Хөөн хэлэлцэх хугацааг самарсан эзэд нь Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нар

Н.Саранчимэг / Хууль

Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутайг шүүх тогтоох хүртэл түүнийг яллагдагч гэдэггүй сэжигтэн гэж нэрлэдэг. Түүнтэй адил тухайн хэрэг шалгагдаж дууссаны дараагаас хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлдэг байсан. Харин 2017 онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн багц хуулинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1-20 жил ба үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолно гэж өөрчилсөн байдаг. Чухамдаа үүнээс болоод л авилга, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болж, цагаан захтнууд цагаадаж үлдсэнд иргэд бухимдаад байгаа юм. Тов тодорхой жишээ нь, МХЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой хэрэг сүр дуулиантай эхлээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг далбаан дор үүл мэт замхарч орхисон хэрэг байдаг. Хуулийнхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын гэр, албан тасалгаанаас 230 сая төгрөг 152.177 ам.доллар, 70 мянган юань хураан авч тэдэнд авлигын хэрэг үүсгэж байгаагаа зарлахад Монголын ард түмэн одоо л нэг албан тушаалтнуудын хээл хахуулийн халуун мөрөөр орж, авилгачидтайгаа тэмцэж эхлэх нь хэмээн тун чиг их баярласан байх. Шударга үнэний салхи сэвэлзэж эхэллээ гэж ч горьдсон биз. Харин нөгөө талд нь төрийн албан тушаалын халхавч дор түрийвчээ зузаалж байсан нөхөд хэзээ бидний ээлж ирэх бол гэж үүрээ эвдүүлсэн улаан шоргоолж шиг бужигнаж эхэлсэн байх. Тэдэнд айхгүй ч гэсэн аягүй байсан биз. Гэтэл эцсийн дүнд яав. Энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр анхан шатны шүүхээс уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн шийдвэр гарсан. Ингээд л бүх зүйл эргээд хуучин байрандаа орох нь тэр. Ёстой нөгөө “Алтан загасны үлгэр”-т гардаг эвдэрхий муу тэвшээ тэврээд эмгэн овоохойнхоо үүдэнд үлддэг шиг авилгачид нь нууцхан алгаа ташаад, илрүүлсэн хүмүүсийн хөдөлмөр зүтгэл салхинд хийсээд, итгэж горьдсон иргэдийн сэтгэл царцаад л хоцорсон. Авилгачдын, албан тушаалтнуудын хэргийг илрүүлэх гэж ар гэр, амьдрал ахуйгаа умартан зүтгэсэн хууль хяналтынханы хөдөлмөр улс төржсөн албан тушаалтан, төрөл саданжсан төрийн албаныхны өмнө ямар хүчгүй болохын нотолгоо энэ.

Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулж, сулруулах заалт оруулсан асуудалд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг голлон буруутгадаг. Энэ нь ч аргагүй юм. Хуулийн төслийг хэлэлцэх үед тэрбээр Хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүн. Түүний толгойлж байсан Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудал орж, санал хураалт явагдаж байсныг тэмдэглэн үлдсэн протокол гэрчилнэ. Гэтэл тэр өөрөө огт хамааралгүй мэт тайлбар хийдэг. Тэгэхдээ “Яг энэ асуудлаар Раднаасэдийг харлуулах мэдээ сэлтийг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч хийж байна. Нөгөө талаас ч хийж байгаа” гэсээр өдийг хүрсэн. Тухайлбал, “Хуулийн төсөл дээр хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татагдах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно гэсэн. Харин санал гаргаж өөрчилсөн байдал нь “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход зогсоно” гэж өөрчилсөн. Ингэж өөрчлөх болсон шалтгаан нь гэвэл тухайн үед прокуророос хүнийг яллагдагчаар татаад хорьж, мөрддөг. Бүх насаараа шахам яллагдагчаар татагдаад, хөөн хэлэлцэх хугацаа нь мөрдөх байгууллага дээр зогсчихдог учраас хөөн хэлэлцэх хугацаанд нь бариулж, мөрдөх ажиллагааг яаравчлуулдаг болъё гэсэн юм. Тэгэхгүй бол хөөн хэлэлцэх хугацаа 24 сар нэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр цааш нь хугацаагүй хорих заалтууд байгаа. Мөн 2002 оны болон 1986 оны Эрүүгийн хуулиуд дээр бидний өөрчилснөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж байсан юм. Үүнийг өөрчилснөөр 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн. Хэрэг түдгэлзсэн, хөөн хэлэлцэх хугацаа зогсдогтой холбоотойгоор хэргийн оролцогчдын хэн нэг нь алга болох, оргон зайлах зэргээс болоод тухайн хүн насаараа яллагдагчаар явах, насаараа мөрдөн шалгуулах нөхцөл байдалд ордог. Тиймээс хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор энэ саналыг гаргасан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухай хүн насаараа гэмт хэрэгтэн болж, эрхээ эдэлж чадахгүй, гадаад руу явж чадахгүй байна гэсэн үг. С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж үүнийг өөрчилсөн гээд байгаа. 1986 болон 2002 оны Эрүүгийн хуулиудад бүх насаар нь хорих болон цаазаар авах ялтай гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэсэн заалт бий. Одоо ч хэвээрээ байгаа” гэсэн мэдээлэл хийж байлаа. Дээр жишээлж авсан МХЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой асуудлын хувьд Ш.Раднаасэд “Зүгээр л гүтгэлэг” гэж үздэг.

