Боловсролын үзэсгэлэн амралтын өдрүүдэд болно

Aдмин / Боловсрол

Амралтын өдрүүдэд олон газар боловсролын үзэсгэлэн, сургалт, өдөрлөгүүдийг болох аж. Мэдээллийг хүргэж байна.

"АВСТРАЛИД СУРЦГААЯ"

Австрали Улсын "Australian Institute Of Business And Technology" коллежийн Бүс хариуцсан менежер Майкл Мунсток болон Бизнес хөгжлийн менежер Барри Янг нар сургуулиа танилцуулж, Австрали улсад сурч амьдрах талаар зөвлөгөөө өгнө.
Үнэ төлбөргүй болох уг уулзалтыг "Abc World Education Consultancy" хамтран зохион байгуулж буй юм.
Хаана: "Блю Скай" зочид буудлын "Жэйд" танхимд
Хэзээ: 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 13:00 цагт
Утас: 80834090, 86044090

"ГЕРМАН УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖУУД"

Герман улсад суралцах арга замуудын талаар мэдээлэл өгөх, амжилттай суралцсан туршлага болон хэрхэн DAAD тэтгэлэг авсан талаар хуваалцах тус өдөрлөг энэ амралтын өдрүүдэд болно. Эй Би Си Ворлд ХХК, Монгол Германы нөхөрлөлийн холбоо ТББ, Үндэсний ажил, мэргэжлийн хөгжлийн холбоо ТББ-аас зохиож буй тус өдөрлөг үнэ төлбөргүй болох ба герман хэлний багш, судлаачид илтгэл тавих юм.

Өдөрлөгийн хөтөлбөр:

  • 13:00 Нээлтийн үг болон Эй Би Си Ворлд компанийн үүсгэн байгуулагч Ч. Оюунчимэг
  • 13:05 Илтгэгч 1, Зөвлөх Ч. Баярмаа: ГЕРМАН УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖУУД
    1) Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр, 10 мин
    2) Сайн дурын нийгмийн ажилтан, 10 мин
    3) Их дээд сургууль, Коллежид хэрхэн элсэн орох, 10 мин
    4) Герман улсад хэлний курст хамрагдах, 10 мин
  • 13:45 Илтгэгч 2, Герман хэлний багш, магистрантур Т. Соёлмаа: “Герман хэлний В2 шалгалтанд бэлдэхэд анхаарах зүйлс”, 15 минут
  • 14:00 Зочин Илтгэгч #1: Гёте Институтийн Соёл, хөгжлийн төслийн ажилтан М. Тунгалагтуяа Герман улсад бакалавр, магистрт суралцсан туршлагаасаа хуваалцана. 15 минут
  • 14:15 Зочин Илтгэгч #2: ШУ-ны Академийн Түүх Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын Эрдэм Шинжилгээний Ажилтан, Докторант Л. Мөнхбаяр Герман улсад DAAD тэтгэлэгээр суралцсан туршлагаасаа хуваалцана. 15 минут
  • 14:30 Зочин #3: Германд суралцаж байгаа оюутан Г. Номин сэтгэгдэлээ онлайнаар хуваалцана. 10 минут
  • 14:40-15:10 Нээлттэй асуулт хариулт 30 мин

Хаана: Блү Скай, 2 давхарт Жэйд танхимд
Хэзээ: 2019.09.21-ны 13:00
Утасны дугаар: 8082-4090, 8083-4090, 8604-4090

"INSPIRE ME FESTIVAL 2019"

Их Британийн Элчин сайдын яамнаас зохиож буй тус өдөрлөгт Их Британи улсад хэрхэн суралцах, "Чевнинг" тэтгэлэгт хамрагдах, оюутны виз авах зэргийн талаар мэдээлэл өгнө. Гурав дахь удаагаа зохиож буй "Inspire me Festival" нь өмнөх жилүүдээсээ өргөн хүрээг хамрах аж.
Үнэ төлбөргүй болох тус арга хэмжээнд ирснээр Британийн аль ч шатны боловсролын талаарх мэдээллийг авч, лекц, семинарт хамрагдахаас гадна Британийн соёл, хоол, спорт зэрэгтэй танилцах боломжтой юм.
Хаана: ‘’White Rock Centre’’-т
Хэзээ: 9-р сарын 21-ны өдөр 09:00 цагт

"ЯПОНД СУРАЛЦАХ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ 2019"

10 дахь жилдээ болж буй уг өдөрлөгийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид сургуулийнхаа тухай танилцуулга илтгэл, ганцаарчилсан зөвлөгөөг өгөх бөгөөд Японы элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих холбоо (JASSO), Хүний нөөцийг хөгжүүлэх "JDS" тэтгэлэгт хөтөлбөр зэрэг байгууллагууд оролцон зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуус болон гадаад харилцаа, гадаадад оюутан суралцуулах асуудал хариуцсан албаны хүмүүст зориулсан тус ажиллагаа үнэ төлбөргүй болох аж.
Хаана: Монгол-Японы төвийн байр
Хэзээ: 2019 оны 9-р сарын 21, 22-ны өдөр
Утас: 7511-0879


Сэтгэгдэл

Зочин [myipaddress] 2019-09-21 14:33:10

Wat

Зочин [202.9.43.92] 2019-09-21 14:29:07

??

Зочин [66.181.178.217] 2019-09-21 01:53:02

yeururururuehejiffhejeusiuseueheuhegudhdhdydhrhrhuehrheuherheyherhyehebeheuejehehedu

Зочин [66.181.178.193] 2019-09-21 14:12:34

nigga what?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.