Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарыг заалт бүрээр нь уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Нэг.Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим:

6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

image


Сэтгэгдэл

Зочин [192.82.70.47] 2019-10-18 14:32:22

яаг онохыг онол гэнэ гэж үндсэн хуульд оруул

ҮНДСЭН ХУУЛЬ [202.179.25.154] 2019-10-18 09:36:28

БАЯГАЛЫН БАЯЛАГЫГ ЭРДЭНЭТИЙН ОВООЛГЫН ЗАРЧМААР АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.... ХҮДЭР ШОРОО НЬ УЛСЫНХ, ДЭЭР НЬ БАРИСАН ҮЙЛДВЭР НЬ ХУВИЙНХ. ХҮДЭР , НҮҮРСЭЭ ХУДАЛДААД АВААД АШИГЛА. ОЛБОРЛОЛТОД ХӨРӨНГӨ ОРУУЛБАЛ ДАВУУ ЭРХТЭЙ АШИГЛАНА. ТҮҮХИЙГЭЭР НЬ ХҮДЭР НҮҮРС ЗӨӨХГҮЙ . НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭГЭЭД ЗӨӨВӨЛ ЗӨӨ . ЭС ЧАДВАЛ БОЛЬ ГЭДЭГ ЗАРЧИМ. ЭНЭ МЭТИЙН ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХИЙГҮЙ Л ЮМ БОЛ ИРХҮҮ АМАНДАА БАВТНАСАН ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГГҮЙ ЭЭ... ӨӨРЧЛӨЛТ Ч ГЭЖ ДЭЭ... НОХОЙН БААС

Үндсэн хууль [202.126.88.36] 2019-10-17 22:59:23

Ийм өөрчөлт хийж яахын. Юү өөрчөгдөхийн . Ард иргэд ийм өөрлөлт хий гээгүй шд. Үндсээр нь өөрчилбөл өөрчил. Үгүй бол одоо байгаагаа сахин дагаж биелүүлэгтүн

Зочин [103.9.90.50] 2019-10-17 13:46:28

Явах хүнээр ачаа татуулахгүй гэхээр 4 жил сонгогддог парламент хэдийд нь хэлэлцэх вэ. Эхний хоёр жилдээ эмхрэх гэж нэлээн юм болно, тэгээд 3 дахь жилээсээ эмхрээд гол нугалах ажлаа барьж аваад байжээтал 4 дэх жилрүүгээ дөхөөд сонгуульдана. Тэгээд ч сонгуулиа өгөөгүй бол, сонголт хийхдээ гурил, будаа, аяга шаазан, 20-100к, цаашлаад зам гүүрхэн бодож саналаа өгсөн бол тэр үйлийн чинь үр ӨНӨӨДӨР. Сонгуулийн чинь карма эргээд халаасыг чинь тэмтэрч, цалинг чинь хутгаж, зам дээрх цагдаагийн дохиур хэрхэхийг, эмнэлгийн орон дээр хэвтэхэд сувилагчийн гарын хөдөлгөөнийг удирдаж, багш нарын потенциалийг шавхах уу, аашийг шавхах уу гэдгийг шийддэг. СОНГУУЛИЙН КАРМА хүмүүс ээ.

Иргэн [192.82.67.211] 2019-10-17 13:38:39

Сумдын Засаг даргыг иргэдээс сонгодог болгоод л болоо. Өөр өөрчлөлт хэрэггүй.

Зочин [172.58.204.133] 2019-10-17 13:34:06

Та нар болио. Явахгүй хүнээр ачаагаа бүү татуул гэж үгтэй юм. Энэ агадаад байгаа цаанаа их учиртай!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.