УИХ-д зургаан удаа дараалж сонгогдохдоо дөрвөн удаа Хууль зүйн сайдын алба хашиж явсан, одоо ч сайдын суудалдаа байгаа Ц.Нямдоржийн тухайд Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг асуудлаас өөрийгөө цэвэрхэн мулталж, уснаас хуурай гарахыг оролдож байгаа хүн. Хуулийн мэдлэгээрээ ч, ажлын туршлагаараа ч, аранга зангарагаараа ч, хэл ам хийдэг араншингаараа ч хэнийг ч урдаа оруулахгүй заргач нэгэн. Өөрийн хариуцсан яамныхаа дэд сайд байсан залуу хуульч Б.Энхбаяртай тангараг тасарч, арга саам хийж, өө сэв хайсаар байгаад зайлуулж чадсан энэ парламентач авилга, хээл хахуулийн эсрэг жинтэйхэн дуугарч чаддаг ч, жинхэнэ хэрэг дээрээ хууль завхруулагчдын ард “Нууц ноёнтон” болж зогсоод байна гэх хар сэрийг олон хүн хэлээд байгаа. Юутай ч, тэр өөрөө “Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг өөрчлөн засах хуулийн төсөлд манай яамны дэд сайд байсан Б.Энхбаяр голлон оролцсон” гэж хэлээд авсан. Гэтэл нөгөө залуу хуульч нь мөчөөгөө өгөхгүй өөрийн тайлбарыг хийж, “Тэр үед байнгын хороон дарга нь Ш.Раднаасэд байсан ш дээ. Та хоёрын л хийсэн ажил” гээд хэлээд тавьчихсан. Тэгээд болоогүй, мань хүний мөн чанарыг гаргаж ирсэн. Ингэж хөөн хэлэлцэх хугацаа болон С.Зоригийн аллагатай холбоотой хоёрхон асуудлыг сөхөхөд л өнөөдрийн Монголын үнэн нүүр царай тодорхой болно.

Юутай ч, Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор УИХ баталсан хуулиа эргэж засахаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсгийнхэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хүнд, хөнгөнөөс хамааран 3-25 жил байхаар санал оруулжээ. Мөн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татагдах хүртэл тоолохоор өөрчилж байгаа саналыг тусгасан байна. Харагдах өнцгөөсөө алдаагаа засах гэж буй мэт боловч энэ бүхэн бол орсон борооны хойноос цув нөмөрсөн хэрэг л дээ, уг нь. Яагаад гэхээр олны анхаарал татсан нэлээд хэрэг хэрэгсэхгүй болоод хаагдчихсан шүү дээ. Хууль тогтоогчид алдаагаа зассаны дараа тэр хэргүүд эргээд сэргэхгүй. Бүр мушгиж ойлгох юм бол зорилгоо биелүүлсний дараа эргээд хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа ч юм шиг. Гэхдээ хууль тогтоогчид Хөөн хэлэлцэх хугацааны тухай дахин авч үзэх ёстой гэдэг дээр санал нэгдээд л Ажлын хэсэг байгуулсан хэрэг. Тэгээд ч энэ асуудал дээр анхаарал хандуулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр Эрүүгийн багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх гэж ёстой тулга тойрсон хэрүүл болж, өөр хоорондоо хөлөө жийлцжээ. Удтал маргалдсаны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Эрүүгийн багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Энд ганцхан жишээ татъя.

Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 21 минут 51 секундэд Хууль зүйн байнгын хорооны хурал дээр санал хураалт явагдсан. Энэ санал хураалтаар Хөөн хэлэлцэх хугацаа, авилга, албан тушаалтны гэмт хэрэг дээр Засгийн газраас өргөн баригдсан 10 жилийг таван жил болгох санал хураалт явагдсан юм. Ш.Раднаасэд дарга нь байсан. Л.Энхболд, Х.Нямбаатар нар дэмжиж саналаа өгсөн. Чуулган дээр ч дэмжиж байсан. Ц.Нямдорж гишүүн үүнийг анхнаас нь мэдэж байсан. Байнгын хорооны хуралдаан долоон цаг гаруй хуралдахад хамгийн сүүлд, гав ганцхан тэр Хөөн хэлэлцэх хугацаан дээр Ц.Нямдорж гуай картаа сугалчихаад гараад явчихсан байна лээ. Өөрөөр хэлбэл, тэр эхнээс нь үүнийг мэдэж байсан. Тэгээд амны салиа нь арилаагүй хэдэн УИХ-ын гишүүнээр үүнийг хийлгэсэн. Тэгээд дээрээс нь Ц.Нямдорж гуай, Та энэ хуулин дээр гарын үсгээ зурсан хүн шүү дээ. Тэгээд “Би хамаагүй” гэж ярьдгаа болих хэрэгтэй. Энэ хуулиас болж зөндөө олон хүн гэмт хэргээс мултарч байгаа. Өчнөөн олон хуулийн байгууллагын хүмүүс цаг нараа алдан, хөрөнгө хүч гарган илрүүлсэн хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болчихоод байна шүү дээ. Одоо энэ хуулийг зассан ч гэсэн хууль буцаж үйлчилнэ гэж байхгүй. Энэ заалт орно гэж байна. Шүүх түүнийг авч хэрэглэхгүй ш дээ. Ийм юм руу аваачиж хийчихээд өнөөдөр энд хэрэлдээд нэг нэг рүүгээ буруугаа чихээд сууж байгаа биз дээ. Асуудалтай хууль байгаа биз дээ. Тийм учраас өнөөдөр засч байгаа биз дээ. Энэ хуулийг чинь зарим хүмүүс санаатай хийсэн гэж ярьдаг юм байна лээ шүү. Хэд хэдэн янз бүрийн хэргийг байхгүй болгох зорилгоор хийсэн гэж ард түмэн, ялангуяа хуульчид үздэг юм билээ шүү. Та хэдийн дэргэд тэр Энхбаяр чинь гайгүй залуу байна лээ дээ. УИХ-ын гишүүний индэр дээрээс зүгээр гудамжинд яваа хүнийг муулаад байх шиг байна. Өөрсдөө асуудалтай хүмүүс ш дээ, та нар” гэснээс харахад цаана нь ч бас их зүйл байх шиг.

Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг үг бий. Харин өнөө цагт эсрэгээрээ байх шиг. Дээрээ суудлаа олохгүй бужигнаж, хоорондоо хагаралдах тусам доодчуул бидэнд тэдний булхай луйвар илүү их мэдэгдэж, олон түмэнд ил болоод эхлэх юм. Тийм болохоор нууцгүй болсон Монголд дээдчүүл нь дээлээ их уралцаасай гэж л бодож суухаас.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.89] 2019-10-08 12:26:11

Odoo tegeed 10 jil yal zavshihiig bagasgaad 5 bolgohgood baigaamuu. 1 moson hoon heleltceh hugatcaag baihgui bolgochvol yasiin

Зочин [203.217.139.225] 2019-10-07 07:09:44

Он сартай, тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй, дагалдаад протокол тэмдэглэлтэй баримт бичиг баймаар л юм. Түүнийгээ харуулаад л болно шдээ. Эсвэл харуулбал баригдчих гээд байна уу?

