Өнгөрсөн шөнө угаарын хийнд 15 өрхийн 32 иргэн хорджээ

Aдмин / Эрүүл мэнд

Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон Нийслэлийн Онцгой байдлын газраас /НОБГ/ өнөөдөр /2019.10.11/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, иргэдэд шахмал түлштэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй хүргэхийн тулд албаны хүмүүс өдөр бүрийн өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон юм.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ЭМНЭЛЭГТ НАЙМАН ТОМ ХҮН, ДӨРВӨН ХҮҮХЭД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Өнгөрсөн хоногт угаарын хийн хордлогын хөнгөн хүнд хэлбэрээр нийт 15 өрхийн 32 иргэн хордсон гэсэн дуудлага өгсөн. Үүнээс хоёр том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх 32 иргэнээс 13 хүүхэд, 19 том хүн байна. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхэд ЭХЭМҮТ-ээс зөвлөгөө авч гэртээ буцсан байна.

Аравдугаар сарын 3-ны өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд угаарын хийн хордлогын дуудлага өгсөн 92 өрхийн 201 хүнд буюу үүнээс 86 хүүхэд 112 том хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Дээрх иргэдээс насанд хүрсэн 20, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бусад хордлогод өртсөн 88 хүнд Хордлогын яаралтай тусламжийн төв, ЭХЭМҮТ-д эмчилгээ хийн хэвийн байдалд оруулж гэрт нь буцаах гэрээр зөвлөгөө өгөх зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн онцгой комиссын зүгээс шуурхай штабыг НМХГ-т 24 цагаар ажиллуулж байна.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн: Өнгөрсөн шөнийн байдлаар нийт 15 өрхийн 32 иргэн хордсон дуудлага өгсөн. Урьд өдрүүдтэй харьцуулахад орой галлагааны үеэр үүрээр дуудлага их ирдэг байсан бол өнгөрсөн шөнө харьцангуй тайван шөнө 01.40 цагийн үед дуудлага ирсэн. Хан-Уул Сонгинохайрхан дүүрэгт дуудлага ирсэнгүй тайван хонолоо.

ДУУДЛАГА ӨГСӨН АЙЛУУДАД ТАРААХ МАТЕРИАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Иргэд дотор муухайрах, толгой эргэх тохиолдолд хандсан тохиолдол гарч байна. Тийм учраас тараах материалын дагуу галлагаа хийх юм бол түлшээ хэрэглээд сурна гэж харж байна. Шөнөдөө утаа бараг байхгүй байна. Иргэд НЗДТГ-аас тарааж өгсөн зөвлөмжийн дагуу галлаасай гэж хүсч байна. Гадагшаа явуулсан шинжилгээний хариу ирээгүй байна. Химийн шинжилгээний хариу өнөөдөр 15.00 цагаас хойш хариу гарна.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.239] 2019-10-13 13:07:22

3-5 метр яндантай,түүнийг яаж хөөлөх юм бэ??????????амьдралаас тасархай юм бүү чалч.зориулалтын бус нүүрсээр түлш хийх үүргийг Дасбийжаагийн тоодгорын зөвлөх болон хар даваасүрэн нар нууцаар хийж дундаас нь мөнгө завшсан байна шүүдээ

зочин [175.223.48.57] 2019-10-13 00:52:58

Угаартахгүй байж болно гэж бодоход УБ хотыхонг бүгдээрэй дүүнгэ болохыг үзэх ёстой юу. наад түлшний найрлага чинь болохгүй хортой байна гэдэг нь хэдхэн хоногийн дотор хэдэн хүний амь нас эмчлүүлж байгаа олон арван хүний эрүүл мэндээр нотлогдоод байгаа юм бишүү. Дарга нараа

Mongol [66.181.161.4] 2019-10-12 10:44:05

Utasnii tsaanaas negl tom yrisan humuus tiim l surhii yum bol tegeed bidniig udirdaldaa ta nar yg amidral deer hunii uuduus egtsleed harj chadahgui hogiin chalchaa novshnuud utaatai ch gesen nuursee tulmeer bna uvulduu nagaartlaa ch gesen zundaa arildgiin tegeed ch bolov eruul baimaar bna MAN shahmal tulshee boli heden hunii eruul mendeer naadah gesiin ta nar

Үнэн үг [43.242.243.106] 2019-10-12 03:23:23

Хажуугийнхаа угаартахгүй галлаад болоод байгаа хөршүүдээсээ суралцаа ч бүгд түлж байгаа мөртлөө угаартахгүй айл хэдэн зуун мянгаараа байгаа биздээ. Нийслэл утаагүй болж байгаа нь илэрхий харагдаж, хүмүүс бичээд зураг ззүүлээд байна шүү дээ. Арчаа муутай хэдээс нийтийн эрх ашиг хохирч болохгүй. Дэвшил гарч байвал дэмжих ёстой

Зочин [115.187.88.2] 2019-10-13 04:06:03

Чи яарсан худалч нөхөр вэ наад СО ямар хор ялгарч байгааг мэдэх юм уу

Mongol [66.181.161.4] 2019-10-12 10:37:15

Hutsdag novsh ve chi ailuud aigaad mod tulj bna zorig gargaad tulsen humuus eruul mendeeree hohirch bna hogiin shahmalaa tulshee boliod zugeer nuursee tulmeer bna

