Дамбын Төрбат: Анхны номын шагналаараа эхнэр бид хоёр зөндөө юм авсан

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Төрийн шагналт зохиолч, СГЗ Дамбын Төрбаттай уулзаж ярилцлаа.

-Та Дашбалбар найрагчтай наяад оны нэгэн үеийнхэн. Цаадахь чинь омголон зантай хүн болохоор тан шиг төрийн цагдаад “дургүй” л байсан байлгүй?

-Манай Дашбалбар чинь их энгийн хүн байсан юм ш дээ. Чи мэдэх байлгүй дээ.

-Ерэн найман онд хонхны баяраар маань манайд ирэхдээ нээрээ такси энэ тэр ч гэлгүй алхаад ирж байсан юм байна шүү...

-Одоо цагт тогтуун, тохитой улс их болжээ. Бидний үе их сайхан байсан. “Залуучуудын үнэн” сонины 1979 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Майн баярын дугаар дээр O.Дашбалбар бид хоёрын шүлгүүд зурагтай хэвлэгдэж байлаа. Манай Балбар Хотын эвлэлийн хороонд ажиллаж байсан үе. Их хөлөрдөг залуу байсан. Их халуунд улаан ноолууран цамц өмсчихсөн залуу анх ирж, бид хоёр танилцаж байсан.

-Зөвлөлт холбоот Улсаас тракторын сургуулиа дүүргээд ирчихсэн байсан үе нь үү?.

-Тэр үед Хотын Эвлэлийн хороонд ажиллаж байсан. Шаравын Сүрэнжав гуай олж ирээд ёстой нэг алт эрдэнэ олчихсон юм шиг баярлаж байсан үе л дээ. Миний шүлгүүд “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Дашдондог гуайд байлаа.

-Төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайд уу?

-Ээ дээ. Бид хоёр нас ойролцоо үе тэнгийн хоёр залуу болохоор сайхан үерхсээн. О.Дашбалбарын маань “Комсомол” тэргүүтэй шүлгүүд гарч байлаа. Үүний дараа наймдугаар сарын 31-нд утга зохиол судлаач, шүүмжлэгч С.Билэгсайхан багш товчхон өмнөх үг бичээд миний таван шүлгийг “Утга зохиол, урлаг” сонинд тавьж өгсөн. Миний зураг тавигдаагүй ч тухайн үедээ сайн шүлэг гарлаа гэж шуугьж байсан. 1980 оны “Цог” сэтгүүлд Дэмбээгийн Мягмар багшийн өмнөх үгтэй миний долоо, найман шүлэг гарснаар утга зохиолд хөл тавьж байлаа.

-Та чинь ер нь анхнаасаа л Монголын авьяас билгийн тэнгэр нөхдөөр амгайвчлуулаад, замчлуулаад явчихсан юм биш үү?

-Наян оны хавар Зохиолчдын хорооны коридорт явж байхад Бэгзийн Явуухулан гуай “Чи Төрбат уу, нөхөр минь , ороод ир” гэхээр нь өрөөнд нь ороход “Чиний ном наян хоёр оны хэвлэлийн төлөвлөгөөнд орсон. Номоо сайн бэлдээрэй. Редактор томилно. Тэрийг дараа нь жич хэлнэ” гэхэд хөл газар хүрэхгүй л баярлаж байлаа. Харамсалтай нь би тэр агуу хүнтэй тэгэхэд л ганцхан удаа уулзсан даа. Үүний дараахан Б.Явуухулан гуай бурхан болсон. Явуухулан гуайг бурхан болсны хойно Дэндэвийн Пүрэвдорж багш залгаад “Чиний “Улаан жигүүр” номын редактораар дэлдэн Бадарчийг томиллоо. Очиж шүлгээ үзүүлээрэй” гэлээ.

-Дэлдэн Бадарч гэж Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарч гуай биз?

-Өө, тийм. Тэгж л миний “Улаан жигүүр” ном гарч байлаа даа.

йрд Бадарч найрагчтай уулзав уу?