ЗОЧИН [124.158.109.140] 2019-10-07 07:09:38

Хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй болго Гэмт хэрэг үйлдсэн бол тэр насаараа л гэмт хэрэгтэн шдээ

ЗОЧИН [124.158.109.140] 2019-10-07 07:02:56

Тэр Нямбаатар ер нь юу мэддэг юм бэ Хувийн сургууль төгссөн боловсролгүй нөхөр өөрийгөө нэг их юм мэддэг хүн шиг юм болгонд оролцдогоосоо ичээчээ Ичих булчирхай байна уу чамд

Зочин [202.179.24.234] 2019-10-07 03:56:28

одоо итгэж болох хүн бна уу энэ тард

ШУДАРГА [183.81.171.2] 2019-10-07 03:30:38

Ц, НЯМДОРЖ ЭНЭ ХҮНИЙГ МОНГОЛЫН ТӨР ДИЙЛЭХГҮЙ ЭЭ,,, МУУ МУУХАЙ БҮХНИЙ ЦААНА ЭНЭ ХҮН БАЙНА БАЙХ Ч БОЛНО ,,ҮХСЭНИЙХ НЬ Ч ДАРАА ҮРГЭЛЖЛЭЛ НЬ ХӨВӨРХ БОЛНО ,,, ДЭЭХЭН ҮЕД ҮНДЭС СУУРЬТАЙ НЬ Л ЯРИДАГ БАЙСАН ГЭСЭН,,,

зочин [202.179.24.222] 2019-10-06 22:40:41

Эскобар Алькапоне нар шиг нэг сайн эрстэй болох юмсан

Зочин [64.119.17.104] 2019-10-06 09:04:39

huuli ashiglaj eh ornoo tonon deeremdej uursduu bayjsan iim lalruud ur udmaaraa uheesei

Зочин [188.104.32.109] 2019-10-06 07:34:41

Нямдорж Дорлигжавыг мултлах гэж арчаагүй арга хийжээ

Зочин [203.91.115.56] 2019-10-06 07:18:34

Эх орноо аварах юмсан. Ард түмний амьдрал хэцүүдлээ.

Зочин [202.9.43.205] 2019-10-05 15:15:27

Baliar har mengetei neg bayad nyamdorj, gemguin durd toglogch radnaased, gaj donton temuujin, nusgai bandi nyambaatar nar hariutslagaa hulee. Temuujin nyambaatar 2 ii yariltslagiig uzeheer unen nus nuhduud. Yasan ch ih hor shar ataa jotoo zanalhieltei yum. Yas yuman deer chatsagnuud shdee

Зочин [150.129.142.99] 2019-10-05 14:25:38

Radnaased ashigluulj hiisen Nyamdorj ni medehiin deedeer medeh hun es uildel hiij dalduur demjsen ed iim yum hiisen ni mongol toriin umnu mash hortoi ard tumneesee urvasan gemt hereg hiisen baina Mongolchuudaa!!

ЗОЧИН [139.5.218.244] 2019-10-05 09:56:14

НЯМДОРЖ ГЭХ МАФИЙН ЭЦЭГ, РАДНААСЭД ГЭХ ЧЯЦАГА ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ХУУЛИЙГ САНААЧЛАН УИХ-ААР ЯАРАВЧЛАН БАТЛУУЛЖ ӨӨРӨӨ, МӨН ТҮҮНИЙ НАЙЗ НАР,ОРОЛЦСОН ОЛОН ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГУУЛЖ АВСАН ЗАЛЬТ ЭТГЭЭД ШҮҮ, АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАНА ГЭМТ ХЭРГЭЭС БУЛТАХЫН СОНГОДОГ ЖИШЭЭ ЭНЭ ДЭЭ.

зочин [202.126.88.60] 2019-10-05 07:33:52

Наад хуулийг чинь Тэмүүжин санаачилсан,бас зөрчлийн хууль гэж бөөн бантан Тэмүүжин Нямбаатар хоёртой холбоотой.

