Ахлах ахлагч Э.Үнэнбат эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорилоо

Б.Мөнхцацрал / Хууль

Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат өнөө өглөө БНСУ-ыг зорилоо.

Түүний биеийн 70 хувь нь түлэгдсэн бөгөөд шат дараатай эмчилгээ хийлгэж, биеийн бусад хэсэг нь сорвижин эдгэрсэн ч хоёр гарын арьс таталдаж, үхжин хатангирших эрсдэл тулгарсан тул БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр болсон. Хагалгааг хийлгэхэд нийт 200 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байсан юм.

Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчынхаа эрүүл мэндийн асуудалд байнга анхаарал хандуулж, тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулснаар өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын нөөц сангаас түүний эмчилгээний зардалд 100 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа дунд хандивын аянг зохион байгуулсан билээ.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас олгосон тэтгэмж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Монголын ард түмний хандив тусламжийн үр дүнд Э.Үнэнбатын эмчилгээний зардлын 60 гаруй хувь нь бүрдсэн тул гэр бүлийн хамтаар БНСУ-ын Жүн-Ан эмнэлэгт эмчлүүлж, хагалгаа хийлгэхээр тус улсыг зорилоо.


Сэтгэгдэл

z [202.72.240.5] 2019-09-21 11:04:32

Niisleliin avragch temtseenii yeer bertsen zaluud anhaaral handuulmaar baina shuu Ene assudliig daraad ongorooj bolohgui baih shuu

sdf [66.181.161.83] 2019-09-20 15:29:35

nuur am n zgr l bna shd surtei sda be avgai gej buduun ats dundaas n mongo tsohij bgaa biz davarsan atsnuud

Зочин [64.119.20.183] 2019-09-20 14:19:10

Сайхан мэдээ байна. Манай монголчууд ийм их хүчтэй. Зоригт шонхор залуу та сайн эмчлүүлээд ирээрэй. Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

Холд [203.91.115.37] 2019-09-20 06:54:53

ӨӨР ОЛОН АВРАГЧ БАЙГАА ШҮҮ. БАДРАЛ ТЭРГҮҮТЭН НУУЦАЛЖ БАЙГАА ОЛОН ГЭМТСЭН ЗАЛУУС БАЙНА ДАДЛАГА ХИЙЖ БАЙГАА НЭРЭЭР АВРАГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДЭЭР НЬ ХОХИРООСООР БАЙГАА.

Tur [202.9.43.186] 2019-09-19 20:26:59

Amjilt az jargal

зочин [122.201.21.110] 2019-09-19 18:36:55

Баяр хүргэе, ашгүй дээ нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн байгаад, эдгээд ирээрэй.

Зочин [202.55.188.38] 2019-09-19 17:02:00

АМЖИЛТ ХҮСЬЕ САЙХАН ЭМЧЛҮҮЛЭЭД ЭДГЭЭД ИРЭЭРЭЙ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.