Японы Эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд БНСУ-ын Ерөнхий сайд оролцоно

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён Японы Эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд оролцохоор ирэх долоо хоногт Токиог зорино гэж түүний ажлын албанаас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.

Ли Нак Ён 10 дугаар сарын 22-24-нд Япон улсад айлчлах үеэрээ Эзэн хааныг хаан ширээнд залах ёслол болон Ерөнхий сайд Абэ Шинзогийн зохион байгуулах хүлээн авалтад оролцоно.

БНСУ-ын Ерөнхий сайд мөн “Японы улс төр, бизнесийн салбарын чухал төлөөлөгчидтэй” уулзаж, Япон дахь Солонгосын иргэд болон цагаачидтай уулзахаар төлөвлөсөн гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

"Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ёслолын арга хэмжээнд оролцохгүй" гэж Хөх ордны төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдэлд Сөүлийн эсрэг чиглэсэн худалдааны хязгаарлалтын талаарх Японы байр суурийг онцолсон байжээ. Ли Нак Ёны айлчлал хоёр орны харилцааг сайжруулж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байна.

“Солонгос-Японы харилцааг сайжруулахын тулд Сөүл бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна. Энэхүү айлчлал харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна” гэж Хөх ордны төлөөлөгч “Yonhap” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

зочин [103.10.22.68] 2019-10-14 13:51:58

төр улсын ажил хийе гэхээс илүү амрах айлчлах нь давамгайлдаг сэтгэлгээ монголынх шүү дээ.

хх [202.55.191.205] 2019-10-14 06:08:28

манайхаас оролцох болуу

Зочин [66.181.178.221] 2019-10-14 03:17:03

СОЛОНГОСЧУУДИЙГ АЖИЛ ХӨДӨЛМӨРТ СУРГАСАН ХҮМҮҮС ЯПОНЧУУД ШҮҮ ДЭЭ

coco bae [211.36.131.218] 2019-10-14 01:15:30

ypon chuud neleen undserheg uzeltei bolhoor hetsuuhn l baih baihdaa ugsa solongoschuudaas bolson yum chin


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.