Утаанаас салах гээд МАНАН Миеэ Эбэ 60 тэрбум үхлээээ [43.242.243.128] 2019-10-11 09:28:40

Шөнөжин өдөржин архидаж шараа тайлахгүй уучихаад нүүрснээс хордож байна утаанаас гэх юм энэ олон солиорлыг төр засаг шийдэх үү бүгдийг нь хөөж явуул орон нутаг эзгүйрч мал газар тариалан гэсэн нөр их ажлаас хойш сууж архидан согтуурч ажил хийхгүй завхайрч бага сага луйвар тэтгэмжээр голоо зогоож амьдрахгүй шүү нөхөдөөө

zochin [202.55.188.94] 2019-10-11 10:58:22

Olon ail urh tvlj l bna bvgd vhmeer uyma sain uym hiij baigaa ulsaa harluulah gej yasan ch muuhai uls uym bah erdenees avhuulaad ytaagvi saihan l bna shde

zochin [202.55.188.35] 2019-10-11 09:00:24

Saijruulsan tvlshiig ervvl uhaantai hvn bvr demjine

zochin [202.55.188.35] 2019-10-11 08:58:08

Tvvhii nvvrs oruulna geed baigaa uls uursdiinhu erh ashigiig bodoj bna eh oron ard tvmnee geh setgel alga

zochin [202.55.188.35] 2019-10-11 08:55:16

Sain uymnii hajyygaar saar zvil ih garah uymda ard irgedee hariutslaga Tai baitsgaaya

Зочин [202.126.88.156] 2019-10-11 08:06:50

odoo bur shartchaad tolgoi n uvdohoor ugaartlaa gej bn sh d

ии [202.55.191.205] 2019-10-11 08:05:22

тэгж байгаад сурнадаа

зочин [202.179.25.0] 2019-10-11 07:55:18

Өөрсдөө заавраар нь галлаач манайх л лав ноднин хавар гарч байхад юу мэдэхгүй аваад л галлаж байсан одоо ч гэсэн галлаад л байна Сайн юмны хажуугаар саар гэж ,,,,Арчаагүй хэнэггүй хүмүүс их байдаг

Зочин [203.229.98.83] 2019-10-11 07:48:47

Зөв галла, яндангаа хөөл гэж нэг л зааж мэдэмхийрсэн хүмүүс бичицгээгээд байх юм. Энэ аймар хортой утаа чинь тэгээд нийслэл Улаанбаатарын хүмүүсийг тэр чигээр нь бүхэлд нь химийн хорт бодисоор хордуулж байна гэсэн үг биз дээ. Энэ аюултай химийн хорны хажууд нүүрсний утаа нь хамаагүй дээр юм байна.

Зочин [202.179.25.147] 2019-10-11 07:43:39

Монголчуудыг зугээр л алж байхад айгаад гэртээ бугээд угаартсанаа гайхаад суугаад байгааг юу гэж ойлгох вэ

Zochin [202.126.89.64] 2019-10-11 07:41:03

yandaa udirt 4.5 huugeed ireheer ayul tarih vi de odoo bol mash baga hiij bn baga xiiheer odoihondio bolh bn uvul bolohoor uh hiij baij l ger xalna ene ued l aij bn d

Зочин [66.181.161.75] 2019-10-11 07:40:40

Yawchingaa aldsan uchigdur shunu aimar yum bnalee

Зочин [202.126.89.96] 2019-10-11 07:36:19

Аминдаа хайртай бол анхааралтай бай

Зочин [202.126.89.96] 2019-10-11 07:35:42

Өөрсдөөс нь ир юм хамаарна даа. Зуух яндангаа сайн хөөлөх хэрэгтэй. Хариуцлагатай байл даа.

UURSDIIG NI UTAAD YZEX UMSAN [78.80.28.241] 2019-10-11 07:29:09

ENE IRGEDEE UMAN CHINEE BODOXGUI BAIGAA XUMUUSIIG UURSDIIG NI CHIRJ ABCHIRAAD TOIRUULAAD ENE TUSHIIG NI TYLEED UURSDIIG NI UTAAD YZUULBEL YASAN UM BE/ UURSDUU ESEN MEND GARAAD IRVEL TER L BIZ.

Зочин [66.181.161.106] 2019-10-11 07:23:11

Yndan huulluudch nemergui uur ornii bodlogiig manaihan heregjuulj bgam biz darga nar

Зочин [66.181.161.98] 2019-10-11 07:15:16

Hanuul songino hairhan taiwan honoloo genee ymar aimar ym be bolichij boldguimu ochnoon hunii eruul mend ami nasaar turshilt hiih gsiin be

өнг үнэргүй угаарыг хордож л мэднэ. [66.181.184.158] 2019-10-11 07:13:43

агаарт өнгөгүй үнэргүй угаар байгаа юм биш биз.

зочин [202.179.25.172] 2019-10-11 07:10:09

Галлагаагаа зөв хийгээчээ

Зочин [202.70.38.18] 2019-10-11 07:06:39

Gert n ugaar garad hordoj bga yum chini ter ugaar n gadagsha garad agart tsatsagdaj gadna yawah uyd hordulna bizde. Zuuh yandangaa sain shalga gj sonin yum yariad bhin. Buhel buten niislelchud ter chigere hordhor bnashde.

Зочин [103.212.116.104] 2019-10-11 06:51:34

Арчаатай байж зуух яндангаа сайн шалгаж галлавал үхлээс мултрахаар байна даа.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.