-Бадарч ахын төрийн шагналын найрыг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цоодолын Хулан бид хоёр хөтөлсөн. Их сайхан найр боллоо. Бадарч багш миний амьдралд олон баяртай мэдээ сонсгосон хүн. Юмны ерөөл гэж байдаг юм шиг байгаа юм.

-За, ямар ерөөл байв?

-Пүрэвдорж багш “Дэлдэн Бадарч чиний редактор шүү” гэж хэлэхэд би шүлгүүдээ Түмэнбаяраар шивүүлсэн. -Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр мөн дөө?

-Тэр үед Түмэнбаяр Улсын архивын бичээч байсан. Миний шүлгүүд дал наяад орчим нимгэхэн ном болж байлаа. За, тэгээд яахав, утга зохиолын дугуйлангийнхаа эрхлэгч Д.Даваашарав гуайгаар Бадарч багшийн гэрийг заалгаж аваад очлоо. Багшийнх Мэргэжилтний 20-ийн цаана нэг давхар байранд амьдарч байсан юм. Даваашарав гуай “Цүнхэндээ юмтай очоорой” гээд хоёр шил архи авч өгч байлаа. Тэр үеийн хүний чанар ямар ч сайхан байсан юм. Надад яг үнэндээ мөнгө байгаагүй. Тэр хоёр шил архиа Дундговьд хуульчаар ажилладаг ахынхаа үлдээсэн хуучин цүнхэнд хийгээд “Номоо үзүүлэх гэсэн юм аа” гэсээр одооны энэ их том найрагч Пунцагийн Бадарчийн очиж байлаа даа.

-Ээ, гэгээн минь гэж...

-Тэр чинь 1980 оны арваннэгдүгээр сар юм. Бадарч гуай гучин есөн оны Халх голын дайны жил төрсөн гэдэг чинь дөч гаруй насандаа ид сайхан явж байж. Тэгээд миний номыг ойр зуур үзэж байгаад “За, би дахиад үзье. Алсдаа болох байлгүй дээ” гээд цааш нь тавьчихлаа. Тэгснээ “Чи цагдаа хүн үү. Одоо миний хүү сургуульд л орох хэрэгтэй дээ” гэлээ.

-Нөгөө хоёр “юм”-аа гаргаагүй хэрэг үү?

-Тэр үед нь би авчирсан зүйлээ яаж гаргахаа мэддэггүй. Босох гэж байснаа болиод цүнхээ үзүүлж “Багш аа, энд нэг юм байгаа” гээд нөгөө хоёр юмаа үзүүллээ. Тэгсэн “Өө, энэнээсээ эхэлдэг байхгүй юу” гэдэг юм. (Хоёул инээв. сур) Удалгүй Ичинноров эгч орж ирээд “Энэ нөгөө шүлэг бичдэг хүү Төрбат уу. Би шүлгүүдийг нь харсан. Сайхан шүлэгтэй хүү дээ” гэлээ. Ингэж л миний анхны ном гарч байсан даа. Тухайн цагт ном гаргана гэдэг бүтээлээ өгнө, төлөвлөгөөнд орно, хэвлэгдэнэ гээд олон шат дамждаг байсан даа.

-Уран бүтээлийн ажил ч аль ч цаг үед “зөөлхөн боорцог” байгаагүй байх аа?

