Иргэдийнхээ шаардлагын дагуу Филиппиний ерөнхийлөгчийн туслах нийтийн тээврээр ажилдаа иржээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутертегийн хэвлэлийн төлөөлөгч Сальвадор Панело саяхан тус улсын нийслэл Манилад замын түгжрэл байхгүй, иргэд ажилдаа ирэхийн тулд өглөө эрт босоход хангалттай гэж яриад шүүмжлүүлсэн юм.

Бухимдсан иргэд сошиал сүлжээнд уриалга гаргаж, Панелог нэг өдөр ажилдаа нийтийн тээврээр ирж, замын түгжрэлийг биеэр мэдрэхийг шаарджээ. Ингээд өнөөдөр өглөө тэр иргэдийн шаардлагыг хүлээн авч, автомашинаар бус, нийтийн тээврээр ажилдаа ирсэн байна.

Панело өглөөний 5:15 цагт гэрээсээ гарч, дөрвөн автобус дамжин ерөнхийлөгчийн ордны үүдэнд ирэхэд цаг 8:30 болж байжээ. “Автобуснууд дандаа дүүрэн ирж байсан тул автобус хүлээхэд хамгийн их цаг зарцууллаа. Нэг удаа бүр 35 минут хүлээсэн” гэж тэр радиод ярьсан байна. Панело энэ аялалдаа сэтгүүлчдийг дагуулж явахаас татгалзсан бөгөөд харин замын турш сэлфи хийж сошиал сүлжээнд нийтлэн баримтжуулж байжээ.

image

Хэдийгээр ажилдаа ирхэдээ гурван цаг гаруй хугацаа зарцуулсан ч Панело байр сууринаасаа ухарсангүй, Манила хотод замын түгжрэлийн асуудал алга гэж дүгнэсэн байна. Филиппин хүмүүс “бүтээлч сэтгэлгээ” сайтай тул хэцүү нөхцөл байдалд зохицон амьдрах чадвартай гэж тэр иргэддээ урам өгчээ.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.168] 2019-10-11 08:22:10

Ганц өдөр биш өдөр бүр явах хэрэгтэй. Буцахдаа бас 3 цаг зарцуулна гэвэл хоногийн 24 цагаас - 8 цаг ажил - 8 цаг унтах = 8 цаг үлдэнэ. - 6 цаг замд = 2 цагийг хоол хийх угааж арчих гэрийн ажил бусад зүйл хийхэд зарцуулахдаа дээд зэргийн хурдтай байгаад ч нэмэргүй.

Зочин [66.181.161.101] 2019-10-11 18:01:31

энийг нь орчуулж чадах хүн байвал орчуулаад энэ Филиппин баагий руу явуулаарай


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.