Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарыг заалт бүрээр нь уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Тав.Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох:

22.2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

22.3.Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.

22.4.Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.

image


Сэтгэгдэл

Иргэн [64.119.24.236] 2019-10-21 02:45:55

Таван ч удаа баталлаа, өөрчиллөө . Чадахгүй нь тодорхой. МАН үндсэн хуулиас үүнээс хойш түүнээс цааш холуур явах болтугай

Зочин [202.9.42.125] 2019-10-21 02:36:59

"Коммунист угшилтай МАХН, МАН -ын засаглалын үед Үндсэн хуулиар оролдохыг хатуу хориглоно" гэсэн гаалт оруулаарай!

zochin [202.55.191.194] 2019-10-21 02:22:55

гадаад зээлийг ДНБ-ны 20 хувиас хэтрүүлэхгүй байх. Ашигт малтмалын санд түүнээс орсон орлогын 30 хувийг төвлөрүүлж үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулах гэсэн 2 заалтыг заавал оруулж өгөөрэй их хурлын гишүүдээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.