“Эмгэг судлалын тулгамдсан асуудлууд 2019” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Эмгэг Судлалын Үндэсний Төв, Монголын эмгэг эд, эс судлалын нийгэмлэг, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын сургууль хамтран “ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД 2019” эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж байна.

“Олуулаа цуглах нь эхлэл” уриатай эмгэг судлалын салбарын тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид салбараа хөгжүүлэх талаар 100 гаруй эрдэмтэн, багш, судлаач, эмгэг судлаач эмч, мэргэжилтэн, зочин, оролцогчид оролцож байна.

Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн зөвлөл голлон ажилласан бөгөөд Монголын эмгэг судлал сэтгүүлийн 2019 он №5(01) дугаар тусгайлан хэвлэгдэж олны хүртээл боллоо.

Эрдэм шинжилгээний бага хуралд зочин илтгэл, лекц уншигдахаас гадна судалгааны өгүүлэл, илтгэл, эмнэлзүйн ховор тохиолдол хэлэлцэгдэх бөгөөд хурлын төгсгөлд шилдэгүүдээ тодруулна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.