иргэд олон түмэн [139.5.217.163] 2019-10-05 07:04:57

Монгол хичнээн цөөхөн хүн амтай ч гэсэн ХЗДХ-ийн сайдаар тавьчих хүн олдонодоо,монголын төр нууц гэрээ хийж үүрэг хүлээгээгүй юм бол энэ Ц-Нямдорж гэдэг хүнээ энэ суудлаас нь зайлуулмаар юм,ийм нэг гаж юм чинь төрийн нэрд ч,хувь хүний нэрд ч их муухайгаар төв хөдөөгүй яригдах юм байна шүү?

хх [202.55.191.205] 2019-10-05 03:40:20

нямдорж гишүүнээ таны өнөө содномдаржаа чимгээ нарын асуудал юу болсон бэ үнэхээр алуурчид биш юм бол яагаад суллахгүй байнаа та дугараач яагаад чимээгүй болчихвоо

хх [202.55.191.205] 2019-10-05 03:37:27

одоо тэгээд хурдан хуулиа өөрчлөөчээ буруу юм бол юу хүлээгээд байгаан цаана чинь авилгачид хулгайч нар чинь ял завшаад дууслаа энэ төрийн байж байгаа царай энэ ,үнэхээр хэлэх ч үг алга хурдан бүгдийг нь огцруулбал таарна

hh [202.55.191.205] 2019-10-05 03:34:25

раднаасэд санаачилж оруулаа биздээ тэгээд яагаад өөрөө огт буруугүй юм шиг тайлбарлаад байгаан тэрнийг нь баталж л байдаг байнгын хорооны гишүүд дарга нь буруугүй юмуу бүгд хуйвалдчихсан хулгайч нар бишүү

sod [202.126.89.229] 2019-10-05 02:58:22

Nyamdorjid buh hergiin uuruul. Oor gartsgui

zochin [185.39.141.57] 2019-10-04 19:20:02

ulaanbalaar..enhbayr.shig.zaluus.ihhurald...devssheecheee..enhbayr.chin.nymdorjiin.ajliig.ulhun.hiih.hvn.bn

zochin. [185.39.141.57] 2019-10-04 19:23:46

tsegtstei.hovgvi.baigaagaar.ni.yridag.shvvmjildeg.shudraga.hvn.bn.yuun.batzandan.yuun.byambatsogt

Ойрдын ковуун Эрдэнэ [122.201.22.113] 2019-10-04 15:25:26

Би Нимдоржийг унэлдэг хундэлдэг. Гэвч Нимдорж намаа хамгаалж байгаан энэ гигээд хулхаач нарыг хамгаалсан юм хийгээд байн.Цэрэг хувцастаа улсууд фронт байгуулж байна гээд их айсан дургууцсан шинжтээ ярьж байна лээ. Та хулхаач нарын талд биш манаа талд байх естоо кумн шуу. Ягаад толгаа экн тин эргээд байна. Нэг арсанд нэг л зарчимаар амьдардг болнш.

Би [59.153.115.23] 2019-10-04 14:59:50

Хариуцахгүй бол эзэн тогтоогоод яалтай, харин залруулж эрүүлжүүлдэг эрэг шурга бнуу?

энэ нямдорж зда зайлаасай өмхий дөрвөд дандаа будоиан тарина [103.57.95.240] 2019-10-04 14:37:13

өмхий дөрвөд үайл наад муу зальтай новшийн авилгачинтайгаа үайлаад өг

Зочин [110.18.75.161] 2019-10-04 13:57:01

Нямдорж одоо больж үзсэн нь дээр дээ.Харин дэд сайд байсан Энхбаяр чинь Нямкаг бодоход өндөр боловсролтой шударга залуу бна лээ дээ.

