“Тэнгэр шиг бай” тоглолт Т.Ариунаагийн сэтгэлийн эмзэглэлийг нийгэмд хүргэх том хашгираан

Ц.Анударь / Энтертайнмент

Монгол Улсын гавьяат жүжигчин, Алтан гадас одонт, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа 15 дахь бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр боллоо. Тоглолтыг зохион байгуулж буй нийт хамт олны зүгээс дэлхийн хэмжээний тайз засал, хөгжмийн дуугаралт, бүжиг дэглэлтийг үзэгчдэд мэдрүүлэхээ амлаж мэргэжлийн уран бүтээлчийн чансаа заасан тоглолт болохыг онцолж байсан юм.

Тоглолт гурван хэсгээс бүрдэх ба хэсэг бүрийг өөр найруулагч найруулна. Асаж дүрэлзсэн залуу нас, очир эрдэнэ мэт гялалзсан оргил үе, тэнгэр шиг байхын ухааныг илэрхийлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа: “Та бүхэнтэйгээ уулзаагүй 10 жилийн хугацаа маш хол байлаа. Бүх юмс өөрийн цаг хугацаатай байдаг гэж боддог. Төрөх хийгээд үхэх цаг хугацаа, тарих хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа бүхэн өөрийн мөчлөгтэй. “Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн биз. Би энэ удаагийн тоглолтоо хийхийн тулд нэлээд эрэл хайгуулыг хийсэн. Хүмүүс амьдралын баяр баясгалан, сайн сайхныг үргэлж эрж хайж байдаг. Энэ эрэл хайгуул нь гадаад болон дотоод ертөнцийнх гэж бий. Миний хувьд энэ эрэл хайгуулыг дотоод ертөнцөөсөө эхэлж, өөрийгөө ялж гарах, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм” гэв.

image

Тэрээр “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийснээс хойш 10 жилийн дараа ийнхүү “Тэнгэр шиг бай” бүрэн хэмжээний тоглолтоороо фенүүдтэйгээ дахин уулзаж, нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх гэж байна. Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын "Тэнгэр шиг бай" алдарт шүлгийн нэрээр өөрийн тоглолтоо нэрлэсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа юм. Хэвлэлийн бага хурлын үеэр урлагын томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байлаа. Тэдний ярианаас онцлон хүргэе.

УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар: “Уран бүтээл тухайн цаг үедээ төрөн гарахдаа уран бүтээлчийн эмзэглэл, шаналан дээр төрөн гардаг. Ийм бүтээл өөрөө тэр цаг үеийнхээ тод гэрэл нь болж өгдөг. Т.Ариунаагийн энэ удаагийн тоглолт бол дотоод сэтгэлийнх нь шаналан, эмзэглэл. Нийгэмд болон монголчуудад хэлэх гэсэн том хашгираан гэж бодож байгаа. Тиймээс ч алдарт яруу найрагч О.Дашбалбар гуайн бүх оюун бодол, санаа, зүрх сэтгэлээ “базлан” байж бичсэн тэрхүү гайхалтай шүлгийн нэрээр тоглолтоо нэрлэсэн болов уу гэж харж байна” гэсэн бол

Ардын жүжигчин, төрийн шагналт Н.Сувд: “Эмэгтэй хүн бол улс үндэстний нүүр царай. Ариунааг би хэзээ ч гундаж, навсайж явахыг хараагүй. Энэ хүний дотоод сэтгэлийн гоо сайхныг би биширдэг. Ариунаа бол хүний үнэнч хань, түшиг тулгуур, анд нөхрийнхөө жинхэнэ нөхөр нь байж чаддаг учраас би биширдэг” гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, хамгаалах тал дээр төрөөс анхаараасай

МУГЖ, Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа бас шахмал түлштэй холбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. -Шахмал түлштэй холбоотойгоор ойрын хугацаанд олон хүүхэд харамсалтайгаар амиа алдлаа. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? “Энэ түлшний талаар өчигдөр мэдээлэл сонслоо. Хүний амь эрсдэнэ гэдэг бол өөрөө маш том асуудал. Энийг хянадаг төрийн системийн байгууллага, тогтолцоо маань ямар байгаа вэ гэдгийг бид олон зүйл дээр харлаа. Хүүхдийн сангийн элч дуучны хувьд маш олон зүйлийг хэлэх ёстой. Энэ жил хүүхдийн эрхийн конвенцийн 30 жилийн ой болж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн элчийнхээ хувиар хийх зүйлүүд байна. Яг энэ асуудлаар нийгэм даяараа бухимдаж байгаа шүү дээ. Үүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тал дээр төрөөс маш сайн анхаараасай гэж хүсэж байна.” гэлээ.


