Кокс - химийн үйлдвэр хамтарч хөгжүүлнэ

Л.Батцэнгэл / Технологи

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хоёр тал Тавантолгойн ордын нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гарган авах, Монгол улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү санамж бичгийн хүрээнд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд түүхий нүүрсний шинж чанар болон коксжих шинж чанарын судалгааг нарийвчлан хийх юм байна. Мөн түүхий нүүрс, балансын бус нүүрсийг угаан баяжуулах, баяжуулалтын хаягдлыг ашиглах, нүүрсний баяжмалыг коксжуулна. Коксжуулалтаас үүсэх давирхайг ашиглах боломжийг тогтоож, нүүрсний давхаргын метан хийг боловсруулах, түүнээс нийлэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хий гарган авах технологийн судалгааг хийхээр гэрээнд тусгажээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:46

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:46

Зочин [202.179.31.13] 2019-10-21 09:57:48

Та бүхэндээ баяр хүргэж цаашдын ЭШинжилгээний эрэл хайгуулд чинь өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсье,нэгч болов сайн мэдээ байна.

zochin [192.82.65.29] 2019-10-21 09:05:28

Монголд эрдэмтэд байдаг юмуу миний мэдэхийн үйлдвэрт гарч байгаа шинэ зүйлүүдийг тэндээ ажиллаж байгаа инженерүүд ажилтангууд нь бүтээж гаргасан байхаас биш тийм эрдэмтэн ийм юм хийгээд ингэж хөдөлмөрийн бүтээмж сайжирч ард түмний амьдралд ийм хувь нэмэр боллоо гэж сонсоогүй л юм бна сүүлийн үед мөнгө хийх юманд л жаахан оролцдог болсон юм боловуу гэж харагддаг шүү..


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.