Монгол Улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргаа тодрууллаа
Одоогоос 10 жилийн өмнө “Монгол Улсад суух Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн” анхны тоглолтоо эхлүүлж байжээ. Голомт банк болон Гадаад Харилцааны Яам хамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн өнгөрөгч амралтын өдөр уламжлал ёсоор Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Ред Рок” Ресорт-д болсон.
10 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол Улсад өөрийн орныг төлөөлөн суух Элчин Сайдын Яам болон Консулын газар, Олон Улсын байгууллагуудаас бүрдсэн 16 багийн 250 тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьж 500 гаруй хөгжөөн дэмжигчдийн хамтаар нэгэн спортлог өдрийг өнгөрүүллээ.
Энхийн элч, дипломат төлөөлөгчид, алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, албан бус найз нөхөрлөлийн холбоог бэхжүүлдэг тус тэмцээн бүтэн өдрийн турш баг тамирчдын ширүүн өрсөлдөөн дунд өрнөн шилдгүүдээ тодруулсан юм.
10 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн элчингүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний 2019 оны “Алтан цом”-ын эздээр 2018 оны ялагч Японы Элчин Сайдын Яамны баг тамирчид дахин тодорсон бол дэд байрт Казакстаны ЭСЯ-ны баг тамирчид, гуравдугаар байранд БНСУ-ын ЭСЯ-ны баг тамирчид шалгарсан юм.


















































































Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Т.Санаэ, Д.Трамп нар уулзжээ
Монголын зургаан жүдоч өнөөдөр дэвжээнд гарна
Таванбогд уулын мөстөл эрчимтэй багасч байна
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг
Ж.Гүррагчаа: Монголын хоёр дахь сансрын нисэгч үндэснийхээ хиймэл дагуулыг сансрын бүхээгээс тойрог замд оруулна хэмээн найддаг
Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
“Наурыз-Эв нэгдэл” соёлын өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов