Импортын автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хэр хангаж байгааг хянах боломж манайд байна уу?

Н.Алтанцэцэг / Хууль

Манай улсад жил ирэх тутам авто машины хэрэглээ нэмэгдэж, бараг хүн амын тооноос давах шахсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд хэр найдвартай байдаг бол. Жолоочийн болон зорчигчийн амь насыг эрсдэлд оруулалгүй хүссэн газар нь эзнээ аюул саадгүй хүргэж чаддаг болов уу гэсэн олон асуулт хариу нэхсээр байна.

Тээврийн цагдаагийн газрын мэдээллээр жилд 500-600 хүн автомашины ослоор амиа алдаж байна. Тэр дундаа баяр ёслолын үеэр автомашины ослоор амь насаа алдах тохиолдол нэлээд гардаг.Авто ослын шалтгаан нөхцлийг судлахад бүрэн бус техникээр зорчсон, хурд хэтрүүлсэн, гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүс зүүлгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг шалтгаанаас болж гардаг. Энэ статистик тоон мэдээллээс харахад Монгол Улс тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад төрөөс тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Улсын хэмжээнд байгаа 900 мянга орчим тээврийн хэрэгслийн 80 хувийг арваас дээш жилийн насжилттай автомашин эзэлдэг. Насжилт өндөртэй хуучин автомашинуудыг ихэвчлэн Япон улсаас оруулж ирдэг. Манай улсад орж ирж байгаа хуучин автомашинуудыг ихэвчлэн бичиг баримтыг нь өөрчилж, милийг ухрааж, сэлбэгт хэрэглэнэ гэж оруулж ирдэг боловч үнэн хэрэгтээ Вьетнам засварын газар “танигдахгүй болтол цэмбийтэл” нь засаж байгаад худалдаалдаг. Иймээс манай улсад импортоор орж ирж байгаа автомашинуудыг техникийн бүрэн бүтэн хангалттай байна уу гэдгийг шалгах боломжгүй байна. Харин Зам тээврийн яамнаас хүсэлт гаргаж импортлогч улсуудын холбогдох газруудтай хамтарсан шалгалт явуулж, хуучин автомашиныг оруулж ирэхгүй байх асуудал бодит ажил болбол ард иргэдэд хэчнээн их ашигтай байх билээ.

image

Гаалиар жилд 60 мянга орчим автомашин импортоор орж ирдгийн 70 гаруй хувийг буруу талдаа хүрдтэй машин эзэлдэг гэсэн судалгаа бий. Гадны улс орнууд 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, эсвэл өндөр татвар ногдуулах зэргээр хүн ам, байгаль экологийн аюулгүй байдлыг хангадаг бол Монголд энэ чиглэлийн бодлого байдаггүй. Харин ч эсрэгээрээ гадаадын орнуудад актлагдсан автомашин нь Монголд импортоор орж ирээд хүн амынх нь хөл дүүжлэх унаа болсоор л байна. Иймээс төр татварын орлогоо бодохоос илүүтэй хүн амынхаа аюулгүй байдалд анхаарч, хуучин машины импортод хориг тавих цаг болсон. Хэдий болтол хүн амынхаа дийлэнх хувийг хуучин автомашинд даатгах вэ. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нь зольж байгаа асуудлыг таслан зогсоож, хуучин автомашины импортыг хориглох хэрэгтэй.


Сэтгэгдэл

зочин [202.179.10.18] 2019-10-11 03:31:14

Он хамаагүй машиндаа үйлчилгээ сайн хийгээд бүрэн бүтэн машин л унах хэрэгтэй

ррррр [103.10.23.129] 2019-10-09 02:02:47

2төмөр хоорондоо мөргөлдөхүү хурд хэтрүүлсэн жлоооч мөргөлдөхүү буруугаа хуучин машинрүү бухаад хэрэгүй байхаа

зочин [202.179.8.210] 2019-10-04 07:29:39

импортоор гаднаас ирж байгаа он хуучин автомашинуудад татвар наэмж оруулахыг хориглох хэрэгтэй.

