 57 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т "…Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана…" гэж заасныг тодотголоо.

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь МАН-ын намын бүлгээс 14, АН-ын зөвлөлөөс 23, Байнгын хороодоос 47, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүдээс 15, нийтдээ 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан хууль тогтоомжуудыг эхэлж хэлэлцэхээр оруулах, цаашлаад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийг Байнгын хороодоос эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал ирүүлснийг тусгасан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдийг тусгасныг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбоглдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд “Шүүхийн тухай, шүүхийн захиргааны тухай гээд шүүхтэй холбоотой хуулийн төслүүдийг боловсруулж, оруулж ирэх шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ард түмний хүсэн хүлээж байгаа хуулийн төслүүдийг дараалал харгалзахгүй оруулж, хэлэлцэх шаардлагатай" гэсэн саналуудыг хэлж байлаа. Ж.Мөнхбат гишүүний хувьд УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт төрийн тендерт төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани оролцохгүй байхаар зохицуулсан хуулийн төслийг боловсруулаад Засгийн газраас санал авахаар явуулсан. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын хамт малын хулгайн ялыг чангатгах талаар Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл боловсруулсан тул намрын чуулганаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлэхийг хүсэв.

Уг тогтоолын төсөлд дурдсанаар 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд

1/Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;

2/Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

4/Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;

6/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

8/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

9/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

11/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12/Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13/Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

17/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

19/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22/Өмгөөллийн тухай хуулийн төсөл;

23/Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

25/Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

26/Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

27/Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;

28/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

29/Бусад.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.241] 2019-09-14 17:24:41

Малны хулгайн хуулийг маш чанга болго өнчин ишиг авсан ч л ял авдаг болго малын хулгай дэндлээ

Зочин [66.181.188.223] 2019-09-14 00:26:31

Hoon heleltse huulia boliul Radnaased buyu Ayaa geech nobshiin oortoo zoriulj gargasan huuliig ustgahiig shaardaj bna

mongolhun. [173.230.144.229] 2019-09-13 12:41:06

Төрөө цэвэрэл.хэт ядуу амьдрал л хулгай хийлгэж бна та нар хэт баяндаа хүүхэдүүд чинь хар тамхиар наадаж бна.

Бат [150.129.142.199] 2019-09-13 12:18:07

Малчдад зориулсан дараа дараачийн хайрууд ч одоо цувж өгнө дөө сонгууль ч дөхөж дээ

Зочин [122.201.22.141] 2019-09-13 10:21:28

Төрд ажиллаж байгаа нэр зүүсэн улсын мөнгөнөөс хулгай хийсэн сэгээ цэвэрлэх асуудлаа эхлээд шийд

Зочин [202.126.88.182] 2019-09-13 09:18:17

maliin hulgain huuli bish UVSiinhniig yallah huuli shuu dee. haana, yamar gazar hulgai garch bn tend UVSiinhan ireed hulgai hiisen bdag. Yamar ch hulgai gardaggui aimagt Uvsiinhan nuuj ireed maliin hulgaitai bolson baidag.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.