-“Улаан жигүүр” маань 1980 онд анх төлөвлөгөөнд орж, 1983 онд хэвлэгдэж байсан. Номоо хэвлэгдтэл л нэрийг нь зүүдэлж, хүлээж байлаа даа. Хэвлэгдэх номын жагсаалт гэж гарна. Тэрнээс номынхоо нэрийг байн байн харна аа. Их хүлээсээн. Тэгэхэд Б.Лхагвасүрэн ахын “Уянгын тойрог” ном зэрэг гарсан. Хоёр цэнхэр ном зэрэг гарсаан. Б.Лхагвасүрэн ахын ном шуугиан тарьсан. Миний номын талаар хүмүүс ам сайтай. Ингээд байж байтал С.Эрдэнэ гуай дуудлаа. Тэр үед би Их сургуульд орчихсон амьдрал минь дээшилсэн үе байсан ч ижий минь бурхан болчихсон ганцаараа болсон үе байсан. Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч С.Эрдэнэ гуайн дуудсанаар oчтол “Анхны номын баяр хийнэ ээ” гэдэг юм. Гэхдээ манай улс хийгээд байдаггүй” гэхэд нь би “Юу бэлдэх вэ” гэж асуулаа. Тэгсэн Эрдэнэ гуай жуумалзаад “1983 оны хоёрдугаар сард цагаан сарын өмнө юм уу, хойно болно шүү” гэж хугацаа заагаад “Хэдэн гожин бэлдэнэ шүү дээ” гэлээ. Ламжавын Мягмарсүрэнгийн “Урины шувуу”, Д.Төрбатын “Улаан жигүүр” гэсэн хоёр номын баяр хийлээ. Битүү зохиолчид суучихсан. Дожоогийн Цэдэв дарга зүрхний хагалгаанд орчихсон, ирээгүй. Орлогч дарга Доржийн Гармаа гуай байсан. Эрдэнэ баавай удирдаад. Тэгж Бадарч багш миний анхны номын баярт мэдээг сонсгосон. Тэрүүгээрээ миний хань Шүрээ бид хоёр зөндөө юм авсаан.

-Юу юу авав?

-Хөргөгч авсан. Зурагт авсан. Нэг диван авсан. Шүрээ маань Барилга архитектурын хяналтын хороонд ажилладаг байсан юм. Тэндээс гэр өгөөд. Миний муу ээж бид хоёрын дөрвөн ханатай гэр чинь бүрээс, туурга ч байхгүй, хэцүү байсан юм шүү дээ. Муу эжий минь дөрвөн жил хэвтэрт байсан юм.

-Ээ, хөөрхий...

-Би чинь нэг цагдаа. Цалин мөнгө хомс, хариугүй л амьтан. Ёстой нэг хоногийн хоолтойгоо л явсан. Эжий минь наян нэгэн оны найман сарын 18-нд бурхан болсон юм. Ах нь бас болоогүй ээ, “Улаан жигүүр” номынхоо өмнө “Сарны гэрэл мэт цагаахан сүүгээ хөхүүлж

Нарны туяа мэт гэгээхэн хайраа ивээсэн эжийнхээ дурсгалд зориулав!” гээд биччихсээн. Ижий өнгөрөхөд би хоёр л баяр дуулгасан л даа. Нэг нь “Хүүгийн чинь ном гарах боллоо” гэж хэлсэн. Нөгөө нь зургадугаар сард элсэлт өгөөд МУИС-д тэнцчихсэн. Энэ хоёр баяраа хэлсэн юм.

-Ээж нь тухайн үед хэдтэй байв?

-Миний 25-ны жил шүү дээ. Бас л хатуу л өнгөрч байв. Ээж маань 73-тай байсан юм уу. Би чинь ижийнхээ дөчин есний жил дээр гарсан, бас их орой төрсөн хүн шүү. Аав минь их залуухан хүн байсан байна лээ. Саяхан бурхан болсон байх. Наян хэд хүрч байж бурхан болсон. Аав, ээж цуг амьдраагүй ээ. Аав тэр Дэлгэрхангай сумын хүн. Би аавтайгаа их хожуу уулзсан. Агуу их Дашдооров л надад “Танай аав чинь манай суманд байдаг юм байна лээ ш дээ” гэж хэлсэн. “Тракторын жолооч Буддорж гэдэг хүн” гэж. Тэгээд би сүүлд золгож барьж, тэр хүн бас манайд ирж “Хүү минь, энэ тэр” гэж л байсан. Тэгээд яахав дээ, дэргэд нь өсөөгүй, хажууд нь байгаагүй болохоор хүний хүн шиг санагддаг л юм билээ.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.133] 2019-10-05 15:31:21

Hudalch hun bn! altanshagai mungunshagai gd huu ohin hoer n bsn on cagiig tednii eejte bsn hugacaag Shureetei bsn gj hudal chalchnav!!! icheech Turbat guai

