Эрчүүд эмэгтэйчүүдээс тав дахин их амиа хорлож байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Амь аврах 40 секундын үйлдэлд нэгдэцгээе” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсныг СЭМҮТ, ДЭМБ, НЭМҮТ-өөс зарлалаа.

-Амиа хорлолт сэтгэл гутралаас ихээхэн хамааралтай байдаг. Тэгвэл сэтгэл гутрал ямар учир шалтгаанаас болж үүсдэг вэ?

-Сэтгэл гутрал нь сэтгэл зүй, бие махбодын, аливаа нэг эмгэг, дотоод гэсэн гурван шалтгаанаас үүсдэг. Дотоод шалтгаантай сэтгэл гутрал гэдэгт тухайн хүний бодисын солилцоо хамааралтай. Энэ нь сэтгэл гутралын хамгийн хүнд хэлбэр юм. Бидний санаачилсан аяны хувьд сэтгэлзүйн шалтгаантай сэтгэл гутралыг богино хугацаанд шийдэж чадах юм бол амиа хорлохоос аврах явдал билээ. Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн амьдарч байна гэсэн судалгаа байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож байгаа нь харамсалтай байна.

-Амиа хорлохыг завдсан, сэтгэл гутралын хүнд хэлбэрт шилжсэн хүмүүсийг хэрхэн эмчилдэг бол?

-Сэтгэлзүйн шалтгаантай сэтгэл гутралыг ярилцлага хийх, стресс тайлах, сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлж эмчилдэг. Мөн 1800-2000 утсаар дамжуулан амиа хорлолтын асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй буюу нойргүйдэх, сэтгэл түгших, гутрах асуудалтай хүмүүс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой юм. Харин дотоод шалтгаантай сэтгэл гутралыг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээр эмчилдэг. Бие махбодын шалтгаант сэтгэл гутралыг тухайн бие махбодын эмгэгийг эмчилсэн үед сэтгэл гутрал аяндаа байхгүй болдог. Сэтгэл гутралын хэлбэрүүд олон байдаг учир эмчилгээний хэлбэрүүд ч ялгаатай. Монголын хувьд эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 4-5 дахин илүү байна.

-Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэй хүмүүсээс тав дахин их байгаа тухай мэдээллийг өгсөн. Энэ нь ямар учир шалтгаантай вэ?

-Өсвөр үеийнхний дунд сэтгэл зүйн тулгамдсан асуудлын тухай судалгаа хийхэд эрэгтэй хүүхдүүд сэтгэл зүйн хариу урвалууд хэвийн бус болон зааг хэлбэртэй байгааг тогтоосон. Тэгэхээр өсвөр наснаас эхэлсэн сэтгэл гутрал насанд хүрсэн хойно илэрч амиа хорлох тохиолдлыг нэмэгдүүлж байгаа юм. Сэтгэл зүйн хэв шинж яаж тогтох нь бага наснаас хамаардаг. Тиймээс эрэгтэй хүүхэд уйлж болохгүй, сэтгэлийн хаттай байх ёстой гэх мэтээр уламжлалт аргаар хүмүүжүүлж болохгүй. Бага наснаас нь өөрийгөө зөв ойлгуулах, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж, сэтгэлээ нээхэд эцэг, эхчүүдэд сургах ёстой.

-Өсвөр үе, насанд хүрэгчдийн аль нь хамгийн их амиа хорлодог вэ?

-ДЭМБ болон бусад мэдээ мэдээллээс үзэхэд 15-29 насныхан амиа хорлох тохиолдол нэмэгдэж байгаа. Нэг ёсондоо насанд хүрэгчид, өсвөр үеийнхэн аль аль нь амиа хорлодог юм. Энэ насныхны сэтгэл зүй бүрэн төлөвшөөгүй байдаг учир сэтгэл зовоосон асуудал гарахад даван туулж чадахгүй улмаас амиа хорлох аргыг ашиглаад байна.

-Тэгвэл ЕБС-иудад сэтгэл зүйч байдаг болсон. Сэтгэл зүйн төлөвшөөгүй байгаа хүүхдүүдэд туслах сэтгэл зүйчдэд ямар сургалт мэдээллийг хүргэдэг вэ?

-2018 оны 12 дугаар сард ЭМЯ, БСШУЯ-ны хамтарсан тушаалаар сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах тушаал гарсан. Гэвч төсөв санхүүгийн асуудлаас болоод сэтгэл зүйч ажиллуулж байгаа сургууль ховор байна. Хэрэв сэтгэл зүйч ажиллах юм бол сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүдэд хямралд өртсөн тухайн газар буюу орчинд нь сэтгэл гутралыг даван туулах чадварыг суулгаж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой юм.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2019-10-18 08:58:46

ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ТА БҮХЭН ГЭРТЭЭ ХААН ГЭДЭГ ЗАРЧМАА ӨӨРЧЛӨӨЧ. ЭР НӨХРӨӨСӨӨ ДААЖ ДАВШГҮЙ ИХ ЗҮЙЛИЙГ БҮҮ ШААРДААЧ. ДАВИЛУУН ЗАНГАА ОРХИОЧ. БИТГИЙН ЧАНГА ЧАНГА ХАШГИРААЧ. БИТГИЙ ЮМ БҮХЭН МИНИЙ ХҮССЭНЭЭР ХИЙГДЭХ ЁСТОЙ ГЭЖ БОДООЧ. ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЯНШАА, ҮГЛЭЭ, ЦАГ ЯМАГТ УУРЛАСАН, ТУНИХАРСАН ЗАНГ БОЛИУЛАХ ТАЛААР СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АЖЛЫГ ТВ БҮР ЗОХИОН БАЙГУУЛААЧ. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ МУНХАГ ЗАНГААС БОЛЖ ХАЙРАН САЙХАН ЭРЧҮҮД, ХӨВГҮҮД, ЗАЛУУЧУУДАА АРХИНД ОРУУЛЖ, ТАМХИНД ОРУУЛЖ, СЭТГЭЛ САНААНЫ ГУТРАЛД ОРУУЛЖ, АМИЙГ НЬ ХОРЛУУЛЖ, НУРУУГАА ТАХИЙТАЛ ЗҮТГҮҮЛЖ ДУУСЛАА. ГЭРИЙН АВГАЙЧУУДАД ЖААХАН ХИЧЭЭЛ ЗААЖ ТОЛГОЙД НЬ ЮМ ХИЙМЭЭР БАЙНАА. ҮҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ГИШҮҮД, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ НАР БҮГД АНХААРМААР БАЙНАА. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ НИЙГЭМД АЮУЛ НҮҮРЛҮҮЛЖ ЭХЭЛСЭН ШҮҮ.

Уул үүл [124.158.120.78] 2019-10-17 17:49:20

Ер нь онолдоод байх хэрэггүй . Эд нар хүний амьдралын нарийн ширийнийг мэдэхгүй. Зовж үзээгүй л гарууд. Мэдлэг ч муу

Уул үүл [124.158.120.78] 2019-10-17 17:47:48

хэрэв эрчүүд дийлэнх байна гэж үзвэл эмэгтэйчүүд тэднээс хэтэрхий ихийг шаардаад байгаа ч юм шиг амьдралаа авч явах аргагүй хүнд байдалд орж байна ш дээ

Уул үүл [124.158.120.78] 2019-10-17 17:45:49

Хамгийн гол зүйл нь нийгэм эдийн засаг ш дээ хөөрхий. Ийм хүнд хүчир ядууралаас сугарч гарч амьдарна гэдэг баргийн хүний тэвчээрийг нэлээн шалгана даа. Ядуурлаас үүдсэн зах замбараагүй архидалт нь хүнийг улам доош нь оруулж согтуугаар уу эсвэл уусны маргааш амиа хорлох нь ихэссэн. Эсвэл архичин аав ээжээ харсан хүүхдүүд амьд явах сонирхолгүй болж байгаа. Гол учир нь энэ дээ

zochin [136.52.101.186] 2019-10-17 13:04:38

genderiiin tegsh baidal gedeg neriiin dor zuvhun emegteichuudiin erh yaridag baidlaaa zogsooo odoo!!! Bugd l huis yalgalgui erh tegsh baih yostoishd!!! huchirhiilllees angid niigem baiguulay gevel eregteichuudddeee buur huuhed baihaas ni zuv humuujuulj bolovsrol olgo!!!! tegehgui bol huchirhiilel zogsohguieee!!

зочин [182.160.37.224] 2019-10-15 18:32:43

шалчиганасан эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрх ярьцгааж шулам болоод эрчүүдийг зовоодог болсон шүү дээ

Зочин [66.181.161.23] 2019-10-14 18:51:37

Төсөв санхүү гэж хуцаад байхын.

Зочин [122.201.19.99] 2019-10-11 16:24:13

улсын хэмжээний амиа хорлолтын судалгааг хийцэн юм шиг шааж байна Энэ авгай өөрөө мэдлэггүй гар шүү дэ

Зочин [66.181.161.108] 2019-10-11 15:30:25

Энэ тоог тэнцүүлье.

Офицер [79.98.213.82] 2019-10-11 14:45:45

Бүх эрчүүд цэргийн алба хаах ёстой. Үүнийг хийгээгүй цагт эр эм нь мэдэгдэхгүй хүмүүс олон болж, гэмт хэрэг их гарч, гэр бүл салж сарниж, архидалт газар авч байна

Зочин [202.179.31.82] 2019-10-14 23:10:35

Бүх эрчүүд амьд харих баталгааг өг

Үнэн [66.181.180.9] 2019-10-10 21:24:19

Халамж авагсдын 90 хувь нь сэтгэцийн өвчтэй гэж жүжиглэдэг гуйлгачид. Ийм хүмүүсийн дийлэнхи нь СЭМҮТ-ийн байрладаг Баянзүрх дүүрэгт харьяалагддаг. Бэлэнчлэх сэтгэлгээтэй эдгээр гуйлгачдад хайран улсын мөнгийг урсгаад байх юм. Шизофрени өвчин гэдэг чинь ядуу ба баян өвглөгсдийн тоо адил байх ёстой өвчин юм. Үүнийг манай сэтгэцийн ноль эмч нар өдий хүртэл ойлгохгүй байна.

Зочин [66.181.161.125] 2019-10-10 14:06:49

дээгүүрээ идэж ууна доогуураа ядуураад гарцгүй болоод ингэж байгаа юм .ухна ишигний зовлон мэдэхгүй гэжийн

зочин [103.229.122.65] 2019-10-10 13:35:03

Манай нийгэм их б Уруултай эр хүний ажлын үнэлгээ их муу байна амЬдарах гэж ядарч яван шүү

Зочин [202.9.43.145] 2019-10-10 12:24:11

НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ САЙЖРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Зочин [202.126.89.108] 2019-10-10 11:44:27

царайлаг биерхүү мөнгө хөрөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд бүлэглэн рёкёт хийснээс Арвайхээрт хүн амиа хорлосон, одоо тэр хүмүүс нь зүгээр инээгээд явж байгаа. Тэнгэр л гэсгээх байх

Зочин [202.9.43.217] 2019-10-10 11:31:58

Амиа хорлолтонд хүйсийн ялгаа байхгүй ээ. Харин амиа хорлох нас улам залуужиж ихэвчлэн 15-аас 30 хүртэлх насны эрэгтэй эмэгтэй хүмүүс амиа хорлож байна.

Зочин [103.212.119.245] 2019-10-10 10:46:08

Bayrlaa

зочин [122.201.31.217] 2019-10-10 10:45:44

Хөвгүүдийг цэргийн албанд явуулж хүнээс үг сонсгож хатуужил суулгахгүй бол болохоо байлаа энэ Монгол улс.

зочин [182.160.37.224] 2019-10-15 18:34:21

та нар цэргүүд өмнө нь ямар байсан гэж бодоо вэ, одоо бол үг, ааруул даахгүй нялцгай банди нар, гомо нар ч юм уу үхээд байгаа шдээ, эрчүүд бол даваад л гардаг

Зочин [202.179.31.82] 2019-10-14 23:11:40

Гол нь нь амьд хариулах.

Зочин [122.201.21.80] 2019-10-10 11:07:31

Цэргийн албанаас амьд гэмтэлгүй ирдэг бол хамаа алга !


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.