Expo Mongolia 2019
7 дах удаагийн “Expo Mongolia 2019”, Бүх Салбарын болон Уул уурхайн Олон Улсын Үзэсгэлэн, Бага Хурал 2019 оны 10-р сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл Экспо ОУҮХТөвд зохион байгуулагдана.
“Expo Mongolia 2019”, Бүх Салбарын болон Уул уурхайн Олон Улсын Үзэсгэлэн, Бага Хурал нь үйлдвэр аж ахуйн нэгжүүд харилцан бизнесийн холбоо тогтоох, Монгол улсад болон ойр орчмын улс орнуудын мэргэжил нэгтнүүдэд өөрийн үйлдвэрлэл үйлчилгээний шинэ шинэлэг технологиудынхаа талаар танилцуулах, борлуулахад зориулагдсан олон улсын өндөр зэрэглэлийн үзэсгэлэн юм.
“Expo Mongolia 2019” үзэсгэлэнд нийт 11 орныг хамарсан 50 гаруй үзэсгэлэнд оролцогчид доорх салбарын бүтээгдэхүүн, шинэлэг техник технологийг танилцуулах болно. Үүнд:
Уул уурхай
· Олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг хангасан тоног төхөөрөмж
· Энэхүү салбарт шинээр нэвтрүүлж буй техник технологи
Хоол хүнс
· Эрүүл мэнд болон органик хоол хүнс
· Хагас боловсруулсан болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Барилга байгууламж, дэд бүтэц
· Хийн болон өндөр даралтын хоолой, шугам хоолой, усан хангамж ,цэвэр болон бохир усны цэвэрлэгээний технологи
· Суваггүй өрөмдлөг, туннелийн систем
· Тусгай зориулалтын мэдрэгчтэй хаалт, хаалтын систем
· Ус хангамж, ус зайлуулах, ариутгах татуургын систем, хөргөлт халаалт, болон бүх салбарт ашиглагдах бүх төрлийн өндөр үзүүлэлт бүхий насосууд
· Төмөрлөг ган үйлдвэрлэл, том оврын машин механизмын эд анги үйлдвэрлэл, скайн хэв гаргах үйлдвэрлэл
· Тусгаарлагч бүхий цахилгаан кабелууд, чийгтэй нөхцөл болон усан санд суурилуулах бүхий тусгаарлагчтай , тусгаарлагчгүй хөнгөн цагаан ба ган – аар бэхжүүлсэн галд тэсвэртэй болон өндөр температурт тэсвэртэй цахилгаан утас кабелууд
· Тусгай зориулалтын техникийн өндөр үзүүлэлт бүхий зүлгүүр тусдагч
· Контейнерыг тусгай зориулалтаар тоноглох технологи, тоноглогдсон контейнер
· Тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэл
Мөн та бүхэн
Хурлын хөтөлбөрийг эндээс харна уу.
Сонирхож үзэх бол энд дарж үнэ төлбөргүй бүртгүүлнэ үү. (Бүртгүүлсэн тохиолдолд бид танай үйл ажиллагаатай холбоотой бизнес эрхлэгчтэй холбох гүүр болно.)
Мөн та манай Сошиал сувгуудаар зочилж, зургийн цомог болон бусад мэдээ мэдээлэлтэй танилцана уу.
https://www.facebook.com/events/473502246549990/
2019 оны 10-р сарын 9, 10, 11-ний өдрүүдэд тантай дахин уулзана гэдэгт итгэж байна.


































































Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!
ЦЕГ: “Охидыг барих дуртай ажлаа 40-50 нас хүртлээ хийнэ“ гэж бичлэг нийтэлсэн иргэнийг шалгаж байна
CNN: Мадуро болон түүний эхнэрийг Нью-Йорк мужийн хорих төвд хүргэжээ
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна
Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан
Такси үйлчилгээнд Toyota, Hyundai, Kia, Nissan, Volkswagen зэрэг үйлдвэрийн машинаас хувийн хэвшил сонгоно
ЭМДЕГ: 2026 онд эрүүл мэндийн даатгалд сард 15.840 төгрөг, жилд 190.080 төгрөг төлнө
E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