Хамгаалалтын суудал амь насаа алдах эрсдлийг 90 хувиар бууруулдаг

Ц.Анударь / Эрүүл мэнд

Хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг сурталчлан таниулах зорилготой “Амин хариуцлага” төслийг Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэгээс санаачлан Тээврийн Цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж байна.

Хамгаалалтын суудлыг тогтмол ашиглах нь зам тээврийн ослын үед хүүхэд амь насаа алдах эрсдлийг 90 хүртэлх хувиар, хүнд гэмтэх эрсдлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг аж. 2019 оны эхний дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 219 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 56 нь хүнд, хүндэвтэр хэлбэрээр гэмтэж 16 хүүхэд амь насаа алдсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт осолд өртсөн хүүхдийн 31 хувь нь тээврийн хэрэгслээр зорчих үедээ гэмтэж бэртсэн байгаа нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг буруу тээвэрлэсэнтэй холбоотой байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” хэмээн тусгасан боловч тус хууль нь одоог хүртэл бүрэн хэрэгжихгүй байгаа юм.

image

“Амин хариуцлага” хамгаалах суудал цуглуулах аян өрнөж байна

Энэ нь нэг талаас эцэг эх, асран хамгаалагчдын дунд хамгаалах суудлын талаар ойлголт дутмаг, хэрэглэх дадал хэвшээгүй мөн хамгаалах суудлын өртөг өндөртэй холбоотой юм. Тиймээс “Амин хариуцлага” аяны хүрээнд АНУ-д ажиллаж, амьдардаг монгол залуусын нэгдэл “Олуулаа” ТББ-тай хамтран хамгаалах суудал цуглуулах аян өрнүүлсэн бөгөөд удахгүй эдгээр суудлууд нь Монголд ирэх юм. Мөн хандивын аян нь Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Цуглуулсан суудлуудыг санхүүгийн боломж багатай, олон хүүхэдтэй гэр бүлүүдэд ирэх сард хүргэж өгөх аж. Хэрвээ та хүүхдийн хамгаалах суудал хандивлах эсвэл хандиваар авахыг хүсвэл “Амин хариуцлага” төслийн Фэйсбүүк хуудас болон www.carseat.mn сайтаар хүсэлтээ ирүүлэх боломжтой юм байна.


Сэтгэгдэл

Becareful [98.253.30.34] 2019-10-19 13:08:46

Ene suudal n batalgaatai gzraar turshigdsnii daraa manaihan hudalaand gargah heregtei. Tegehgui zugeer haragdah baidal iimerhuu sonin sonin ereenii iymnuud haragdaad bna lee gaduur. Tiim suudal bol huuhed avrah bish barag ulam berteeh bh shuu.

Зочин [139.5.218.47] 2019-10-19 10:24:22

хүүхэдэд хэрэглүүлээгүй гэмт хэрэг гарвал эх,эцэг байх эрхийг хас


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.