“Хүннү” мото клуб ХҮННҮ соёлыг дэлхийд түгээнэ гэв

М.Амаржаргал / Энтертайнмент

“Хүннү” интернэшнл мото клуб байгуулагдаж буй талаар мэдээлэл хийлээ. Тус клуб нь 42 гишүүнтэй бөгөөд мотоцикл унадаг залуусаас бүрдэж байгаа аж.

Дэлхийн анхны төрт улс Хүннү гүрний соёлыг орчин цагийн мото клубээр дамжуулан дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилготой гэдгийг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, “Хүннү” мото клуб нь эртний Хүн гүрний загвар, дизайн зэргийг дэлхийд брэнд болгохоор ажиллаж байгаа гэв. Клубын залуусын өмсч буй өмсгөл хэдий нь Америк, Европ болон Азийн мото клубуудээс захиалгаа авч эхэлжээ. Уг өмсгөл нь Хүн гүрний бэлэгдэл болсон ганц эвэрт гөрөөсийн дүрс бүхий байх бөгөөд дотооддоо урласан юм байна.

“The Hu” хамтлаг дэлхийн хөгжмийн ертөнцөд хэдий нь байр сууриа эзлээд буй энэ цаг үед “Хүннү” мото клуб байгуулагдаж Хүннү соёлыг түгээн дэлгэрүүлэхээр ажлаа ийнхүү эхлэж байгаа аж. Маргааш /2019.09.28/ “Хүннү” фестивалыг зохион байгуулах бөгөөд 12.00 цагаас Сүхбаатарын талбайд цугларалтаа хийгээд “Чингисийн хүрээ” жуулчны баазад үдээс хойш урлаг соёлын үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байна. Цаашид тус клубээс есдүгээр сарын 2 дахь долоо хоногийн бямба гараг бүр “Хүннү” фестивалыг зохион байгуулахаар болжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.126.30] 2019-09-30 00:12:52

Хүннүс соёл ч гэх шиг... ккк

H [69.253.43.151] 2019-09-27 13:51:57

Ed nariig bol kharin khench tookhgui ee

Зочин [14.147.107.60] 2019-09-27 09:30:58

хаха өөрсдөө эхлээд бүтэн өгүүлбэр зөв хэлдэг, биеэ аятайхан авч явдаг болчихвол гөө мөн сайхан даа. Эхнээсээ хүний уцаарыг хүргэж байгаа хүмүүс яаж соёл түгээнэ дээ... ээ хөөрхий, яачихсан хорвоо вэ дээ...

Зочин [80.215.240.230] 2019-09-27 09:01:21

Хүннү чинь монгол биш

Бат-Өлзий [202.70.34.130] 2019-09-27 08:55:57

end suuj baigaa heden zaluuchuudiig mdne. Uhsen atsaaraa soyol tugeehewdee uursduu ehleed soyoljmoor baina

Иргэн [66.181.189.183] 2019-09-27 07:19:16

За яршиг оо


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.