Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхтэй холбоотой гишүүдийн байр суурь

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нугалаа гарчихлаа гэдэг маргаан удаан хугацаанд яригдсан. Гэтэл үүнийг засч, залруулах ажлыг яагаад ийм хойрго хийв ээ Ц.Нямдорж сайд аа. Би протоколыг нь харлаа. Та тийм зүйл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааг харин ч уртасгасан гээд нэг хэсэг дарагдуулсан. Энэ хооронд ял завших хүмүүс 20-30-аараа явж байна. Та хэдэн удаа хуулийн сайдаар ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд гэмт хэргүүд улам л хэрцгий, улам их гарах боллоо.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Энэ хуулиудад өөрчлөлт оруулах төсөл 2018 онд боловсруулагдаад, бүх газруудаас санал аваад 2019 оны нэгдүгээр сард над дээр эцэслэгдэн орж ирсэн. Би 2017 оны сүүлээр ажлаа авсан юм. Ингээд энэ оны долоодугаар сард өргөн мэдүүлээд одоо хэлэлцүүлж байна. Би бол хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон биш уртасгасан гэж ойлгож байгаа. Яллагдагчаар татагдахаас гэдэг үгийг шүүхэд шилжүүлэхээс гэж өөрчилсөн.

Хуулиасаа болж ял завших асуудал гарч байна уу хуулийн байгууллагын удаашралтай ажиллагаанаас болж ингэж байна уу гэдгийг хэргийг нь үзэж байж л ярина. 2015 оны Эрүүгийн хууль батлахдаа хэд хэдэн том алдаа гаргасан. Үүний гор нь одоо гарч ирж байгаа юм. 2002 оны хуулиар онц хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байсан. Үүнийг 20 болгосон. Хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг 12 болгосон. Хэргийн ангиллыг байхгүй болгосон. Үүнээс болж ийм асуудал үүссээд байгаа юм. Би ажлын хэсэг байгуулаад, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг ойрын үед ярина гэж бодож байгаа.

Энэ хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх асуудлыг ажлын хэсэг дээр л хийсэн шүү дээ. Прокурорынхон, шүүхийнхэн, хуулийн яамныхан.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Өчигдөр байнгын хороон дээр энэ хуулийг хэлэлцсэн. 2017 оны тавдугаар сарын 15, 16-нд 344 дугаар өрөөнд ажлын хэсэг хуралдаж, дэд сайд Б.Энхбаяр, Х.Нямбаатар, орлогч прокурор Г.Эрдэнбат, Ё.Сагсай гэх мэт хүмүүс сууж үүнийг өөрчилсөн. Эцэст нь байнгын хороон даргаар ажиллаж байсан Раднаасэдийг хийсэн болгож Х.Нямбаатар, дэд сайд Б.Энхбаяр нар эх захгүй ярьсан. Гэхдээ нүүрээрээ уулзахаар өөр юм яриад байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль хоёрын бичлэгийг хольж тавьдаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн даргаас “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугаагаар хэрэгсэхгүй болсон юм уу үгүй юу гэдгийг асууя. Яагаад 2009 онд нээсэн хэргийг 2019 он хүртэл мөрдөөд байдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь энд байгаа байхгүй юу.

