Н.Мадуро колумбын хил дээр байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Н.Алтанцэцэг / Гадаад мэдээ

Н.Мадуро колумбын хил дээр байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Хэдийгээр цэргийн хээрийн сургууль дууссан ч гэсэн Колумбатай залгаа хил дээр зэвсэгт хүчнээ байрлуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байгаагаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. “Манай зэвсэгт хүчин энэ байрлалдаа байж, аюулын ягаан түвшинд байх хугацааг сунгах шийдвэрийг би гаргалаа” гэжээ. Н.Мадуро бас Зэвсэглэсэн нэг ч бүлэглэл Венесуэльд чөлөөтэй байх ёсгүй гээд Венесуэльд чөлөөтэй байх ёсгүй” гээд Венесуэлийн нутаг дэвсгэрт “Колумбын хүчирхийлэгчдэд оршин байх газар үгүй” гэсэн байна.

Өнгөрөгч есдүгээр сард Николас Мадуро Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулан “Колумбын зүгээс Венесуэльд цэргийн хүчээр заналхийлж байгаатай холбогдуулан зохих шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэсэн юм. Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Дэлси Родригес мөн Колумб улс терроризмыг дэмжиж байна хэмээн есдүгээр сарын 1-нл мэдэгдэж байсан юм.


Сэтгэгдэл

Зочин [182.160.34.164] 2019-10-09 13:14:48

Монголын ихэнх орлогыг цөөн тооны гэр бүл дарга даамлууд хувааж идээд сонгууль дөхөхөөр санал авахын тулд халамжийн бодлого явуулаад байхаар удахгүй Венсуэлийн араас орохгүй гэх газаргүй шүү.

Зочин [202.179.31.35] 2019-10-09 12:27:37

Harin tiin Angli-d sav ugaaj bsan nohduud Mongold irj poprood

Зочин [119.40.98.162] 2019-10-09 11:34:13

Босоо гамбаа мэтийн автобусны жолоочоос дутахгүй нөхдүүд манайд байна байна ард түмэн гэж хайр зарлаад л


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.