Сэтгэгдэл

Oyun [202.179.27.246] 2020-02-03 07:53:43

End komment bichsen nuhduud bugd amaa ud Ariunaatai ta nar baritsaad yahac huniig saihan eruuj sailj sur .Bid guitsehgui zugeer ,:)) Shine tenger gazart yavaa bol mundag umaa.Tend chin hun daruu baihiin uhaan hun hairlahiin uhaan busdiig hundelhiin uhaan bie zuv avch yavahiin uhaan buhiil sain saihan zuiliig suraltsdag.Tsaashilbal dain dajingui enkh taivan baigaasai huuhed bolgon uilah nulimsgui amar taivan baigaasai gej zalbirch eruudiin..Gaihamshig tend l baina.Hair tend l baina.:)))

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:15

Бовка [202.9.43.91] 2019-11-02 06:41:23

Ариунаагийн тоглолтыг Ертөнцийн эзэн Тэнгэрээс харж ивээн тэтгэж байгаа болохоор "Тэнгэр шиг бай" гэж нэрлэсэн гэсэн. Уг нь цаад утгаараа Ийсус Христ шиг бай гэсэн үг л дээ. Монголын рок поп урлагийнхан Ариунаагийн мөрөөр орж олон олноор итгэгчдийн эгнээнд орж Ертөнцийн эзний хүүгийн хаыйр ивээлийг хүртэж олон олон сайхан тоглолтууд хийж маш их ашиг орлого олж чадна гэж найдаж байна. Аминь.

Zochin [202.9.42.80] 2019-10-13 14:36:39

Manai sumiin itgegch bolson bna lee unuudur duulj bsan , naad popiinhoo duuchdaas olon humuusig sumdee elsuuleerei bugdiig ni hristchin bolhono shuu Ariunaa amjilt ur jimseeree urguulaad avaad ireerei amjilt amjilt itgegchee

Zochin [202.9.42.80] 2019-10-13 14:34:01

Oo neeree ariunaa esus hristchin bolson gesen, horoollin etsetsiin Shine Tenger Gazar geed hristiin sumd tavdag geseen kkkk heleh ch ug algooo

Zochin [202.9.42.80] 2019-10-13 14:31:52

Ene Ariunaa neeree yum yumru dalchignahimaa unuudur Esusiin sum deer itgegch ni bolson geed duulj bsan Amen geed l hashgiraad bsan, ydarch hetsuudsen humuusig esus hristiinhen saihan tarhig ni ugaaj munh ami geed l hoshgiruulaad l bna shuu dee ter dund orchihson tarhia ugaalgaad yavj bba lee bolimoorii

Зочин [66.181.176.219] 2019-10-12 07:52:48

Гайгүй яваа нэгэндээ атаархаж явдагаа болимоор юмаа Хүний амьдралд юу ч тохиолдож болно Сэтгэлийн хаттай цоглог байгаарай Тоглолтонд нь амжилт хүсье

Зочин. [103.26.194.2] 2019-10-12 02:21:34

Дуучиндаа амжилт хүсэе!Чамаас доор хүмүүс л чамайг муулж бгаа.чамаас дээгүүр нь юун чамтай мантай яваа.Чи тэнгэр шиг байж хэзээд чадаг шүү.Цоглог дайчин хөдөлмөрч тэвчээртэй авьяастай ухаантай бүсгүйдээ дахин амжилт хүсэе!