Энэ бүхнийг нийгмйин анхаарлын төвд оруулж, оруулсных нь дараа улстөрчид нь айж, намайг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэж гүтгээд зугтчихдаг. Энэ хуулийг яаралтай засах хэрэгтэй. Эрүүгийн хууль бол бодлоо гүйцээж бичдэг ийм хууль. Ажлын хэсэгт нь нэлээд чамбай хүмүүс оруулахгүй бол прокурор нь нэг юм ярихаар за гэдэг, шүүхийнхэн мөн нэг юм ярихаар за гэдэг ийм байдлаар л өмнөх ажлын хэсэг ажилласан. Одоо байгуулах ажлын хэсэг байгуулбал ахлагчаар нь ноён нуруутай, байр сууриндаа байж чаддаг, аль нэг байгууллагын эрх ашгийг тусгахаасаа илүүтэй үндэсний эрх ашгийг нэгт тавих тийм хүнийг томилох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 400 гаруй хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан. Малын хулгай, орон байрны хулгайгаас эхлээд санхүүгийн луйврын хэргүүд хаагдсан. Тийм учраас үүнийг зохион байгуулсан Х.Нямбаатар гишүүн Хууль зүйн байнгын хороог удирдаж болохгүй. Хэн үүнийг зохион байгуулсан, хэн оролцсон нь цаасан дээр ил байгаа. Үүнийг олон нийтэд ил болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг 2013 онд үүссэн. Өнөөдөр 2019 он. Яагаад хуулийн байгууллага энэ хэргийг 6-7 жилийн хугацаанд шийдэж чадахгүй байгаа юм бэ. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг хуулийн байгууллагын удирдлагууд хэлсэн.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга н.Буянтүмэн: Би энэ оны тавдугаар сард ажилд томилогдсон. Намайг томилогдохоос өмнө МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэрэг шүүхээр шийдэгдсэн юм билээ. Энэ оны наймдугаар сард Ааяа гэгчтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тэр хүрээнд Ааяа гэгчид хахуулийн мөнгөнөөс хувь өгч байсан гэх тэмдэглэл тухайн иргэнд илэрч, шалгагдсан асуудал байхгүй байсан.


Сэтгэгдэл

Зочин [182.160.0.91] 2019-10-07 11:37:03

Монгол улс гишүүд гэх дархлагдсан луйварчидаасаа болж сульдан доройтож байна.Одоо тухайн үед хуулинд өөрчлөлт оруулж байсан хурлын үеэр хэн юу гэж ярьж байсныг ил болгоочээ.Түүний дараа Нямдорж,Раднаасэд,Нямбаатар нар хэлэх үггүй болох байлгүй.

Зочин [192.82.65.160] 2019-10-07 11:01:39

Дээрхи 6 хүний ярьсан асуудлыг уншлаа. Монголд төр байна уу. Олон зуун хүний ээж аав хэлмэгдээд, Зарим нь ял завшаад байгаа юм бишүү .

Иргэн [202.179.31.101] 2019-10-06 21:46:25

Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан хууль баталчихаад одоо болохоор эзэн нь олдохгүй болчих юм үүнээс болж өчнөөн хүмүүс хичнээн тербумыг улайм цайм идчихээд баригдсан ч гэсэн ял авсангүй завшчихлаа нэг мхг ын байцаагч гэхэд л хэдхэн сарын дотор энгиин ажилчины зуу гаруй жилиин цалинтай тэнцэх мөнгииг авилгалаар авчихаад ял авалгүй өнгөрч байна арай дэндүү байгаа биз иим байхад нямдорж үүнииг мэдсээр байж энэ хуулииг өөрчлөлгүй 2 жил болж байгаа нь нямдорж худлаа шударга царайлдаг болохоос бас л нэг авилгачидын нэг гэдгииг харуулж байна хууль зүйн сайд хүн нам нь 65уулаа байхад өөрчилье гээд оруулаад ирсэн бол өөрчлөхгүы гэж гүриих хүн байхгүй л байсан тэр харин худлаа шалтаг тоочиж 2жил болж энэ 2жилд өчнөөн луйварчинг ялаас мулталжээ нямдоржиин үнэн төрх харагдаж байна

Зочин [103.10.23.113] 2019-10-06 23:21:05

Монгол төр ийм л хулгайч луйварчин алуурчан нараар дүүрсэн шүү дээ Тэд төрийн нэрээр өөрийн хулгай луйвараа хамгаалсан хууль хийж Түүнээн төрийн нэрээр Ард түмэнд тулган хүлээлэгсээр өнөөг хүрлээ Өнөөдөр ч мөн энэ арга нь Үндсэн хуулиар үргэлжэлэж байна