иргэн [66.181.178.24] 2019-10-04 13:07:01

Ринчин Бямбаев гуайг тал талаас нь боорлосоор байгаад зүрхийг нь зогсоосон гэсэн. Түүн шиг үнэний талд баттай зогсдог Нямдорж гуай мэтийн шудалга хүмүүсийг дарж авах гэж мөн их улайрч зохион байгуулалттай гүтгэлэгийг хөврүүлж байнаа. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн дов ногоорно доо. Шударга хүн бүр сэтгэлийн хаттай байж эрүүл энх урт удаан наслаасай

ИРГЭД [64.119.17.29] 2019-10-04 13:46:56

ТАНТАЙ САНАА НЭГ ИРГЭД

Зочин [103.10.23.113] 2019-10-04 12:47:53

ОДОО ЭЗЭНГҮЙ БОЛГОХ ГЭЖ БИЕЭ БИЕЭНЛҮҮЛГЭЭН БУХАЖ БАЙНА ЭНГЭЖ ЭНГЭЖ ИХ ХУРАЛ БУРУУТАЙ БОРЛООД ХАРИЦЛАГ ТООЦОХ ЭЗЭНГҮЙ БОЛНО ЗАЛЬТАЙ МУС ААН ХУЛГАЙЧ НАР ЭНЭ ХУУЛИЙГ ХЭЛЭЦХЭД ХЭН ЮУ ГЭЖ ХЭЛСЭНИЙГ ОДОО ИРГЭЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БА УНТАЖ БАЙСАН Л ГЭЖ БҮҮ ХЭЛЭЭРЭЙ ДЭЭ

Зочин [103.229.120.108] 2019-10-04 12:39:54

Нямка ах та одоо болио таныг сонгогчид хуурамч энэ муухай хүн гэдгийг одоо л ойлгодог болжээ.Хуурамч багаа ав улс төрөөс холдож үз.

Зочин [150.129.143.253] 2019-10-04 12:28:43

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг л юм байна. Хууль зүйн дэд сайд асан Энхбаяр зөв ярьж байжээ. Тулхтай хүн гэдэг нөхөр хэдэн ч засагт ажиллаж биднийгээ мөн их удаан булингартуулж яваа юм биш үү? гэж бодоход хүргээд байгаа даа.

Зочин [182.160.0.207] 2019-10-04 12:10:09

Шударга дүр исгэгч Нямдорж ид самрахгүй юм алгаа дээрээс нь энэ Раднаасэд гэж нэг их буурь суурьтай дүр исгэсэн нөхөр.Энэ нөхдүүдийн эрх ашиг хангагдаж байвал улсын эрх ашиг хохирох авилгачид ял завших бол юу ч биш юм байна.

Зочин [202.126.88.158] 2019-10-04 10:30:30

Radnaased bol bolioo ngoo oimsnii neg tereg shuu dee ene hun yamar business hiij Zaisand bair absiin hed heden oimsooroo absan daa hooj ybuulah heregtei !

Зочин [119.40.98.162] 2019-10-04 09:55:29

Энэ 2 том мафийн гар хөл юун манан тэрнээс чинь хүчтэй 2 хөршийн оролцоотой мафи байна тэдний гар хөл юм байна

зочин [66.181.180.96] 2019-10-04 09:41:39

Ямартай ч хөөн хэлэлцэх хугацааг хуулинд оруулсанаар олон бүлэглэл,олон том мафийн сүлжээний хулгайч,луйварчингууд хэргээс мултарч ямар ч ял шийтгэлгүй хуулийн цоорхойгоор гоожиж дуусав аа,с,баярын бүлэглэл,батүүлийн бүлэглэл, баярцогт,сайханбилэгийн бүлэглэл эргээд жонхуу баттулга шигээ хуулийн цоорхой ашиглаж, хуули завшиж төрийн босгыг давахаар болжээ,үүнийг хийсэн нямдорж,раднаасэд тэр үеийн их хурлын сармагчингууд kноп дарж баталсан бүгд түмэн буруутай,

Зочин [103.57.92.34] 2019-10-04 09:32:40

энэ 2 ыг одоо хоое

Зочин [202.179.24.235] 2019-10-04 09:12:00

дэд сайд энхбаяын яриа итгэлтэй санагдсан

Зочин [103.57.94.88] 2019-10-04 08:59:47

РАДНААСЭД МАЛАА БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛЫН БИЧЛЭГЭЭ ҮЗДЭЭ

Зочин [103.26.194.18] 2019-10-04 08:28:20

Ээ сэтгүүлчээ ийм миа мэдлэггүй байж юун ч өөрийнхөө хэмжээнээс том сэдэв барьж авдаг юм дээ. Яллагдагчаар татах, шүүхэд очихоор шүүгдэгч болдог талаар мэдэхгүй хэвтэж нээрээ


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.