Сурагчдын үдийн цайнд түлэгдсэн талх өгч байжээ

Н.Алтанцэцэг / Боловсрол

Нийслэлийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд хатсан талх нийлүүлсэн зураг цахим сүлжээнд эцэг эхчүүдийн шүүмжлэлийг дагууллаа. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус сургуульд үдийн цай нийлүүлдэг “Инж-Ану” ХХК”-ийн үйл ажиллагааг цуцлах саналыг хүргүүлжээ. Тодруулбал, 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй “Инж-Ану” ХХК, хичээлийн нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Н.О цайны газарт Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрөгч есдүгээр сард шалгалт явуулжээ.

Шалгалтаар “Инж-Ану” ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны зориулалтаар ашигласан, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, зэрэг зөрчил илэрсэн аж.

Мөн хичээлийн нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Э.О-ий ажиллуулж буй цайны газар нь үйл ажиллагаа эрхлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт хийлгэж, бүртгүүлээгүй юм байна. Үүнээс гадна гал тогооны хана таазны будаг ховхорч, ан цав үүссэн, бохир орчинд үдийн цай бэлтгэхээс гадна аяга таваг хадгалах, хатааж, ариутгах төхөөрөмжгүй, дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүд илэрч байжээ.

Дээрх зөрчлийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэн Э.О-тэй байгуулсан гэрээг цуцалж, цайны газрын үйл ажиллагааг зогсоох, стандартын шаардлага хангасан хоолны газар ажиллуулах талаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлсэн юм байна.

image


Сэтгэгдэл

хх [202.55.191.205] 2019-10-09 16:28:11

хордоод үхчихгүй бол түлэнхий талх өгөх нь ч өнгөрчээ

Зочин [202.131.245.69] 2019-10-09 17:14:20

Хортой үр дагаварыг мэдэхгүй хүний хэлэх л үг байна. Түлэнхий шатамхай хоол хүнс нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг. Итгэхгүй бол дараах "Acrylamida" гээд хайгаад үз. "Юун сүртэй юм" гэдэг Монгол хүний гэм биш зан байдаг. Энийг хаях хэрэгтэй.

Адъяасүрэн [203.91.115.39] 2019-10-09 16:10:23

Угаасаа л тийм талх боов өгдөг шдээ! Хүүхдүүд юугаа мэдэхэв дээ!

зочин [202.126.89.180] 2019-10-09 16:04:30

Сургуульдаа л ирж юм иддэг хүүхдүүд бас бий шүү.Гэрээсээ идэх юм авчирна гэдэг ёстой олон асуудал дагуулна.Үүнээс болоод сургууль завсардах явдал ч гардаг.Үдийн цайг сэтгэлээсээ хийдэг хүмүүс олоочээ.танил талаа биш чаддаг хүмүүсийг шалгаруулж ав

zochin [66.181.160.38] 2019-10-09 14:45:35

hool uguh heregteishd gol ni chanartaig

Зочин [89.85.240.93] 2019-10-09 14:43:42

Эргүү дагзаа ану канад баруунд сургуулийн хоолны газартай

Зочин [103.229.122.112] 2019-10-10 07:50:20

Элий минь ,их дээд сургууль нь л хоолны газартай байдаг юм.

Зочин [66.181.190.243] 2019-10-09 14:16:53

Huuhduuded mungii n uguud demii shd shaardlaga hangasan gazaruudaar hool tsaigii n hiilgeechde,huuhduuded tusuv mungii n uguhuur bohi chiher chips avaal idiishde

Зочин [103.229.122.112] 2019-10-09 14:12:41

Энэ үдийн цай гэдэгийг болиод АНУ Канад зэрэг гадаад орны жишигээр хүүхдүүд өөрсөдөө гэрээсээ идэх уух юмаа авч ирээд өдрийн цайны цагаар идэж уудаг болго .Төсөв мөгиыг нь хүүхдүүдэд өгчих .


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.