Содномцэрэн [66.181.161.64] 2019-10-04 06:23:08

Зөв асуудал байна.Гол нь 10аас дээш жил явсан машиныг гаалиар оруулж ирэхгүй гэж хууль журам батлах хэрэгтэй.Тэгэхлээр 2012оноос хойшхи машин орж ирнэ.Энэ машинуудыг ямар иргэн,аж ахуй нэгж оруулж ирж байна сайн шалгаж,бүрэн байдлыг шалгах хэрэгтэй.Одоо явж байгаа авто машинуудыг бага багаар явуулж байгаад тэдэн оноос явуулахгүй шүү гээд хууль журам санаачлах чухал.Хамгийн бохир хорт утаа гаргадаг авто машин бол бензин,дизель хөдөлгүүртэй машин.Энэ 2р машины гаалийн татварыг өндөр болгох нь чухал.Цахилгаан болон хайбридын машины гаалий болон бусад татвараас чөлөөлөд өгчвөл ард иргэд сайнаар хүлээж авна.Муу машин гэж байхгүй,муу жолооч гэж байдаг.Ямар ч он хуучин машин байлаа ч цаг хугацаанд нь засвар хийлгээд явахад асуудал байхгүй.Миний машин прус11.2002оны 2016 онд ирсэн.Таньдаг хүмүүс таны машин ямар дуу шуу бахйгүй байна гэж хэлдэг.Хариуд нь ар нь цаг хугацаанд нь засвар үлйчилгээ хийлгэдэг гэж хэлдэг .Жолооч хүн өөрөө хариуцлагатай,жолоочийн эрх,үүргээ мэддэг байх ёстой.

Зочин [66.181.190.246] 2019-10-04 05:10:43

Тэгээд та нар шинийг нь авч чадах юм уу түүний оронд чанарыг нь сайн болгох хэрэгтэй

tur [113.109.41.222] 2019-10-04 03:31:43

deerx sanal bugd zuv

chenjuuded [202.179.27.104] 2019-10-04 03:24:10

iim mashin oruulj ireed zasaad zardag hunii unergui yumnuud olon bgaa shuu

зочин [202.70.33.242] 2019-10-04 02:32:17

Эвдэрсэн, мөргөлдсөн машиныг оруулж ирж Вьетнам засварын газар засаж, будаж, милийг нь ухарааж зардаг-г одоо больмоор байна. Ард түмний амь нас, эрүүл мэнд, эдийн засаг санхүүг ингэж хохироож байна. Вьетнам засварын газрын оршин тогтнож байгаа үүнтэй холбоотой.

Зочин [202.126.88.158] 2019-10-04 02:10:49

Yaponii har hogiig oruulj irehee bolih heregtei uhsen baasniii hariltsaa samuurainuud shig hogiin uls bhgui

Зочин [124.158.109.62] 2019-10-04 01:44:31

Япон улсаас гарахдаа хог гэж бүртгэгдэж гардаг ш дэ, контейнэр гаргаж байгаа компаниуд нь жилийн эцэст төрөөсөө хог гаргаж хаясан гээд татаас авдаг. Хог гэж гараагүй машинуудад нь татварын хөнгөлөлт үзүүлээд хог байдлаар гарч байгаад нь татвар өндөр болгох хэрэгтэй

Иргэн [124.158.110.117] 2019-10-04 01:40:20

Буруу рультэй машин оруулж ирэхийг л хориглочих. Тэгэд тэдгээр нь аяндаа хог болж хаягдана. Зөв талдаа рультэй машиныг 2012 оноос хойшихийг оруулдаг болговол зохилтой санагдана.

Зочин [66.181.170.73] 2019-10-04 01:10:47

одоо энэ буруу рультэй хуучин төмрийн хогнуудыг оруулж ирдэгийг эхний ээлжинд хориглоод одоо хөдөлгөөнд оролцож байгааг нь 2025 оноо шууд төмрийн хог руу шилжүүлнэ гэсэн хууль гаргах хэрэгтэй. монголчдууд өр зээл цалингийн өр тавьж байж буруу рүльтэй хуучин хог авдгаа болих хэрэгтэй

санал [103.9.90.98] 2019-10-04 00:48:32

энэ эвдэрхий машиныг банкны лизингээр авдагийг бүр мөсөн зогсоо.Ер нь банкнаас машин авахад зээл олгож байгаагаас Монголын зам бөглөрлөө.

үнэн өчиж ! [103.229.120.108] 2019-10-04 06:29:04

Бид шинэ машин авч унах нь хэд билээ.Зөв Солонгос улсын машины чанар 10жил явсан япон тэрэгтэй зүйрлэх юу л бол.Орос Солонгос машин эвдрэл ихтэй шүү.Герман шинэ машин бүр санахын гарз.

Зочин [109.226.73.247] 2019-10-04 04:08:32

Зочин [202.126.89.225] 2019-10-04 00:11:07

iim evderkhii har tamgatai mashiniig bur horih heeegtee... naad shilen deern SBT gesen b..na shuu de....edniih l mash iheer morgoldson mashin oruulj irdeg....bas TAU gesen gazar b.na...kompanyi dn horig tavih heregtee


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.