Монгол Улс дахь мансууруулах төрлийн бодис хэрэглэгчид залуужиж байна

Ц.Анударь / Хууль

НҮБ-ын 2010 оны тайланд дурдсанаар Монгол Улс хар тамхи, мансууруулах бодисыг нэг улсаас нөгөө улс руу зөөвөрлөдөг “дамжуулагч улс орон” байсан бол дөрвөн жилийн дараа буюу 2014 онд мансууруулах төрлийн бодисыг “хэрэглэгч улс орон” болсон байна. Манай улсад хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээр хэрэглэгчдийн хэрэглээг хангахаар гадаад улс орноос хил дамнуулан хууль бусаар оруулж ирэх, түүнчлэн дотоодын зах зээлд жижиглэнгээр худалдаалах, хамааралтай болж буй иргэдийн тоо жил бүр өсөж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

1990-2000 оны эхэн үе хүртэл энэ төрлийн гэмт хэрэг цөөн тоогоор цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгагдаж байсан. Тэдгээрт нийгмийн чинээлэг давхаргынхан холбогддог байсан бол өдгөө эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх 18-35 насны залуучууд холбогдож байгаа нь улс орны ирээдүйн хөгжил, хүн амын удмын санд үзүүлэх аюулын харанга ойрын 10,20 жилээс бага хугацаанд дэлдэх төлөвтэй байгааг харуулж байна.

Сурагчдын есөн хувь нь мансууруулах бодис хэрэглэж үзсэн

Монгол Улс дахь мансууруулах төрлийн бодисын хэрэглээ улам ихсэж, залуужсан байна. ЕБС-уудын дунд явуулсан судалгаагаар судалгаанд оролцсон хүүхдүүдийн есөн хувь нь мансууруулах төрлийн бодисыг ямар нэгэн байдлаар хэрэглэж үзсэн байжээ.

Өсвөр насныхны хувьд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хэрэглэсэн тохиолдол нь шохоорхох, сониуч зан, хөнгөн хийсвэр байдал, бусдыг даган дууриах, буруу ташаа мэдээлэл, бусдын нөлөөнд автсанаас болсон байна.

image

Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

Сүүлийн таван жилийн судалгаагаар энэ төрлийн гэмт хэрэг эрчимтэй өсчээ. 2019 оны эхний есөн сарын байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 146 хэрэгт 271 хүн холбогдон шалгагдсаны найм нь гадаад улсын иргэн байна. Харин Орхон, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Дорнод, Өмнөговь зэрэг аймгуудад нийт 23 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагджээ. Гэмт хэргийн статистикийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 25 хувиар өссөн бол түүнд холбогдогчийн тоо 35 хувиар өсчээ.

Хар тамхи, мансууруулах бодист найз нөхдүүд татан оруулдаг

Анх хэрэглэхэд нөлөөлсөн шалтгааныг нь задалж үзвэл:

-Найз нөхдийн нөлөө 46.9 хувь

-Өвдөлт намдаах зорилгоор эмнэлгийн нөхцөлд 18.5 хувь

-Өөрийн сонирхлоор 17 хувь

-Гадаадад байхдаа хэрэглэж эхэлсэн 8.6 хувь

-Сэтгэл санааны стрессээс үүдсэн 7.6 хувь байдаг байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах”-д 1-12 жил, 20.8 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх орон байраар хангах”-д 1-12 жил, 20.9 дүгээр зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм завших”-д 1-5 жил, 20.10 дугаар зүйл “ Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах”-д 1-12 жилийн хорих ялыг тус тус оноодог байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.241] 2019-10-14 10:31:53

сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал ...

zochin [202.9.43.50] 2019-10-14 08:09:53

turd surgalsan khulgaichuudiin gai duusakhgui ...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.