Сургуулийн орчимд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

МХЕГ-ын дэд даргын баталсан 01/240 тоот “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу тус дүүргийн 3,4,7,8,11,16, дүгээр хорооны нутаг дэвсгэрт сургуулийн орчимд байрлан үйл ажиллагаа хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэж буй 13 аан, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил: жижиглэн савласан хүнсний бүтээгдэхүүн болох элсэн чихэр, гурил, будаа/ гэх мэт хүнсний бүтээгдэхүүн нь шошго тавиагүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдөөгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ.

1 аж ахуйн нэгж байгууллагад ЗТХ-ийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ авч, 1 иргэнд ЗТХ-ийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэхь заалтаар шийтгэлийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

Сургуулийн ойр орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах 11 ТҮЦ-т НМХГ-аас гаргасан “Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох” стекерийг нааж ажилласан. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар


Сэтгэгдэл

nasan [59.153.87.59] 2019-09-20 10:17:20

tegeed l chaddag ni muu nertei TVTS iinh oor shalgamaar yum zondoo bna sh dee surguuliin bagsh nar hvvhdees zaswariin mongo neheed bna sh dee shalgamaar l baina

зочин [122.201.21.110] 2019-09-19 14:02:48

Хөгжим бүжгийн сургуулийн урд талд байгаа хоёр ТҮЦ мөн зүүн талд нь байгаа ТҮЦ буулгаачээ. Хүүхдүүд их юм авч идэх юм.Цэгцлээд нэг мөр болгоочээ.

зочин [203.217.139.227] 2019-09-19 13:36:44

11 дүгээр хорооллын 5а байрны хажуу дахь 3 ТҮЦ-ийг буулгах хэрэгтэй. 2 дугаар сургуулийн болон Эрдэм төгс сургуулийн хүүхдүүд сургуульдаа ирж ,очих замдаа дандаа ТҮЦ-ээс хадгалалтын горим алдагдсан юм авч иддэг. Мэдээж тэд хордож байгаа шүү дээ

zoloo [202.126.89.211] 2019-09-19 12:30:18

Oroomog hyyshyyr chanasan ondog zarj ba shuu dee. Hyyli heregjihgui ba. Yarihaas tsaashgui ba. Hygatsaa ogt bichihgui. Huuhduud l awch ba chanargui hunsiig. Awtobysnii byydal bur deer horigloson zuiliig zarj ba anhaaraach ee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.