Ким Жон Уны цагаан морьтой үзүүлбэр

Ц.Анударь / Гадаад мэдээ

Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг өчигдөр удирдагч Ким Жон Уны цагаан морь хөлөглөсөн зургийг нийтэлсэн. Зургийн тайлбарт их удирдагч нь тус улсын хамгийн өндөр оргил болох Пэктү ууланд гарч, Солонгосын хувьсгалын хүч чадал, ид хавыг гайхуулсан тухай мэдээлсэн байна. Пэктү уул нь Кимийн гэр бүлийнхний хувьд ариун газарт тооцогддог бөгөөд улс төрийн томоохон шийдвэр гаргах цаг үедээ уг ууланд гардаг уламжлалтай гэнэ. “KCNA” агентлагийн мэдээнд “Удирдагч Ким Жон Ун уулын оргилд морьтой гарснаар дагалдаж явсан албан хаагчдын сэтгэлийг хөдөлгөж, Солонгосын хувьсгал дэлхийг дахин бишрүүлэх алхам хийнэ гэдэгт итгэх итгэлийг нь сэргээлээ” гэж мэдээлсэн байна.

image

БНАСАУ 2017 онд баллистик пуужин туршсаны дараа Ким Жон Ун эл уулын оргилд гарч байв. Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа Пёньяны дэглэм Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ эхлүүлж, үүд хаалгаа нээх болсныг зарлаж байжээ. Өнгөрөгч онд Ким Жон Ун БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг дагуулан Пэктү уулын оргилд гарсан нь хоёр Солонгосын түүхэн уулзалт байв. Ажиглагчид Ким Жон Уны энэ удаагийн үзүүлбэрийн дараа Умард Солонгос сансарт пуужин хөөргөж магадгүй гэж таамаглажээ. Ямартай ч Пёньяны дэглэм технологи, батлан хамгаалах салбартаа ямар нэг томоохон дэвшил гаргасан байж магадгүй байна.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.124] 2019-10-18 05:16:31

SEREGLEN BATSAAN SHU

Саран-Очир [66.181.169.70] 2019-10-17 18:04:05

Унасан морь нь сайхан юмаа хөөрхий . бөглүү улс ард түмнээ хүн төрлөхтөнд ойртуулаасайдаа хөөрхий

Зочин [61.68.139.19] 2019-10-17 14:58:54

Buu shutlegtei gesen

Зочин [64.119.27.32] 2019-10-17 14:34:57

teneg nobsh shu ertsuntsiin gamshig blson durak

Зочин [192.82.69.85] 2019-10-17 14:22:20

Манай Чингэс хааныг маань дууриадаг юм болов уу даа.

Зочин [172.58.204.133] 2019-10-17 13:37:31

Их эр юм даа.

zichin [202.9.43.128] 2019-10-17 13:20:54

Iim saihan tsast hairhan iim saihan baigal delhii ulgeriin yum shig armag tsagaan hologiig haraad bahdan bishordeggui yumaa gehed iim yum bichoj bdag hun yavch eruul bishee yagaad yunii ichir ve

Зочин [202.126.89.211] 2019-10-17 13:15:46

manai 3 sartai ohin l gar deere deesh urguhuh iim aisan tsaraitai boldogson kkk

Зочин [124.158.109.232] 2019-10-18 11:45:33

kkkkkk

Зочин [139.5.218.215] 2019-10-17 11:17:16

энэ нэг морь нь булгиж шидэж алаад хойд солонгосийг бурхан ивээдэггүй л байхдаа

zochin [202.55.188.94] 2019-10-17 12:29:48

Hoid Solongos chini Mongoloos deer shuu. Phenyan hotod delhiin hamgiin gunzgii buguud hamgiin hymd metro ajilladag. Zagvariin buvid Moskvagiin metrotoi tustei ariun tsevriin huvid ali ch ornii metrotoi zuirleh argagui tseverhen.

Зочин [192.82.72.155] 2019-10-17 12:28:38

сэтгэл мэдрэл чинь зүгээр үү? монголчууд нэг ийм л солиотой болчихоод байгаа юм даа

Зочин [57.73.48.37] 2019-10-17 11:20:52

Harinee.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.