"Амгалан" амаржих газрын эмч нар  намайг зөв оношилж эмчилсэн бол би эрүүл саруул  бөөртэй байх байсан

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

“Амгалан” амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр /2019.10.09/ мэдээлэл хийлээ.

Иргэн З.Жавзанпагам “Амгалан амаржих газрын эмч нар намайг өндгөвчний маш том уйланхайтай байна. Жирэмсэн үед уйланхайтай байж болохгүй яаралтай хагалгаанд орно гэсний дагуу 2018 оны долдугаар сарын 18-нд эмч нарын зөвлөгөөнөөр орж маргааш нь хагалгаанд орохоор болсон. Дурангийн хагалгаанд орох байсан ч дуран эвдэрсэн гэх шалтгаанаар хэвлийн хагалгаанд оруулсан. Хагалгааг “Амгалан” амаржих газрын эмч н.Даваацэцэг, н.Ганболд удирдсан. Хагалгааны дараа сэрэхэд миний бие маш их өвдөлттэй байсан. Улмаар бөөлжиж,түгжрэлийн шинж тэмдэг илэрсэн. Хагалгаанаас хойш "Амгалан" амаржих газар 22 хоног ямар нэгэн оношгүйгээр өвдөх бүрт өвчин намдаагч хийлгэснээс болж зургаан сартай ургаа цаашид тээх боломжгүй болсон. Миний бие улам л муудаж онош нь тодрохгүй байсан учраас н.Даваацэцэг, н.Ганболд эмч нар намайг улсын хоёрдугаар эмнэлгийн үүдэнд өвчний түүх ч бичиж өгөлгүй хаясан.

Хоёрдугаар эмнэлэгт хагалгаанд орсны дараа тус эмнэлгийн эмч нар надад “ Чиний бөөрийг уйланхайтай андуурч хагалгаа хийсэн байна. Хагалгааг хийх явцад чиний биед маарал үлдээснээс болж бүх эрхтнүүд чинь хоорондоо наалдсан байна. Цаг алдсан бол амиа ч алдах эрсдэлтэй байсан” гэж хэлсэн.

Улмаар 2019 оны нэгдүгээр сард ажиллагаагүй болсон бөөрөө авхуулсан. Хэрэв "Амгалан" амаржих газрын эмч нар намайг зөв оношилж эмчилсэн бол би эрүүл саруул бөөртэй, есөн сартай охинтой байх байсан. Тэд надаас уучлалт ч гуйгаагүй.

Тангараг өргөсөн эмч нар ийм үйлдэл гаргасанд үнэхээр харамсалтай байна. ”Амгалан" амаржих газрынхан Чиний энэ гомдлыг бид нар 15 сая төгрөгөөр дарна. Үүнээс өөр боломж бид нарт үгүй" гэж хэлсэн. Надад их сонин санагдсан. Миний бөөрийг авчхаад ингэж хэлж байдаг муухай байна. Би мөнгө биш эрүүл мэндээ авмаар байна" гэв.

"АМГАЛАН" АМАРЖИХ ГАЗРЫН ЭМЧ НАРТ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ АЛБАН ТООТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХҮРГҮҮЛНЭ

Харин хохирогчийн хуурай ах, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Ганболд “Миний дүү жилийн өмнө охинтой болох нь гэж баярлаад явж байсан гэтэл өнөөдөр нэр бүхий эмч нарын буруу онош хагалгаанаас болж эрүүл байсан бөөрөө авхуулж зургаан сартай ургаа авхуулж бие сэтгэл санааны хохирол амсчхаад байна.

Уг хэрэг маргаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа. Долоо хоногийн өмнө урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хэргийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх гэсэн хуулийн заалтаар зүйлчлэн шүүх хурал болох гэж байгаа. Энэ сарын 21-нд шүүх хурал болно.

Хэрэг гараад жил болсон учир хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хэрэгсэхгүй болох магадлал тун өндөр. Үүнд их санаа зовж байна. "Амгалан" амаржих газрын эмч нарт нарт хариуцлага тооцох албан тоотыг Эрүүл мэндийн яам болон тус амаржих газар руу хүргүүлнэ" гэдгээ мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.5] 2019-10-13 08:23:14

Torno gehees aidag bolood bn shuu

Зочин [66.181.186.177] 2019-10-09 09:25:58

Буруу оношилсон нь болж чи амьд байна зөв оношилсон бол зориглож хагалгаа хийх хүн байхгүйгээс чиний уйланхай өдийд томороод хорт хавдар болчихсон байгаа

Зочин [66.181.161.48] 2019-10-14 06:36:16

Уйланхай гэж бөөрийг андуурчээ

Зочин [103.212.116.122] 2019-10-10 10:53:29

Yugaa hutsaad bgaa erguu har mal ve? Oyun uhaanii saataltai bol zugeer duugui chimeegui unshaad ungur. Erguu tenegee hend gaihuulaad bgan

Зочин [202.179.27.194] 2019-10-10 05:00:51

Юу балай юм бичдгийн анхнаасаа зөв оношлосон бол юу гэж ийм болох вэ дээ

Lol [43.242.243.205] 2019-10-10 02:21:05

Yu hutsaad bgan. Zorigloj awah hun olodhghi ntr Mongoliin emch nar tiim archaagui ymuu. Eej min ch ene hagalgaand orood mash tom uilanhai awhuulsan eruul enh esen mend baina! Buur umuuruh ymaa olj ydsan medrl nowsh we

Зочин [109.153.196.3] 2019-10-09 21:39:32

Bi 16 jiliin omno uilanhaitai bsan ternees hoish avaachgui hagluulaachgui yuch hgeegui yavj l bna. Ternees hoish 4 udaa esen mend torood bj l bna. Havdartai bol yum alga l bna

Зочин [66.181.177.209] 2019-10-09 09:04:42

Ийм л хүмүүс шүү дээ манай эмч гэгдэх нөхдүүд чадвар мэдлэг сэтгэл байхгүй тэгсэн мөртлөө шуналдаад юм нэхээд байна засгаас ч өвчтөнөөс ч эмч гэгдэх дайрлагад өртөж дээ хөөрхий бүсгүй наадуул чинь буруу зүйл хийчихлээ гэж хэзээ ч ухамсарлахгүй арьсаа хамгаалаад л гүрийж зүтгэнэ

zochin [202.55.188.85] 2019-10-09 08:31:04

Hun hohirooson emch nar hohirson emegtein eruul mendtei holbootoi buh zardliig nasan turshid ni tuluh heregtei. Hunii buuriig avaad 15 000 tugrug ugdug ym bol emch nar uursdiinhuu buuriig 15 000 tugruguur ugchih. Hun emchleh gej emch boldog ym uu hun alah gej emch boldog ym uu gedegt emch suvilagch nertei terroristuud hariultaa hel. Tur nertei huuli zavhruulagchdiin gar hul bolson ys zuigui turiin alban haagchdiig shuuj tseverleh Chingis haan hezee turuh bol. Burhan mini shudarga ysiig togtooj hairla.

hyylich [202.179.26.89] 2019-10-09 08:04:28

ah myy ajillaj bna..yamand bichig yavyylj hereggvi .tsag bvv ald .zvilchlel byryy .zargald .sfeiseer taraa. amgalan terehiin emne jagsaal anons zohio

Зочин [66.181.190.243] 2019-10-09 08:03:52

Ee huurhii hetsuu ch ymaa daa


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.