зочин [139.5.218.110] 2019-10-06 08:46:14

Сэтгүүлч Алтаншагайгийн ээж нь Тѳрбат гуайтай амьдарч бгаад Тѳрбат гуайн ээжийг хэвтэрт оронгуут ээжийх нь малгайнд баачаад явсан тийм болохоор Тѳрбат гуай хуучин авгайдаа маш их гомдолтой явдаг гэж манай багш ярьж бсан

Зочин [202.126.88.215] 2019-09-30 11:15:19

Bas l hihor hunii neg dee. Sain setguulch!

Зочин [202.126.88.53] 2019-09-30 04:00:24

сул ярилцлага байна. хутга мэт асуулт тавьж шарх мэт хариулт авдаг сэтгүүлч цөөрч ээ. тэгээд ярилцлага хийж буй хүнээ судлаагүй уншаагүй байна

Socializm [36.11.224.105] 2019-09-30 03:53:29

Nertei zohiolchudiin 1990 oos umnuh Zohioluudiig ni uzeerei. Enkhrii hairt huvisgalt NAM, Kommunizm, ...

Зочин [172.58.143.3] 2019-09-30 03:44:42

Doldoi hogiin gardaa

Tzagdaa [122.201.24.24] 2019-09-30 01:08:20

Tzagdaa l bsan sh d, TV d, yon yaryy nairagch, tzagdaagaaraa l uldsen

цэ ван [139.5.218.33] 2019-09-30 01:02:53

Шүрээ гэдэг чинь залуу эхнэр нь юм уу анхны эхнэр нь юм уу сүүлийн эхнэр нь хэцүү гээд хуучин нь ярилцлага өгч байсан даа

Зочин [66.181.161.21] 2019-10-05 03:01:33

Шүрээ гэж сайхан бор эгч бдаг юмаа, 2 хүүгийнх нь ээж. Төрбат ах тийм олон эхнэргүй шдэ, Шүрээтэйгээ л бна. Шүрээ эгч сайхан ааштай, дуу шуутай, эрч хүчтэй гоё хүн дээ.

Зочин [103.10.23.113] 2019-09-30 01:33:23

Шүрээ хэмээх залуу эхнэртэй юм ууХайр даахгүй даварсан хүүхэн байна л даа

Mundag [202.55.188.33] 2019-09-30 00:12:27

Tanai huu altanshagai ch de hugii pisda shuu de baarand boovoo gargaad huhuyleedjooh

галсанзанги [202.9.43.161] 2019-09-29 23:58:26

үгүй чи Шүрээ энэ тэр гээд л сүйд болоод байх юм. танай хүү алтаншагай ч бил үү Тв-ийн нэг сахалтай банди "аавдаа очдог биз дээ" гэж асуухаар "залуухан авгай нь алчих байлгүй" гэж хариулсан байх чинь билээ

Зочин [202.21.102.226] 2019-09-30 01:12:32

Ямар хамаа байна аа . Хүн тухайн үеийнхээ амьдралыг ярьж бна ш тээ

хх [103.212.118.68] 2019-09-29 23:57:29

ТРАКТОРЫН СУРГУУЛЬ БИШ ТМС*ИЙГ ТРАКТОР КОМБАЙЧИЙН МЭРГЭЖЛЭЭР ТӨГССӨН ШҮҮ ДЭЭ.

Зочин [103.10.23.113] 2019-09-30 01:31:33

Тиймээ Дашбалбар агсан ТМС ИЙН ТРАКТОР КОМБАНЧИЙН МЭРЭГЖЛЭЭР ОРОСТ 2ЖИЛ СУРСАН ХҮН

Зочин [103.10.23.113] 2019-09-30 01:29:48

Дашбалбар бол төрөлхийн өөр хүн Ноён хутгат Данзанарившаагийн хойд дүр тэр хэцүү цагт өөрөөн тодроод ирсэн хүн Далай лам тэр цагт үүнийг мэдэж байсан юм бэлээ


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.