Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар өнөөдөр ажлаа хүлээж авна

М.Амаржаргал / Спорт

Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн. Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалчуулагчаар Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилохоор болжээ. Тэрбээр өмнө жүдогийн шигшээ багийг дасгалжуулж байсан туршлагатай аж.

Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох түүнд санал тавьсны дагуу 2006 онд шигшээ багийн туслах дасгалжуулагчаар томилогдон, Н.Түвшинбаярыг олимпын анхны аварга болгож, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн гавьяатан юм. Хос Гавьяат цолтой Монголын хоёрхон эрхмийн нэг (нөгөөх нь З.Дүвчин) тэрбээр 2011 оны Парисын ДАШТ-ий дараа шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө эх орондоо иржээ.

ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяагийн хань Х.Болдбаатар өнөөдөр Хөдөлмөрийн баатар О.Балжинням аваргаас ажлаа хүлээн авна. Х.Болдбаатар шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон тул 2020 оны Токиогийн олимп хүртэл хамт ажиллах туслах дасгалжуулагчдаа өөрөө бүрдүүлнэ.


Сэтгэгдэл

зочин [122.201.21.110] 2019-09-20 14:57:35

Заалаа маш сайн цэвэрлэ.Арц гангаар утаж цэвэрлэ.Секцэнд явж байгаа хүүхдүүдийг цагийг нь ягштал бариул багш нартаа маш өндөр шаардлага тавь.Ажил чинь эндээс эхэлнэ.Амжилт хүсэе.

Ebi [202.126.89.236] 2019-09-20 08:43:20

Boldoo iluu iluu

[59.153.87.8] 2019-09-20 00:53:46

АН-н гочоосүрэнгийн байгальмаагын хүргэн ахшдээ

Сүүгий [122.201.21.53] 2019-09-19 23:44:16

Болдбаатарыг авсан гэхээр өөрийн эрхгүй олимп дэлхийн медаль нүдэнд харагдаад байгаашд.Бээжинд алттай юм чинь Токиод алттай л гэсэн үг.Биднийгээ баясгаарай.

zochin [223.104.15.115] 2019-09-19 21:21:40

Tsag hugatsaa haruulna! Baljinnyam avarga harin ch heruul uruulgui sain avch yavj bsan bishu?! Nambatai saihan bagsh shu!

Зочин [66.181.177.254] 2019-09-19 16:38:43

Аижилт!!! Балжинням гэдэг өвгөн шигшээг бүрмөсөн устгаж газар буллаа, эрт салгаж авах байсан юм!! Хэн гэдэг эрхтэн энэ өвгөнийг ингэж тэтгэв ээ!! Дэлхийн тэмцээнд оччихоод байгаа нь хүртэл нэг л хийморь золбоогүй шүдгүй өөвөг өөвөг гэсэн гутамшиг байсан даа, ёстой шившиг шившиг!!!

Зочин [172.58.136.146] 2019-09-19 21:23:12

hunii helehdee buzariin pizda yum helej sursan bna

Зочин [202.179.26.144] 2019-09-19 20:39:32

яг үнэн хэллээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.