16 настай хүүхдүүд дөрвөн удаа машин хулгайлсан нь тогтоогджээ

Ц.Анударь / Хууль

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэргүүдийг илрүүлжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо баруун аймаг руу салдаг байнгын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Батмөнх тус дүүргийн иргэн Г-ын эзэмшлийн Hyundai Verna маркийн автомашиныг Б, Э /16 настай/ нар нь бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг илрүүлж, харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.

Автомашины хулгайн гэмт хэргийг үйлдсэн Б, Э нар нь Сонгинохайрхан дүүргээс 3, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 тээврийн хэрэгслийг хулгайлсан 4 удаагийн үйлдэлтэй эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болохыг шалгалтын явцад тогтоожээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камерын хяналт бүхий авто зогсоолд байрлуулж, хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

Buyanravjikh [202.9.45.69] 2019-10-17 02:45:24

Би Сүхбаатар дүүрэгээс УБГ 28-26 саарал EXSEL 2009-05-03 нд алдсан, Арай тэд биш биз,,,, 99161355 руу залгаарай !!!

Зочин [59.153.112.138] 2019-10-19 05:35:09

Wahahahaha....

Зочин [66.181.183.62] 2019-10-17 05:18:33

2009 ond naad huuhduud chin 6 nastai bsan yum bn.hulgailsan bj magadgui l yum ikkkkkk

ssolongo [66.181.161.60] 2019-10-16 15:17:43

ymar aimaar ym be yagaad hudal huurmag nnvgel hiihgvigeer shudarga amidarch boldoggvi ym uu zow hvnii vildel nvdenees dald baidag

Зочин [103.212.119.97] 2019-10-16 14:34:10

овоо муу гарууд юмаа энэирчээрээ явбал одооны луйварчдыг ч давах нөхдүүд гарч ирэх нь

Зочин [150.129.141.39] 2019-10-16 14:26:21

yana daa hugshin zaluu deer doorgui buun hulgaich. Barag bair bolgonii uudend tonogdood hevtej baigaa ene mashinuunaaf huurhii aldsan l mashinuud bdg bh daa.

hi [37.47.196.187] 2019-10-16 10:42:03

PC gazar togloh munguu hiij yavahgyi yuu hulgaichiin hyyhed hulgaich bdag yumaa etseg ehtei ni hariutslaga toots!!!

Зочин [89.81.146.50] 2019-10-16 10:10:03

Даварсан шээснүүд бна

Зочин [202.9.42.169] 2019-10-16 09:52:27

эцэг эхээ зовоосон хүүхдүүд их байх юм.

рр [202.55.191.205] 2019-10-16 08:40:30

өчигдөр дугуй ,өнөөдөр машин ,маргааш онгоц явж өгөх нь дээ

хх [202.55.191.205] 2019-10-16 08:37:05

сайхан гарууд юмаа, машинаар яанаа,хүүхдийн сонирхол л юм даа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.