Бригадын генерал Д.Ганзориг ажлаа хүлээж авлаа

Н.Алтанцэцэг / Улстөр

Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дарга бригадын генерал Д.Ганзориг ажлаа хүлээн авлаа. ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс түүний оронд Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилохыг зөвшилцөх саналыг Ерөнхийлөгч гаргаасан билээ.

Энэ дагуу өчигдөр байнгын хороо, МАН-ын бүлэг, өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томилсон юм.
Хошууч генерал А.Ганбат, шинээр томилогдож буй ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигыг уншиж танилцууллаа.

image

Үүний дараа тэд Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийлсэн байна. Мөн хошууч генерал А.Ганбат амжилт хүсээд тамгаа гардуулан өглөө.

ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.45] 2019-10-05 12:29:28

дуугарч ядсан янзын пихлуу байх чинь билээ,аргаа бараад тэр сэтгүүлч хүүхэн та юм ярьдаг биз дээ гэж асууж байхав,ажлаа аваад намчирхаад эсрэг намын гээд 3-н далдагыг мулталсан гээ биз дээ

Ахмад офицер [202.9.42.141] 2019-10-05 01:36:49

Ангийн захирагч хийгээгүй дандаа орлогч явсан хүн бна хүний удирдлаганд явсан хүн сайн задраагүй байдаг юм . Өндөр албан сайн баг бүрдүүлээд явбал залуу хүн хурдан дасна аа амжилт хүсье. Элдэв хов,хуурамч мэдээлэл танилцуулгаөс хол яваарөй

зочин [66.181.180.96] 2019-10-04 09:43:33

Бадамбазар гэж мундаг генерал бий дээ

Зочин [59.153.87.58] 2019-10-04 09:18:04

Зариг сайтаас айсан гөлөг мөн үү, женералаа ч алддаа гөлөг

зочин [43.228.130.188] 2019-10-05 02:43:50

цэргийн хүний ам бөх байх ёстой

jj [80.255.41.26] 2019-10-04 13:49:59

Chi ch mal ymdaa. haana hezee ymar huntei yarihaa tsergiinhen medne. cham shig tsag urgelj shalchiganaad yavna gj bhgui ats min

Зочин [103.57.94.88] 2019-10-04 08:57:45

ГАНСЭЛЭМ ГЭЖ МУНДАГ ЗАЛУУ ГЕНЕРАЛ БИЙ ДЭЭ

Sreenn [203.91.115.50] 2019-10-04 08:31:06

Amjilt husie! Nudend dulaahan saihan hun bn

Зочин [178.165.129.187] 2019-10-04 12:53:38

Ter n yamar hamaa bn aa! Tenegteed bitgii huniig gadna talaas n dugnej bai! Ta nar gedeseeree songuuli hiiseer bgaad odoo naad Uls turchduu hardaa!!! Uher uudee!!!!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.