зочин [122.201.31.12] 2019-10-12 01:47:49

жинхэнэ гайхамшигт дайчин сайхан эмэгтэй сэтгэлээр унаж хэзээч болохгүй үргэлж цоглог эрч хүчтэй байгаарай амжилт

Khaliun Lhasuren [66.181.187.156] 2019-10-11 02:22:36

Toglolt hna hezee wm boloo

Зочин [122.201.31.185] 2019-10-10 06:57:54

Тэгнээ тэгнэ жинхэнэ хашгирааныг харин ч хийнэ дээ Ариунаа

Зочин [202.21.99.42] 2019-10-10 03:09:00

Гоё тоглолт болох байхаа үзэх юмсан

Зочин [202.21.99.42] 2019-10-10 03:08:20

Олон жил МАНд зүтгэсэн дээ. Намын санхүүжилтийн хувийг гаргах гэж л асуудалд орсон

Зочин [202.9.43.145] 2019-10-10 02:29:44

инээдтэйн

Зочин [59.153.113.44] 2019-10-09 22:32:31

Хайран сайхан үг . . .

Зочин [66.181.191.179] 2019-10-09 20:28:49

Бүүр навсайчижээ энэ Ариунаа. Энэ Ариунаагын эмзэглэл биш зүгээр Ариунаагын халтуур. Мөнгөгүй навсайгаал явж байнашт.

Г [66.181.188.164] 2019-10-12 10:08:53

Хуцдаг халтар вэ чи. Өөрийгөө харчаад өрөөлийг яриарай чи

Зочин [66.181.190.243] 2019-10-09 14:29:41

Mundag duuchinda amjilt

Hmmmmm [173.66.182.181] 2019-10-09 14:20:20

Zailuuuuuuuul daa boliiiii emeeeee mn

zochin [202.55.188.41] 2019-10-09 13:51:35

Yah gej negnee ingej muugaar heldeg bol uursduu yamar bolood ingedeg bol uy ch hiij chaddaggvi ataach tarhinii turaaltai uls baih

123 [66.181.161.4] 2019-10-09 12:58:49

МОНГОЛЫН 10000 ХҮҮХДЭЭР МӨНГӨ УГААДАГ СОЛОНГОСУУД АА,,ХРИСТИЙН ШАШНЫХАА СҮМҮҮДИЙГ ГАРГААЧ ЭЭ

Зочин [202.179.24.130] 2019-10-09 12:29:15

Ariynaagiin xooloi vnexeer mia xvvxed snig concox xereggvi uuruu uuriiguu od bolgocon dyylalt n ontsgvi xarin uuruu ix xicneej meriideg daicnin snazryyn baidag baix ter xanilcan xani yavcn uudtei gar bisn lyivraar xuljcun ylc tur baraadaj ami zyydag karier n tugcuj byi xvmvvc dee

Зочин [220.66.155.172] 2019-10-10 01:54:39

Awyas 1% hodolmor 99% gdg Ariunaa bol bash hodolmorch duuchin bolhoor ali 90 onoos hoish odoo hurtel hotsrogdohq urlagt orshin togtnosoorl bn

ЗОЧИН [64.119.22.47] 2019-10-09 12:25:28

МӨНГӨ МУУТАЙ БОЛООД ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХ САНААТАЙ ТОГОЛОЛТ ГЭХ ШОУГАА ХИЙХНЭ ҮҮ, НӨХӨР ЧИНЬ ХҮНЭЭС ЛУЙВАРДСАН ТЭРБУМУУДАА ЗАРЦУУЛААД ДУУСАА ЮУ, МАЙЛАХ ДУУГ СОНСОХ ХҮН ОЛДОХ БОЛОВУУ ДАА.

Зочин [89.85.240.93] 2019-10-09 09:58:48

Хүний үг зээлдсэн хужаагийн шээс би л лав үзэхгүй дэг

Зочин [220.66.155.172] 2019-10-10 01:55:20

Hen chmg uz geed bgan engehed haha

Зочин [202.126.89.158] 2019-10-09 11:42:23

Миний ганц танил дотнын хүний охин чи хужаа мужаа гэж ичгүүргүй тэнэгээр битгий бүлтэр.Юуч.мэдэхгүй тэнэг балай минь.

Ариунаа [43.228.131.163] 2019-10-09 09:57:09

Зайлаа ариунаа чи бол бишэ хэн үзэхэвдээ

Зочин [61.148.222.30] 2019-10-09 12:56:08

chi uzehgui bol boloo bish uu ork mini


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.