Зочин [202.21.108.250] 2019-10-06 20:53:25

ард иргэд бүгдээрээ банк болон банк бусаас авсан зээлээ төлөхгүй шүүхдүүлээд элдэв аргаар хугацаа хожоод хэрэгсэхгүй болгож болох юм байна ххэ

Зочин [103.10.23.113] 2019-10-06 23:22:24

Иргэдийг бол наад эрх мэдэлтэй хулгайч нар чинь тэгэж хугцааг нь хүртэл хүлээхгүй шүү дээ

ЗОЧИН [103.57.92.248] 2019-10-06 10:14:00

РАДНААСЭД ГИШҮҮН ӨӨРИЙНХӨӨ, НАЙЗ НАР, ХАМААТАНГУУДЫНХАА ХАМ МӨНГӨ ИДСЭН, ЭРҮҮГИЙН БУСАД ХЭРГИЙГ ХААЖ ЯЛ ЗАВШУУЛАХ ЗОРИЛГООР УИХ-ААР ГЭНЭТ ОРУУЛЖ БАТЛУУЛСАН ХУУЛЬ Ш ДЭЭ, АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ЛУЙВРААР ГАРЧ ИРЖ СУУСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД,ЭРХ МЭДЭЛТНҮҮД АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЛЭЭ ЯАЖ АШИГЛАЖ ЯЛ ЗАВШДГИЙН СОНГОДОГ ЖИШЭЭ БОЛ ЭНЭ. МУ-ЫН ШИНЭ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ИДСЭН, АВИЛГАДСАН ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ЭНЭ ХУУЛИАР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭЭД ЯАЖ ЯЛААС МУЛТАРЧ БУЙГ АРД ТҮМЭН БЭЛХНЭЭ ХАРЖ БНА.

Gem [172.58.142.218] 2019-10-06 06:37:50

Хэрэг хуучирдаггүй гэж үгтэй юм даа уг нь.

Зочин [103.10.23.113] 2019-10-06 23:26:11

Төр төр биш болсон байхад хэрэг хуучирдаггүй гэсэн үг замхарсан шүү Төр ийн нэрээр хулгайч нар гаргасан хууль шүү дээ Үндсэн хуулийн цэц ажилаа зөв хийдэг сэн бол ийм хууль гарахгүй байх магдалтай юм

zochin [185.39.141.57] 2019-10-05 20:08:29

ireh jil 65 bid chin zaalttai shorongiin hadaasuud bolno ... nymdorjdoo ach sanaj vvniig heverr ni hadgaliyaa

Зочин [202.179.31.63] 2019-10-05 12:27:48

УИХ-ын эрхэм гишүүдээ наад хөөн хэлэлцэх хугацаа гэдгээ эргэж харахгүй бол их хэмжээгээр Авлига аваад газар дээрээ баригдсан МХГ,АМХЭГ,Гаалийн,ХХААХҮЯамны гм болон улсын сан хөмрөгийг тонгорох шахсан Батхүүгийн,Оюу-толгойн,Дубайн,Эрдэнэтийн зэрэг ихээхэн хор хохиролтой хэргүүд чинь үүний далбаан дор сүр дуулиантай эхэлсэн болоод сүүл рүүгээ усанд хаясан чулуу шиг замхардагийг болиулаач ээ.Ингэж байж л наад хуулийн завхарал,Авилгал,идэж уух явдал чинь буурна шүү дээ.Мэдээж юман дээр УИХ-ын гишүүд ч гэсэн худал мэдэн будилаад бие бие рүүгээ түлхээд л наад утгагүй попороо болиоч дээ.

Зочин [103.10.23.113] 2019-10-06 23:27:51

Үүний чинь хэрэгсэхгүй болгох гэж зориуд гарсан хууль юм чинь наадуул чинь төрд байгаа цагт сансандаа хүрч байж сална


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.