Амралтын өдрүүдээр зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алджээ

Aдмин / Хууль

Аравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн гэмтжээ.

Эдгээр өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 451-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 6 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -7
  • Мөргөлдөх хэлбэрээр -4
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Баяр [64.119.20.97] 2019-10-19 15:49:34

Нүүрснээс л олон хүн бурхан болж байна даа ум ма ни бад мэ хум. Бичигчид яагаад хэн нэгнийг буруутгаж сүхийг буруутай гэхгүй байгаа юм болдоо. Ер хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй байна даа

хх [202.55.191.205] 2019-10-14 06:01:29

согтуу жолооч нарыг бүх насаар нь эрхий нь хас

Зочин [202.126.89.110] 2019-10-14 05:58:12

Зам тээврийн ослоор хүн бөөнөөрөө үхээд л байдаг. Замын цагдаагийнхан хуралдаж тэмцээн зохиосоноо гайхуулаад л байдаг. Мөн таарч дээ

Vnen [80.215.231.116] 2019-10-14 05:04:37

Joloonii kvrsiig changalaa ene heterchiinaa

Зочин [202.179.27.64] 2019-10-14 04:19:20

Юу болоод байнаа монголчууд эрчимтэй хорогдож эхэллээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.