Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг хураажээ

Aдмин / Эрүүл мэнд

Иргэний ирүүлсэн гомдлын дагуу БГД-т байрлах Хосвансэмбэрүү ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй нь Испани улсад үйлдвэрлэсэн MCCM брэндийн “Артишок” нэртэй тарилгын эмээр үйлчилсэн зөрчил илэрч, ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн акт үйлдэн 540.000₮ бүтээгдэхүүнийг хураасан байна. Мөн зөрчлийг давтан үйлдэхгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлжээ.

Тус тарилгын эмийг нийлүүлсэн СБД, Шангри-Ла-Молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй Үлэмж грийс ХХК нь эм импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Буянт-Ухаа боомтоор тарилгын эмийг гоо сайхны бусад бүтээгдэхүүний нэршилээр /серум/ импортлосон, мөн дээрх брэндийн тарилгуудыг бусад арьс гоо заслын эмнэлгүүдээр нийлүүлсэн зэрэг зөрчил илэрснийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.