УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдлаа

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.10.14/ хуралдлаа. Зөвлөлийн хуралд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга нар оролцон, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон цаг үе нийгмийн асуудлуудыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өргөн барьж буй арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг бууруулах хуулийн төсөл, Монгол улсын 2020 оны төсөв санхүүгийн орлого, зарлага болон орон нутаг, нийслэлийн төсөвийн санхүүжилтийн талаар хэлэлцэв.

Мөн нийгэмд хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал болох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, гэр хорооллын иргэдийн түлшний хэрэглээ, хор уршигийн талаар Ардчилсан намын Бодлогын зөвлөл, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрлэлийн явц, иргэдийн санал гомдол, бодит байдал дээр ажилласан ажлын үр дүн, явцыг хуралдаанаар танилцууллаа. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл судалгааг УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.122] 2019-10-16 09:47:16

эрдэнэ зээлийн хүүг өөрийн хүслээр бууруулдаг юмуу ингээд л АН-ын нэр хүндийг шорооотой хутгадаг мал шүүдээ.Даанч эдйн засаг улс төрийн ямар ч боловсролгүй гудамны шавхай Эрдэнэ

Тэнгэрийн ташуур [202.72.245.122] 2019-10-15 11:00:01

МАН, АН аль аль нь жинхэнэ утгаараа нам биш олигархуудын гар хөл болсон мафийн үүр оромж болсон. Тэд жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшлээр тоглож, хулгайч луйварчдад үйлчилж байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.